Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Айсуй есдүгээр сарын 1: Багш нарын сурагчидтайгаа бүтээсэн ХӨГЖИЛТЭЙ дурсамж

2023-8-31
0
ЖИРГЭХ

Маргааш есдүгээр сарын 1-ний өдөр. Энэ өдрийг сурагчдынхаа адил догдлон хүлээдэг хүн бол багш. Тэд хичээлийн шинэ жилээр шавь нар болон өөрт тохиолдсон хөгжилтэй дурсамжаас хуваалцлаа.


Увс аймгийн Улаангом сумын Улсын тэргүүний 2-р сургуулийн дуу хөгжмийн багш Н.Ганхуяг: Есдүгээр сарын 1-нд өөрийн хүүхдүүдээ сургуульд нь хүргэж үзээгүй дээ

-Есдүгээр сарын 1-нд нээлтийн үйл ажиллагаагаар олон хөгжилтэй,  уур хүрмээр ч зүйл тохиолддог л доо. Нээлтэд өмсөх хувцсаа мартсан, гутлаа мартсан гэх мэт тохиолдол их гарна. Томхон хүүхэд бол өөрийг нь гүйлгэчихнэ. Харин бага насны хүүхэд бол машиндаа суулгаж аваад л, гэрийг нь заалгаад давхичихна шүү дээ.

Нэг удаа, манай нэг нөхөр өмдөө мартчихаад ирсэн. Бид хоёр очиж авахаар гэрт нь давхиад очлоо.

Нөгөө хүүгээ “хурдан аваад гараад ир” гээд оруулсан юм. Тэгсэн таг шүү. Би ер нь өөрөө бас жаахан адгуу талдаа хүн болохоор тэсэж ядаад, хойноос нь орохоор явж байтал гэнэт нэг том нохой гарч ирж дайраад...(инээв)  Би чинь ухаан жолоогүй орь дуу тавиад л эргэж зугтаад, юманд тээглэж унаад л. Хашааны хаалгаар яаж гарсан юм, мэдэхгүй.

Нөгөө нөхөр ч өмдөө аваад гарч ирлээ. Гэтэл би унаж, босож, тээглэж явахдаа өмдөө юунд урсан юм бүү мэд, будаа (урагдсан гэдгийг ингэж хэлэв). Тэгээд  л миний өмдийг солихоор манайх руу давхисан даа. Замдаа хоёулаа хэрэлдээд л, нээлтийн цаг болох гээд байдаг. Нээлтэндээ дуулж байхдаа өнөөх хэрэлдэж байсан хоёр нэг нэг рүүгээ харж инээгээд л (инээв).

-Дуу хөгжмийн багшийн хувьд есдүгээр сарын 1-ний өдөр бол 7-8 хоног бэлтгүүлэн ирдэг их догдлолтой өдөр л дөө. Нэг хэцүү юм байдаг. Би өөрөө хөгжмийн багш, эхнэр маань цэцэрлэгийн багш. Манайх дөрвөн хүүхэдтэй. Ер нь энэ өдөр хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч үзээгүй дээ. Би ч багадаа ээж ааваараа хүргүүлээгүй ганцаар очиж байснаа санадаг юм. Танихгүй баахан хүмүүс дотор гэнэт ороод нэг их сонин санагдаж байж билээ. Тэр л мэдрэмжийг хүүхдүүддээ бас амсуулж явна даа. Хөгжмийн багш, СӨБ-ын багш байхын нэг хэцүү тал энэ.

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр манай гэр бүлд нэг иймэрхүү л юм болж өнгөрдөг. Ер нь бусдыг баярлуулах үүрэгтэй, мэргэжилтэй хүмүүс дээ.


Математикийн багш О.Ганчимэг: Намайг “Ээж ээ” гэж дуудаад, би сандраад...

Teach for Mongolia төслийн хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумын ерөнхий боловсролын сургуульд томилогдон очиж, математикийн багшаар ажиллаж буй О.Ганчимэг хөгжилтэй түүхээсээ хуваалцлаа.


-Баруун нутгийн охин их сургуулиа төгсөөд шууд л дорнын зүүн хязгаарт ажиллахаар болсон учраас догдлол дүүрэн энэ нутагтаа ирж байсан. Өмнө нь эх орныхоо зүүн хязгаар луу хөл тавьж үзээгүй ч ажиллаж, амьдрахаар шийдэх нь миний хувьд маш их зориг, тэвчээр шалгаж байсан шиг санагддаг юм.

Хичээлийн жилийн эхний өдөр шинэ газар, шинэ хүрээлэл, шинэ ажил намайг угтсан ба сурагчдын маань хувьд  6-р ангийн сурагчид тул анхны багш гээд,  тал талаасаа л хэн хэнийгээ сонжсон хүмүүс уулзацгааж билээ. Анхны хичээлийн өмнө өөрийгөө танилцуулчихаад “Би нээрээ багш болчихсон юм байх даа” гэж  бодоод ичиж байснаа санадаг юм. Хичээлийн дараа хүүхдүүддээ өөрийгөө ямар багш байж чадахаа, сурагчдаас юу хүсэж байгаагаа яг үнэнгээр нь бичсэн захиа өгч бяцхаан яриа өрнүүлээд хичээл дуусч байсан. Хичээлийн үйл явц жигдрээд эхлэхэд сурагчдаа юу гэж дуудахаа мэдэхгүй хэсэг хэцүү байсан.

Гэтэл нэг өдөр л гэнэт миний хүү, миний охин гэж дууддаг болчихсон. Тэгсэн нэг хичээл дээр “Намайг ээж ээ гэж дуудаад, би сандраад” яагаад ингээд байгаа юм бэ гэтэл  та өөрөө миний хүү гэдэг биз дээ гээд бөөн инээдэм болж билээ.

Есдүгээр сарын 1 бол сурагчдын хувьд хамгийн сайхан баярын өдөр. Тэд анги дэвшин суралцаж, өөрийгөө хөгжүүлэх ирмүүн их хүсэл эрмэлзэл бадруулж, хэн бүхэнд өөрийгөө том ангийн ах, эгч болсныг гайхуулах гээд л яарна. Харин багш бидний хувьд энэ хичээлийн жилд юун дээр илүү анхаарах вэ, сурагчдаа хэрхэн хөгжүүлж бие хүн болгон төлөвшүүлэх вэ, сурагчдаа ангидаа хэрхэн угтах вэ, хэн ямар сонин сайхан ярьж ирэх бол гэсэн асуултад дарагдсан  өдрүүдээ биелүүлэх өдрийн эхлэл. Гэхдээ нэг нууц хэлэхэд, олон жил ажилласан багш нар хүртэл хичээлийн шинэ жилийн өмнөх орой сурагчидтайгаа адилхан л шинэ хувцсаа өмсөж догдолдог юм билээ шүү.


"Язгуур" бага сургуулийн багш Н.Бадамсүрэн: Нэг сурагч маань ширээн доогуур орчихоод гарч ирэхгүй их удсан

-Анх нэгдүгээр анги дааж авахад сурагч маань ширээн доогуур орчихоод гарч ирэхгүй их удсан. Аргадаж гуйгаад ч тус болдоггүй, цүнхэндээ байсан тоглоомон машиныг үзүүлтэл үсрээд л гараад ирсэн. Айлын эрх хүүхэд учраас тоглоомоо байнга авч явдаг байсан юм билээ. Хичээл тарах үед "Багшаа би эрт ирнэ ээ" гэж хэлээд явж билээ. Тэр машинаар тоглохын тулд шүү дээ. Гурван өдрийн дараа л сургуульдаа дасчихсан.

Нэгдүгээр ангийн хүүхдүүд тоглоомын үеэсээ шилжээгүй байдаг учраас сэтгэлзүйг нь дасгах чухал гэдгийг багш болсон анхны есдүгээр сарын нэгнээр ойлгож байлаа. 

Энэ өдөр бага ангийн хүүхдүүд өндөр болоод ирдэг. "Бяцхан шавь минь эрдэм мэдлэгээ сайн сурч, том болжээ, өндөр болжээ" хэмээн догдлон уулзах мэдрэмж сайхан.


“Шинэ Монгол” сургуулийн багш Д.Ичинхорлоо: Есдүгээр сарын 1-ний өдөр бол хамгийн аз жаргалтай уулзалтын баяр

-Боловсролын салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Хичээлийн шинэ жил болоход багш бүр догдолдог байх. Багш гэлтгүй сурагчид маань сургууль, найз нөхдөө санаж, уулзах гэж яарна. Эцэг эхчүүд ч эртлэн босож хүүхдээ эрдмийн өргөө рүү нь хүргэж өгөх гэж догдлохоос эхлээд хамгийн аз жаргалтай уулзалтын баяр юм уу даа. Ер нь багш нар хавар хүүхдүүд амраад сургууль эзгүйрэхэд л сэтгэл нь үймрээд хоосон оргиод, санагалзаад эхэлдэг. Тэр хэрээр л намар хүүхдүүдээ ирэхийг хүлээж догдолдог байх.

Сургуульд хүүхэд байхгүй байхад ямар ч дуу шуу, инээд хөөр байхгүй хоосон барилга болж хувирдаг. Хүүхдүүдтэй ажилладаг болохоор өдөр бүр л гэгээлэг, хөгжилтэй зүйлс тохиолддог.

Есдүгээр сарын 1-нд тохиолдсон хөгжилтэй гэхээсээ илүү дурсамжтай үйл явдал гэвэл сургуульдаа 6-р ангийг анги шинээр дааж ажиллах болсон юм. Дөнгөж бүрэлдсэн шинэ анги учраас есдүгээр сарын 1-нд хооронд нь танилцуулах гээд хичээлдээ ортол аль хэзээний танилцаад, бүр ангийнхаа давуу талыг олцгоочихсон байсан. Намайг хичээлээ орох гэж ангийн хаалгаар ороод л мэндлэхэд надаас хамгийн түрүүнд асуусан асуулт нь “Багш аа, урлагийн үзлэг хэзээ вэ?” байсан. Тухайн үедээ яг асуусан хүүхдийг урлагт дуртай хүүхэд байна даа гэж бодоод өнгөрсөн. Харин тэр анги маань анхныхаа урлагийн үзлэгт сургуульдаа тэргүүн байр эзэлсэн. Одоо ч хүүхдүүд маань есдүгээр сарын 1-нд уламжлал болгон асуултаа давтсаар л байгаа.

 

М.Дэвээжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 11 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    18 цаг 26 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    19 цаг 28 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    20 цаг 0 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    20 цаг 7 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    20 цаг 19 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    20 цаг 20 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    20 цаг 47 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    22 цаг 44 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    23 цаг 12 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    23 цаг 18 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    23 цаг 39 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    23 цаг 52 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    Өчигдөр 10 цаг 29 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК