Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Экстрим Монголиа" компани хүний амь нас, эрүүл мэндээр наадаж байна гэв

2023-8-31
0
ЖИРГЭХ

Энэ сарын 13-ны өдөр “Экстрим Монголиа” төвийн  zipline-ээр зорчихдоо аав, охин хоёр бэртэл авчээ. Үүнтэй холбоотойгоор  иргэн Б-тэй ярилцлаа.


-Та охинтойгоо “Экстрим Монголиа” төвөөр үйлчлүүлэх явцад гэмтэл авсан гэсэн. Тухайн үед юу болсон тухай ярихгүй юу?

-Энэ сарын 13-ны өдөр гэр бүлээрээ амарч явсан. Энэ үеэр Тэрэлжид байрлах “Экстрим Монголиа” төвөөр үйлчлүүлсэн юм. Охин минь 15 настай. Хүүхдүүд цахим орчноос экстрим зүйл хардаг юм шиг байна лээ. “Аав аа zipline-ээр тоглоё” гэж хэлсэн.

Хоёр хүүхдээ тоглуулах гэсэн хүү минь 10 настай болохоор арай бага. Тиймээс охиндоо хань болоод хамт zipline-ээр явсан. Тухайн үед ажилтан нь ямар нэгэн зөвлөгөө, анхааруулах зүйл огт хэлээгүй. Ард хүмүүс оочирлож байсан, “За яваарай” гэж хэлсэн. Тэгээд охин эхлээд явлаа. Энэ үед би ажилтан залуугаас “Олс нь намайг даах уу, ах нь 110 кг” гэж асуусан. Гэтэл асуудалгүй гэж хэлж байлаа.

Охин явсны дараа дээшээ гарч бэхэлгээг нь хийлгэсэн. Миний араас түлхэж өгөөд явуулсан. Явах үедээ чигээрээ биш, эргэж явдаг юм билээ. Энэ үед хүмүүсийн орилох чимээ сонстож байсан. Урагшаа харахад охин өөдөөс ирж байсан. Охиныг буулгах ёстой байтал буцаагаад алдсан. Түрүүнд явсан хүнээ олсноос нь бүрэн буулгаж дараагийн хүнээ явуулах хэрэгтэй. Би өөрийн сайн дураараа араас нь яваагүй. Ажилтан нь түлхэж өгөөд явуулсан. Түүний зааврыг л дагасан. Ажилтан явах болоогүй гэж хэлээд явсан бол миний буруу болно. Хэрэв ийм зүйл болсон бол өөртөө гомдох байлаа. Компаниас ажилтандаа аюулгүй байдлын заавар зөвлөгөө өгөх хэрэгтэй шүү дээ. 

-Биед нь ямар зовиур илэрч байв. Гэмтэл аваад  хэдий хугацааны дараа эмнэлгийн тусламж авсан бэ?

-Бид хоёр талаасаа мөргөлдсөн. Ухаан балартаад, хүмүүс буулгаж авахаар ноцолдоод байсныг санаж байна. Эхнэр түргэн дуудсан. Охин 30 минут ухаан алдаад сэргэсэн. Тухайн үед  газар хэвтүүлээд эмнэлгийн тусламжийг хүлээсэн. Налайхаас түргэн тусламжийн үйлчилгээ ирсэн. Охин сэрээд хөлөө мэдрэхгүй байна гэж хэлсэн. Харин миний гар, хөл их өвдөж хөдөлгөхөд бэрх байсан. Тухайн үедээ аарцаг, түнх гэмтсэн байх гэж бодсон. Харин Налайх дүүргийн  эмнэлэгт очоод зураг авхуулсан. Гэтэл дал хугарсан байсан. Гэмтлийн эмнэлэгт ирэхэд эмч үзээд шийдтэй хариу хэлээгүй. Хүнээр яриулж  ирсэн. Үнэнийг хэлэхэд эмнэлгийн байгууллага танил талгүй бол үйлчилгээ авахад бэрх санагдсан. Охиныг хоёр хонуулаад гэмтлийн эмнэлгээс гаргасан. Дахин хүнээр яриулаад зураг авахуулахад тархиндаа харвасан гэсэн онош гарсан. Мөн нуруу нь гулзайгаад нугасаа дарсан. Ийм хариу харсан эмч нар хурал хийж, зөвлөлдсөн. Би Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн. Гэтэл нурууны хоёр сэртэн хугарсан байна гэсэн оноштой.

-Одоо биеийн байдал нь ямар байна. Эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа юу?

-Таньдаг хүн рүүгээ яриад Гуравдугаар эмнэлэгт охиноо долоо хоног хэвтэн эмчлүүлсэн. Биеийн байдал сайн  тогтворжиж өгөхгүй л байна. Охин тархи хойд хэсэгтээ харвалт өгсөн. Цус хуралт нь шимэгдсэн ч нурууны гэмтлээсээ болоод сууж чадахгүй байгаа. Бүх хариуцлагаа үүрээд эдгэхийн төлөө хичээж явна. Би хөдөлмөрийн чадвараа алдсан, ажлаа хийж чадахгүйд хүрсэн. Гэртээ эмчлүүлж, дэглэм барьж байна. Эмчилгээгээ дуусгаад дахин нарийн шинжилгээ өгнө гэсэн бодол бий. Ослын уршиг сүүлд сэдэрч гарна. Тиймээс сайн эмчлүүлнэ. Шаардлагатай бол Солонгост үзүүлэхийг бодож байгаа. Охин минь дөнгөж 15 настай нялхаараа байна. Ирээдүйд нь их санаа зовниж байгаа. Мөн өмнө нь нуруугаа гэмтээж байгаагүй. Гэмтэл авсан нь цаашид сэдрэх өвчин боллоо гэж бодож сууна. Хүний эрүүл мэнд бүхнээс үнэ цэнтэй. Юутай ч зүйрлэшгүй, нандин шүү дээ.

-Энэ ослоос хойш Тэрэлжийн  “Экстрим Монголиа” үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Та бүхэнтэй холбоо барьж, биеийн байдалд нь санаа тавьсан  уу?

-Тухайн компаниас бидэнтэй гэм буруугаа ойлгож холбогдсон зүйл одоогоор алга. Үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж сонссон. Энэ үнэн байх. Аялагчид ч очиж байгаа болов уу. Дахин энэ компаниас болж хүний эрүүл мэндэд хохирол учирвал харамсалтай. Үүнд их  санаа зовж байна. Тэрэлжээс гадна Улаан цутгалан, Сайханы хөтөлд үйл ажиллагаа явуулдаг юм билээ.

Экстрим спорт хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой. Хүн эрүүл мэндээрээ хохирч, хүнд гэмтэл авч, амь насаараа хохирох эрсдэлтэй. “Экстрим Монголиа” мөрдөж байгаа аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журам байдаг эсэхэд эргэлзэж байна.

Хүний алтан амь, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байж дэндүү болгоомжгүй хандаж байгаа нь сонин. Хэдий хүмүүс чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, сонирхож очиж тоглож байгаа. Гэхдээ үйл ажиллагаа явуулж буй компани хариуцлагатай байх ёстой. Бид хоёр азаар хөнгөн гэмтсэн. Хэрэв дотуур цус алдаад харвасан бол ойр хавь эмнэлгийн тусламж, эмч байхгүй. Налайхаас түргэн тусламж ирэх 40 минутын хугацаанд амь эрсдэх магадлал өндөр.

-Та компанитай хариуцлага тооцох санал гомдол хүргүүлсэн үү?

-Гэмтэл авахдаа түргэн, цагдаа газар дээр нь дуудсан. Тиймээс цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Энэ нь ямар хугацаатайг мэдэхгүй байна. Би мэдүүлэг өгсөн. Манай гэр бүлийн хувьд хохиролтой байна. Намрын төлөвлөсөн ажлууд замхарлаа. Эхнэр охин бид хоёрыг асрахын тулд ажлаасаа хэсэг хугацаагаар чөлөө авсан. Хүүхдүүд сургуульдаа орох гээд нөхцөл байдал таатай бус байна.  Мөн ойр дотны хүмүүс холоос ирсэн. Тоочоод байвал бэрхшээл багагүй бий.

-Гадны оронд экстрим спорт дүрэм журмаар зохицуулагдах ёстой. Гэтэл манайд аюулгүй ажиллагаа дутагдалтай байгаа нь ажиглагддаг?

-Бид “Экстрим Монголиа”-аар үйлчлүүлэхдээ  амь нас эрүүл мэндээ даатгаад явж байгаа. Ер нь үйлчилгээг нь аль байгууллага хариуцаж ажилладаг, ямар шаардлага тавьдаг нь тодорхойгүй байна. Мөн байгууллагаас нь ажиллуулж байгаа залуустаа иргэдэд анхааруулах заавар зөвлөгөө өгөөгүйгээс ийм байдал үүсэж байгаа юм. Нөгөөтэйгүүр тухайн газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсөн байгууллага нь анхаарал тавьж, аюулгүй ажиллагааг нь шалгах хэрэгтэй. Тэнд хүний амь нас эрүүл мэндээр наадаж байна. Бидний эрүүл аюулгүй байдлыг хангахгүй бол бид төрд татвар төлөх нь утгагүй.  

 

“Зууны мэдээ” сонин Баатарын НЯМСҮРЭН

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 13 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    18 цаг 27 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    19 цаг 30 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    20 цаг 2 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    20 цаг 9 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    20 цаг 20 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    20 цаг 22 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    20 цаг 48 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    22 цаг 46 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    23 цаг 13 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    23 цаг 20 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    23 цаг 41 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    23 цаг 54 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    Өчигдөр 10 цаг 29 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК