Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Монгол Ураниум Ресурс" компани Монголын байгалийг ч, хуулийг ч дэвсэлж байна

2023-9-01
0
ЖИРГЭХ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынхан, бас тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нийлээд сүүлийн гурав, дөрвөн жилийн турш нэг компанитай үзэж байна. Тэгээд дийлдэггүй. Компанийн нэрийг “Монгол Ураниум Ресурс” /РД: 5150884/ гэдэг. Тус компанийг Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ эзэмшдэг. Цагтаа Монголын том улстөрчийн шадар туслах байсан энэ эрхэм “Монгол Ураниум Ресурс” компаниа 2007 оны долдугаар сарын 5-ны өдөр байгуулжээ. Улмаар компанидаа гадаад худалда, барилгын засвар үйлчилгээ, ашигт малтмалын хайгуул хийх гэсэн гурван чиглэлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчээ.
Энд хөндөх асуудал нь “ашигт малтмалын хайгуул хийх” үйл ажиллагаатай нь холбоотой. Тус компани өдгөө Эрдэнэцагаан сумаас 30 хүрэхгүй километрийн зайд, нутгийнхны шүтээн Зотол ханы ай сав, алдарт “Таван булшны тал” хэмээх онгон дагшин газарт уул уурхайн хайгуул, олборлолт явуулдаг.

Энэ үйл ажиллагааг нь “Эрээн толгой” /6645127/ хэмээх “Монгол Ураниум Ресурс”-ийн охин компани хариуцаж явуулдаг. “Эрээн толгой” компани нь гадаадын хөрөнгө оруулалттай гэх бүртгэлтэй. Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Тус компанийн хувьцааг “Монгол Ураниум Ресурс” компани, Мөнхсаруулын Чингүн, “Бао Тай Эс Си Эм” компани, Хятадын иргэн Гао Бо, Баасангийн Батнягт нар эзэмшдэг. Гэхдээ эцсийн өмчлөгч нь “Монгол Ураниум Ресурс”-ийн эзэн Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ юм байна.

Хамгийн гол нь “Монгол Ураниум Ресурс” компани, түүний охин компани “Эрээн толгой”-гоос болоод Эрдэнэцагааны нутаг дахь Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын усны ундарга багасч, эх нь ширгэх аюул нүүрлэсэн. Түүнчлэн тус компани олборлолт явуулж байхдаа усны судлыг гэмтээсэн. Үүнэий улмаас одоог хүртэл гүний ус сул асгарч, компанийнхан арга хэмжээ авахгүй байгаа талаар нутгийн иргэд ярьсаар өнөөдрийг хүрч байна. 
Нөгөөтэйгүүр тус компанийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөөс эхлээд олон зүйл хууль бус болох нь тов тодорхой байдаг аж. Эдний ухаж байгаа газарт анх 2009 онд Францын “Арева Кожеговь” компани уран хайхаар тусгай зөвшөөрөл авчээ. Тэр нь ямар нэг байдлаар Х.Бүрэн-Эрдэнийн компанийн мэдэлд очсон байгаа юм.
Ингээд уран хайж явсан компани нэг л мэдэхэд хууль бусаар хүрэн нүүрс олборлоод эхэлсэн байдаг байна. Тодруулбал, “Монгол Ураниум Ресурс” компани Эрдэнэцагаан сумын Цагаан эрэг гэдэг газар 4,6-р багийн нутаг дэвсгэрт 2010 оноос хойш ураны хайгуул хийсэн. Үүнийгээ 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ыг хүртэл лицензээ сунгажээ. Гэтэл ураны хайгуулаа “Хүрэн нүүрсний уурхай” гэх байдлаар өөрчилж, тусгай зөвшөөрлөө 2019-2049 он хүртэл ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон өөрчлүүлжээ. Монголд ингэж тусгай зөвшөөрлөөр тоглох ямар ч боломжгүй. Энэ компанийн тухайд уран хайх явцдаа нүүрсний орд илрүүлсэн. Улмаар MV-021459 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулах болсон. Хэрвээ ураны хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бол түүгээрээ л дуусдаг хуультай. Хайгуулын явцад өөр төрлийн ашигт малтмал илэрвэл АМГТГ-т мэдэгддэг. Улсад шилжүүлдэг гэсэн үг. Гэтэл “Монгол Ураниум Ресурс” үүгээрээ Ашигт малтмалын тухай хуулийн 27, 35 дугаар зүйл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн А/20 дугаар тушаалаар баталсан “Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журам” болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн байдаг. Уг нь Монгол Улсын Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, түүнд тавих хяналтыг сайжруулах, хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар авах зарим арга хэмжээний тухай” 17 дугаар тогтоолыг баталж, холбогдох хууль, тогтоомж зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгайлан заасан байдаг. Гэвч энэ нь “Монгол Ураниум Ресурс” буюу “Эрээн толгой” компанид үйлчилдэггүй. Тэгэхээр тэдний ард маш том хамгаалалт байдаг гэсэн үг.

Тэр ч байтугай нүүрсний олборлолт эхлүүлэхдээ баахан хуурамч баримт бүрдүүлсэн нь ч ил болсон байна. Товчхондоо, “Монгол Ураниум Ресурс” компани ингэж Монголын байгалийг ч, хуулийг ч дэвсэлж байна. 

Тиймээс Эрдэнэцагааны иргэд, сумын төр, захиргааны байгууллагаас Засгийн газар, холбогдох яам, агентлагт цуцахгүйгээр асуудлыг тавсаар байгаа аж.
Хамгийн сүүлд 2023 оны зургадугаар сарын 14-нд Эрдэнэцагаан сумын IV багийн ИНХ-аас БОАЖЯ-нд иргэдийн хүсэлтийг албан ёсоор уламжилжээ.
Түүндээ “... “Монгол Ураниум Ресурс” компани нь 2010 онд Цөмийн энергийн газраас Эрдэнэцагаан сумын Хэрэмийн цагаан өндөр нэртэй газарт 208 136 гектар талбайг хамарсан хайгуул хийх Ц-003Х тусгай зөвшөөрлийг авсан. Тус компани нь Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 26.2, 27, 48.2.2, 48.2.3, 48.2.4 дэх заалтуудыг зөрчиж байгаа тул Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны зургадугаар сарын 18-ны 1/128 албан тоотууд, “Монгол Ураниум Ресурс” компанийн МY-021459 дугаартай Хэрэмийн цагаан нэртэй газарт орших 3251.05 гектар талбай бүхий 2049 оны есдүгээр сар хүртэл хугацаатай тусгай зөвшөөрөл, тус IV багийн ИНХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тухай” 15 тоот тогтоол, Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2020 оны наймдугаар сарын 31-ний 1/256 тоот, IV багийн Засаг дарга Г.Амартайваны 2020 оны зургадугаар сарын 15-ны 04/159 тоот, Сумын Засаг даргын 2019 оны аравдугаар сарын 28-ны 1/299 тоот, Буйр нуур, Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргын 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн усжилт тодорхойлох зорилгоор найман цооног өрөмдөх “Зөвшөөрөл олгох тухай” А/03 тоот, “Монгол Ураниум Ресурс” компанид тусгай зөвшөөрлөөр олгосон талбай болон эргэлтийн цэг нь Урт нэртэй хуулийн 4.3, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-т заансы дагуу усан сан бүзхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэсэн Буйр нуур, Мэнэнгийн талын сав газрын захиргааны ажлын хэсгийн дүгнэлтийн эсрэг гарсан Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын лавлагааны мэдээллийн сангийн дүгнэлт, АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний 7/7501 тоот зэрэг хуул зөрчсөн шийдвэрүүдийг цуцлуулж, хүчингүй болгуулах хүсэлтийг гаргажээ. 



Үргэлжлэл бий.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 12 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    18 цаг 26 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    19 цаг 28 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    20 цаг 1 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    20 цаг 8 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    20 цаг 19 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    20 цаг 21 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    20 цаг 47 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    22 цаг 44 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    23 цаг 12 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    23 цаг 19 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    23 цаг 40 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    23 цаг 52 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    Өчигдөр 10 цаг 29 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК