Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Салхитай "Автобус"

2023-9-04
0
ЖИРГЭХ

Намрын бүгчим өдөр. Атал түүнээс ч бүгчим их хотын унаагаар салхи татуулан давхиж байна. Үнэн хэрэгтээ хав халуун салхи юм гээч. Жил бүр  ийм тэргээр бид хөлстэй, давчуу, бухимдам, хүйтэн өдрүүдийг туулдаг гээд бод доо. Офицерүүдийн ордон-Таван шар чиглэл.  Гэхдээ тэнд хүрэхээс өмнө унаагаа солих боломж надад бас танд ч бий.

Хар утаа, үнэр танар хаялсаар нэг зогсоолоос нөгөө зогсоол руу “тар нирхийн” хөдлөх эл автобуснаас бууж, “Цахилгаан” гэх тодотголтой нийтийн тээвэрт суулаа. Үүнийг яг л “Салхитай автобус” гээд нэрлэчихмээр. 

Харанхуйд сууж байгаад гарч ирсэн мэт энд саруулхан санагдана. Цэлгэр том цонхоор их хотоо тольдож, хүсвэл хөшгөө хаасан ч болох юм. Гэхдээ “Ийм том цонх цантвал яах бол” гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Учир нь манай хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл шүү дээ.

Цантсан цонх дэрлэж, цонхны цанг ханцуйгаараа арчиж, маажиж, бүр зураг зурж, ороолтдоо нугдайн шигдэж явсан хүмүүс “Цан хүүрэг савсуулсан нийтийн тээвэр”-ээ мартана гэж үү.

Ер нь “Даарч бээрч, чихэлдэж явснаас ямар нэгэн машин аваад дулаахан түгжирч суусан нь дээр” гэсэн яриа ч олны дунд бий. Дэгсдүүлсэн ч зүйл бус аа. Харин эл автобус давхар цонхтой учир жавартай өвлийн үдшүүдэд ч цантахгүй юм байх. Хана, тааз, шалны хэсгүүдэд агааржуулалтын систем бас дулаан баригч суурилуулсан байдаг болохоор тэр юм билээ. Мөн сайжруулсан арьсаар доторлогоог нь хийсэн “лут эд”.

Саппоро. Эндээс суусан зорчигчдын ихэнх нь настай хүмүүс байлаа. Тэд “Өө, яасан сайхан сэрүүхэн юм бэ” гэлцэнэ. Эхний өдрөө үйлчилгээнд гарч, иргэдийг гэрийнх нь зүг дөтлүүлж буй “Цахилгаан ногоон”-ы анхны үйлчлүүлэгчдийн сэтгэл тэнэгэр байгааг сууж байгаа байр байдал, эргэн тойрноо ажиж буй үйл хөдлөлөөс нь мэдэрч болохоор байлаа.

Цаашид нийтийн тээврийг 160 тооны “Скайвел” брэндийн цахилгаан тэргээр шинэчлэх юм. Энэ бол их багтаамжийн Евро-5 хөдөлгүүртэй “Дэү” брэндийн 600, дунд оврын “Хьюндай” брэндийн 50 автобусаар баазууддаа салхи оруулах төлөвлөгөөний эхлэл аж.

Б.Давааням: Нийтийн тээврийн жолоочоор 8 жил ажиллахдаа

цахилгаан автобусаар өнөөдөр л би довтолгож явна

Үд дунд хэдийн өнгөрчээ. Гэсэн ч нар хэвийх болоогүй л. Бид нийтийн тээврийн хүрэлцээ, түүний муухайг гайхаж ярих нь их. Харин түүнийг жолоодож яваа хүмүүсийн тухай төдий л дурдаггүй билээ. Тэд ээлжээ солигдтол хотын түгжрэлийг нэг үзүүрээс нь нөгөө үзүүр хүртэл хэдэнтээ эргэн туулна. Ажлын байрандаа хүн хүний үнэр басхүү элэгдэж, эдэлгээ даахааргүй болсон автобусныхаа утаа угаар дунд уусаж суух мэт.

Ийм бодлын дундуур “Цахилгаан автобус”-ны жолоочоос ажлын нөхцөл, шинэ тээврийн хэрэгслийн тухай асууж тодруулахаар ухасхийлээ. Түүнийг Батмөнхийн Давааням гэдэг. Автобусны жолоочоор ажиллаад 8 жил болж буй. Түгжрээд байх нь хэцүү ч, шийдэх арга замыг хайж, ялангуяа автобус баазаа шинэчилж байгаад баяртай байгаа тухайгаа инээмсэглэн өгүүлж байв.

Тэрбээр, “Өнөөдрөөс үйлчилгээнд гарч эхэлж байгаа юм. Би найман жил автобусны жолооч хийж байна. Энэ бол амар ажил биш, түгжрэлтэй үед их хэцүү шүү. Одоохондоо тэгш, сондгойгоор явж байгаа болохоор замын ачаалал гайгүй байна шүү. Хуучин автобусны хувьд хугацаа нь нэгэнт дуусах талдаа орчихсон эд. Энэ автобус бол парк шинэчлэлээр орж ирсэн. Барьж явахад хөнгөхөн, явдал нь хүртэл зөөлөн, тухтай сайхан санагдаж байна. Багтаамжийн хувьд ч боломжийн.

Цахилгаан, эко, хяналтын камертай гэдгээрээ хуучинтай харьцуулах юм биш. Энэ байдлаараа бол цэнэгээ өдөртөө барьчих юм шиг байна. Бааз руугаа орж цэнэглээд маргаашийн ажилдаа бэлэн болгоод л гарна даа.

Би Солонгос, Хятад, мөн Беларусийн угсраа автобусыг хүртэл жолоодож байсан. Өнөөдрийн барьж яваа тээврийн хувьд агааржуулагчтай болохоор халууны улиралд ард иргэд ч сэтгэл ханамжтай байна шүү дээ. Ийм тэргэнд анх сууж үзэж байна гэсэн хүмүүс ч байна. Өвөлдөө бол дулаахан гэж бодож байна” хэмээсэн юм.

Жолоочийн урдаас автобусны жижигхэн хар сэнс сэрүүхнээр үлээн эргэнэ. Нар халхалсан саарал хөшгөө дээш нь нээгээд бахархалтайгаар над руу харан инээмсэглэх энэ хүнээс “тав тух”-ыг мэдэрсэн билээ. Түүнд өгөгдсөн орон зай ч чөлөөтэй юм.

Дараагийн зогсоолд ирлээ.  

Зорчигч- Шинэ автобус уу?

Жолооч- Өнөөдрөөс ажилд явж байна аа, хө

Зорчигч- Гоё юм байна шүү. Эл яриа цөөн хором үргэжилсэн боловч тэд хэн хэнийгээ сайн таньдаг хүмүүс шиг дотночлон хариулж байлаа.

Хүмүүс цөөрсөөр. Эцсийн зогсоол дөхөж буйн дохио энэ билээ. Амжиж иргэдийн сэтгэгдлийг сонсохоор саравчтай малгайг дарж өмссөн бүсгүй дээр очлоо. Түүнийг Б.Болормаа гэдэг.

Тэрбээр, “Хуучин автобустай харьцуулах арга алга (Инээв). Сэтгэл санаа хүртэл дүүрээд байна шүү дээ, баярламаар юм. Ер нь аливаа зүйлээс гоё сайхныг нь олж харж байх хэрэгтэй. Бид эерэг байж, зөв сэтгэлтэй байх тусам л амар тайван амьдарна. Талархаж байх ёстой юм уу л гэж бодож байна.

Эгч нь өглөө гэрээсээ гараад автобусанд сууна. Орой автобусаараа л харьдаг хүн.

Сүүлийн үед түгжрэл багасаад, гэртээ эрт харьж байгаа болохоор баяртай байгаа. Утаа нь үнэртээд, өвөлдөө хүйтэн, зундаа бүгчим байдаг байлаа. Цаг хугацаандаа л өөрчлөгдөж байгаа болов уу гэж бодож байна. Маш их баяртай байна” гэв.

Биднийг ийн ярилцаж байх зуур арын суудлаас бас нэгэн иргэн, “Хийж байгаа нь мэдэгдээд байвал ард түмэнд хүртэл сайхан байлгүй яах вэ. Гоё байна, ингэж үйлчилж байвал. Ийм байгаасай л гэж хүсмээр байна” хэмээн үг дайсан билээ.

Таван шар. Энд бид бууж, автобус сүнгэнэн давхиж одлоо. Тусгай хэрэгцээт иргэн зорчиход зориулсан бүхий л зүйлээр хангагдсан, тохь тухтай, аюулгүй, цэвэрхэн нийтийн тээвэртэй байх нь хэний ч хүсдэггүй зүйл биш. Ийнхүү утаа униарт хүртэл хувь нэмрээ оруулдаг “хууччуул” халаагаа өгөх цаг иржээ. 

Аль ч цаг үед нийслэл хотынхоо захын дүүргээс хүний нэгэн үр мөрөөдлөө үүрээд нийтийн тээвэртээ суух нь гарцаагүй л билээ.

 

М.ДЭВЭЭЖАРГАЛ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 36 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    17 цаг 50 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    18 цаг 52 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    19 цаг 25 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    19 цаг 32 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    19 цаг 43 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    19 цаг 45 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    20 цаг 11 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    22 цаг 8 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    22 цаг 36 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    22 цаг 43 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    23 цаг 4 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    23 цаг 16 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    23 цаг 29 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    23 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    23 цаг 46 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    23 цаг 54 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    Өчигдөр 10 цаг 29 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК