Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Батпүрэв: Хүнсний ногоог ченжээр дамжуулж иргэдэд хүргэдэг тогтолцоог халах хэрэгтэй

2023-8-30
0
ЖИРГЭХ

Дархан-Уул аймгийн газар тариалан эрхлэгч О.Батпүрэвийнд зочилж газар тариалангийн тухай цөөн хором хөөрөлдсөн юм. 2012 онд Монгол Улсын аварга тариаланч болж хөдөлмөрөө үнэлүүлсэн тэрбээр Монгол Улсын 24 дэх аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан "Бүрэн Монгол" төсөлд хандив өргөн хүндэтгэл үзүүлсэн юм. 


-Та хэзээнээс ногоо тарьж, газар тариалангийн салбарт ажиллаж эхлэв?

-Анх би ногоо тарьж мэдэхгүй, огт үзээгүй байснаа эхнэртэйгээ танилцаж, хадам аавтайгаа анх уулзаж байхад хадам аав маань намайг ногоо тарь гэсэн. Би өмнө нь огт ногоо тарьж үзээгүй хүн тэгээд 2001 оноос эхэлж тарьж үзсэн. Эхнэр, хадам аав маань хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэшсэн хүмүүс учраас заавар зөвлөгөө аваад хамтарч тарьж байсан юм. Эхэндээ сайн чадахгүй, мэдэхгүй учраас багахан газарт тарьж байсан л даа.

-Таны эзэмшсэн мэргэжил яг юу вэ?

-Тоног төхөөрөмжийн механик инженер мэргэжилтэй. Тэгээд хадам аавыгаа 50 сорт газар авч өгье ногоо тарь гэхэд нь гайхаж байсан юм. Би хэзээ ч ногоо тарихгүй дээ гэтэл “Чи зүгээр тариад үз. Энэ жил багахан газар тарьчхаад ирэх жилээс газраа томруулна шүү” гээд хадам аав маань намайг энэ салбар луу шууд оруулсан даа. Манай аав бас Монголын газар тариаланд маш том хувь нэмэр оруулсан хүн бий. Гурилын үйлдвэрийн ажилчдыг сургаж бэлтгэдэг, одоогийнхоор бол МСҮТ-ийн багш байсан. Аавын маань шавь нар Монголын газар тариалангийн сайн инженерүүд байдаг. Тийм ч утгаараа газар тариалангийн салбарыг би багаасаа ойлгодог байсан л даа.

-Танайх одоо хэдэн га талбайд хэдэн төрлийн ногоо тарьж байна?

-Манайх 100 га талбайд орчин үеийн усалгаатай системд зургаан төрлийн ногоо тарьдаг. Байцай, лууван, сонгино, төмс, хүрэн манжин, шар манжин гээд хүнсний ногоогоор л дагнасан. Гачуурт ХХК-ийн захирал Л.Чинбат ах надад их дэм болж, ногоо тарих дэвшилтэт арга технологийг зааж зөвлөдөг. Ер нь Монгол Улсад газар тариалангийн шинэ технологийг энэ хүн анх дэвшүүлсэн. Өөрөө судалж, маш сайн ойлгож, хэрэгжүүлж байгаа хүн ер нь ховор шүү дээ. Маш нарийн судалгаа шинжилгээний үндсэн дээр манай хөрсөнд тухайн технологи таарч тохирох эсэхийг шийдэж, судалгааны үр дүнгээс тухайн шийдвэрийг гаргана. Түүнээс биш дурын нэг харь технологийг дэвшүүлж, хэрэгжүүлнэ гэж байхгүй. Би тариаланчдыг их гайхдаг. Хуучны арга технологиосоо салдаггүй. Жишээлбэл, байцайнд янз бүрийн шавж устгах хор цацъя гэхээр монголчууд үүнийг хийдэггүй. Дэлхийд байгаа технологийг бид яагаад ашиглаж болдоггүй юм бэ гэж. Байцайнд хэзээ ч тийм хортой шавжны хор байдаггүй гэж ярьдаг. Гэтэл би Гачуурт ХХК-тай хамтарч, тэр технологиор нь ажиллахад ажлыг маш хөнгөвчилж, шавжны хор цацахад ямар ч асуудал байдаггүй юм билээ.

-Шавжны хор цацахаар хүний биед хөнөөлгүй гэсэн үг үү?

-Биед ямар ч хортой нөлөө үзүүлэхгүй. Европ стандартын хор л доо. Цацсанаас хойш 45 хоногийн дараа гэхэд хор нь устаад арилчихдаг.

-Танайх тэгэхээр жилд хэр хэмжээний ургац авдаг вэ?

-Жилд дунджаар 2000 тонн ногоо хурааж авдаг.

-Цаг агаарын нөхцөл байдал газар тариаланд шууд нөлөөлдөг шүү дээ. Мөндөр дайрах ч юм уу тиймэрхүү эрсдэл тулгарч байв уу?

-Өглөө босоод л цаг агаар шинждэг. Өнөөдөр үүлтэй байна уу, аадар орох нь уу гээд цаг агаарын нөхцөл байдал маш чухал. Жилийн хөдөлмөрийг маань мөндөр дайрчихвал үнэхээр хэцүү. Тэр болгонд санаа зовниж, тэнгэр бурхандаа залбирч явдаг. Манай энэ орчимд гурван хоног дараалж бороо орж, мөндөр дайрсан. Тэгэхэд манай төмсний талбай, байцай ногоог ерөөсөө дайраагүй. Дарханы ойр орчимд 100 метр газарт орсон байгаа юм.

-Тариаланчдад тулгамддаг гол асуудлыг та юу гэж хардаг вэ?

-Бид тарьж, агуулж чадаж байна. Харин борлуулахад хамгийн хүндрэлтэй байдаг. Энэ бол хамгийн их тулгамдаж байгаа асуудал юм л даа. Ченжүүдээр дамжуулж худалдаалахаар олон шат дамжлага дамжиж иргэдийн гар дээр очдог. Жишээлбэл, нэг шуудай 40 кг төмсийг 15 мянган төгрөгөөр зарж байгаа. Нэг кг нь тэгэхээр 300 орчим төгрөг л болдог. Тэгээд хүмүүсийн гар дээр очихоороо хамгийн багадаа гурав дахин илүү үнээр зарагдаж байна. Гэтэл гадны улсуудад өөр жишгээр худалдаалдаг. Тухайлбал, Бээжинд ч юм уу хүнсний ногооны захаар оронгуут экологийн нэрийн хуудсаа үзүүлээд ажилладаг зах байгуулах хэрэгтэй. Тэр нэг их нүсэр зүйл биш, жижиг зах байхад л болно. Ингэснээр ченжийн тогтолцоог устгаж, тариаланчийн гар дээрээс шууд авч, гурав дамжсан бүтээгдэхүүнийг биш, анхны эрүүл бүтээгдэхүүнийг авна л гэсэн үг.

-Үнийн хувьд ч гэсэн хямд байх нь?

-Хямдхан болно шүү дээ. Экологийн бүтээгдэхүүнийг яг тарьж байгаа хүмүүсээс өөрсдөөс нь судалж авснаар хүнсний аюулгүй байдал, зөв хадгалалтаас эхлээд наад захын шаардлагуудыг хангасан итгэлцэт үйлчилгээг иргэд авах боломжтой болно.

-Тэгвэл хүнсний ногооны аюулгүй байдал, зөв хадгалалт, тээвэрлэлтийн талаар иргэдэд мэдлэг олгох, энэ талаар боловсрол олгоход хамгийн түрүүнд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Хамгийн түрүүнд хүнсний ногоо тариалалтын талаар анхан шатны мэдлэгийг хүн бүр мэдэх ёстой. Алга дарам газар л хоёр гурван шуудай төмс тариад үзчих хэрэгтэй. Тэгж байж тариаланчдын зовлонг ч бас ойлгоно шүү дээ. Ингэснээр ногоо арчлах, хадгалах тал дээр хүртэл анхаардаг болно л гэсэн үг.

-Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан “Бүрэн Монгол” төслийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа хүний хувьд яагаад энэ төслийг дэмжих болов?

-Бид газар тариалан эрхэлдэг, ажил ихтэй байдаг учраас фейсбүүк, интернэт орчинд нэг их цаг зарцуулдаггүй. Монголын газар тариалан дөрөвдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 30 хүртэл идэвхтэй байдаг. Тиймээс бид цаг хугацаатай уралдаж, улирлын чанартай ажилладаг. П.Бүрэнтөгс аварга 21 аймгийн хэмжээнд төсөл хэрэгжүүлж байгааг сонсоод энэ төслийн талаар сайн мэдэхгүй байсан ч гэсэн уулзаад маш гүнзгий ойлгож авлаа. Дархан-Уул аймагт энэ төсөл хэрэгжиж байгаад хувийн зүгээс дэмжиж ажиллаж байна. Түрүүн хэлсэнчлэн өдрийн ихэнх цагийг гадаа тариа ногоо дээрээ өнгөрүүлдэг бидний хувь хааяа нэг фейсбүүк орохоор их зовлонтой байдаг л даа. Дандаа зовлон гуниг, хар бараан мэдээ голдуу байдаг. Ер нь амьдралд олон түмэн асуудал байхад гэгээтэй сайхан мэдээ их байх тусам хүн жаргалтай байж чадна шүү дээ. Тийм ч учраас нэг их интернэт ороод байдаггүй. Тэгээд энэ төслийг харахад маш гэгээлэг мэдээ, сайхан ажил гэдэг утгаараа би дэмжиж байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

Р.Батхишиг

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.88.132)
    Үнэндээ өөрсдөө ч хо од ирээд яг чинжүүний үнээр л зардаг болоод байгаа шүү дээ,
    2023 оны 08 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 54 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    19 цаг 8 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    20 цаг 10 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    20 цаг 43 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    20 цаг 50 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    21 цаг 1 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    21 цаг 3 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    21 цаг 29 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    23 цаг 26 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    23 цаг 54 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Өчигдөр 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Өчигдөр 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    Өчигдөр 10 цаг 29 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК