Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ураны Х лицензээ нүүрсний А болгосон "Монгол Ураниум Ресурс"-ийн "Илбэ"-2

2023-9-06
0
ЖИРГЭХ

Х.Бүрэн-Эрдэнийн өмчлөлд байдаг “Монгол Ураниум Ресурс”, “Эрээн толгой” компаниудын уул уурхайн хайгуул, ашиглалтын үүдэлтэй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын газар нутаг дахь байгаль орчны сүйтгэл, энэ бүхнээ гүйцэлдүүлэхийн тулд хийж буй хуулийн хийдэлтэй холбоотой үйл ажиллагаа даруй арав илүү жил үргэлжилжээ.

Энэ хооронд нутгийн иргэд хаана ч хэнд ч хандаад нэмэр болсонгүй. Төрийн захиргааны бүхий л байгууллага, шүүхэд хүртэл хандсан байна. Гээд эцэст нь нутгийнхан “Монголын төр энэ асуудлаар “хэлгүй, дүлий, сохор” байхаар шийдсэн бололтой” гээд сууцгааж байна.

Тэдний хувьд гол усныхаа эх ундаргаад илүүтэй санаа зовниж байна. Үнэхээр ч дээрх компаниудаас болоод аюул бодитой нүүрлэжээ. Тиймээс аргаа барсан нутгийнхан УИХ-ын Н.Ганибалд хандаж, эрхэм гишүүн хоёр жилийн өмнө Шадар сайдад асуулга тавьж байжээ. Тэрбээр асуулгадаа “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Монгол Ураниум ресурс” ХХК-ийн олборлолтын улмаас тус сумын Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын усны ундарга багасч, эх нь ширгэх аюул нүүрлээд байна. Түүнчлэн тус компани олборлолт явуулж байхдаа усны судлыг гэмтээсний улмаас одоог хүртэл гүний ус сул асгарч, арга хэмжээ авахгүй байгаа талаар нутгийн иргэд мэдээлэл ирүүлсээр байна. Иймд нэгдүгээрт “Монгол Ураниум Ресурс” ХХК Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.3, 28.2.6 дахь хэсэгт заасныг тус тус бүрдүүлэн, энэ хуулийн 28.2.2 дэх хэсэгт заасан этгээдэд ус ашиглах хүсэлт гаргасан эсэх талаар, хоёрдугаарт тус компани Усны тухай хуулийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу “Ус ашиглах гэрээ” байгуулсан эсэх талаар, гуравдугаарт Ус ашиглах гэрээний дагуу Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.5, 29.2.6 дахь хэсэгт заасан төлбөрийг төлж байгаа эсэх талаар тус тус мэдээллийг хянан нягталж ирүүлнэ үү” гэжээ. Гэвч Шадар сайд асуулгын хариуг өгөөгүй байна.

Түүнчлэн “Монгол Ураниум Ресурс” компанийн эзэд 2011 онд Цөмийн энергийн газраас авсан ураны Х лицензээ сүүлд АМГТГ-аас хүрэн нүүрсний ашиглалтын лиценз болгох гэж нэлээд холион бантан хутгасан бололтой байна. Уг нь энэ бол хуулийн ноцтой зөрчил аж. Ураны хайгуулын зөвшөөрөлтэй бол уранаа л хайх учиртай. Хайгуулын явцад олдсон өөр бусад ашигт малтмал, тухайлбал хүрэн нүүрсийг ашиглах боломжгүй. Товчхондоо, жирийн нэг уул уурхайн компани бол ураны хайгуулын лицензээ нүүрсний ашиглалтынх болгож “хувиргаж” яагаад ч чадахгүй. Хууль нь ийм юм. Гэвч “Монгол Ураниум Ресурс” чаджээ.

Захиргааны хэргийн шүүхэд хандаад 2018 оны есдүгээр сарын 28-нд анхан шатны шүүхээс “Нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай” хэмээх шийдвэр гаргуулсан талаар бид өмнө нь хүргэсэн. Сануулахад, “Монгол Ураниум Ресурс” /РД: 5150884/ компанид Цөмийн энергийн газраас 2010 оны арванхоёрдугаар сарын 30-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Хэрмийн цагаан өндөр хэмээх газарт 74 427.98 гектар талбайд уран хайх лицензийг эзэмшүүлсэн. Тэд 2011 оноос хайгуул хийж эхэлсэн. Харин 2011-2017 онд “Эрээн толгойн хүрэн нүүрсний ордод хийсэн” гэх эрэл хайгуулын ажлын үр дүн, тайлангаа 2018 оны гуравдугаар сарын 29-нд АМГТГ-ын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулжээ. Тус зөвлөл хүрэн нүүрсний ордын нөөцтэйг зөвшөөрч, 2018 оны тавдугаар сарын 17-ны ХХ-05-17 дугаар бүхий дүгнэлтээр “...“Монгол Ураниум Ресурс” компанийн хайгуулын ажлын үр дүнгээр илэрсэн хүрэн нүүрсний нөөцийг Улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэх нь зүйтэй. Уг хүрэн нүүрсний нөөцийг хүлээж авах, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг АМГТГ-ын даргад хүргүүлэх”-ээр шийджээ. Ийн АМГТГ-ын даргын 2018 оны долдугаар сарын 10-ны 11/58 дугаар бүхий Нөөцийг хүлээж авч, бүртгэх тухай тушаалаар Эрээн толгойн хүрэн нүүрсний ордын нөөцийг бүртгэж, улсад хүлээн авсан байна. Энэ хооронд “Монгол Ураниум Ресурс” компани дээрх хүрэн нүүрсний ордыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авахаар ажиллаж эхэлжээ. Тодруулбал, 2018 оны зургадугаар сарын 27-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийн дагуу хайгуулын ажлын үр дүнг үндэслэн хүрэн нүүрсний ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст гаргасан байна. Түүнчлэн 2017 оны арваннэгдүгээр сарын 28-ндм17/29мтоот албан бичиг, 2018 оны долдугаар сарын 24-нд 18/39 тоот албан бичгээр тус тус “Ураны хайгуулын лицензийн бүртгэлээ өөрчилж, ашигт малтмалын хайгуулын лиценз болгох хүсэлт тавьжээ.

Харин АМГТГ-ын Кадастрын хэлтэс лиценз олгоогүй байна. “Монгол Ураниум Ресурс” компанийн өргөдөл, хүсэлтүүдийг зөвшөөрөөгүй гэсэн үг. Ингээд “Монгол Ураниум Ресурс” компани шүүхэд хандсан. Тус компани “Манай хайгуулын үр дүнд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр, АМГТГ-ын хүрэн нүүрсний нөөц бүртгэж, улсын нөөцийн санд бүртгэсэн шийдвэр зэргийг үндэслэж, “Монгол Ураниум Ресурс” компанид хүрэн нүүрсний ашиглалтын лиценз олгох захиргааны акт гаргахыг АМТГТ-ын Кадастрын хэлтэст даалга, Мөн лиценз дээр байгаа ураны лицензийг ердийн ашигт малтмалын лицензэд бүртгэхийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах”-ыг шаардсан.

Энэ дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээр дурдсан “Нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай” гэсэн шийдвэрийг гаргасан байдаг.

Харин энэ асуудлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны арваннэгдүгээр сарын 21-нд хэлэлцээд 221/МА2018/0603 тоот магадлал гаргажээ.

Шүүх хуралдааны Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Цогт нар оржээ. Уг асуудлыг шүүгч Ц.Цогт илтгэсэн байдаг юм байна.

Уг нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн энэ магадлалаар хуулийг, зарчмыг барьж шийдсэн байгаа юм. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

Ингэхдээ:

Нэгдүгээрт, анхан шатны шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгч “Монгол Ураниум Ресурс” компанийн гаргасан “Ашиглалтын лиценз олгосон захиргааны акт гаргахыг даалгах, ураны хайгуулын лицензийг ашигт малтмалын лицензээр бүртгэхийг даалгах”, сүүлд тодорхойлсон “Ашиглалтын лиценз олгохыг даалгах”, “...“Монгол Ураниум Ресурс” компанийн эзэмшилд үлдэж байгаа хайгуулын талбайг ураны биш ердийн ашигт малтмалын лицензтэй талбайд бүртгэхийг хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах” шаардлагыг бус “АМГТГ-ын Кадастрын хэлтсээс “Монгол Ураниум Ресурс” компанийн эзэмшиж буй талбайг ердийн ашигт малтмалын лицензтэй талбайд бүртгэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, ердийн ашигт малтмалын талбайд бүртгэхийг болон “Монгол Ураниум Ресурс” компаниас 2018 оны зургадугаар сарын 27-нд гаргасан ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй АМГТГ-ын Кадастрын хэлтсийн эс үйлдлэхүй хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст тус тус даалгаж” “Монгол Ураниум Ресурс” компанийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй шийдвэрлэсэн байна.

Хоёрдугаарт, анхан шатны шүүх Үндэслэх хэсэгтээ “Татгалзал хууль бус” гэж дүгнэсэн атлаа Тогтоох хэсэгтээ “Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож ...журмын дагуу шийдвэрлэхийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгаж, шийдвэрлэсэн. Иймээс “Монгол Ураниум Ресурс” компани нь аль шийдвэрийг гаргуулахаар шүүхэд хандсаныг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Гуравдугаарт, Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуулийн агуулга, зохицуулалтаас үзвэл тодорхой төрлийн ашигт малтмалыг хайх ажиллагаа нь тухайн төрлийн лиценз, тухайлбал нүүрс хайх лиценз олгогдсоны үндсэн дээр хийх ажиллагаа гэж үзэхээр байна. ...Цөмийн энергийн тухай хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаа буюу 2011-2015 онд нэхэмжлэгч “Монгол Ураниум Ресурс” компанид тухайн талбайд нүүрс хайхыг зөвшөөрч байсан нь ямар баримтаар хэрхэн нотлогдож байгаа нь тодорхойгүй.

...Хэрэгт нотлох баримтаар авагдсан лиценз бүхий талбайд 2011 онд буюу нэг дэх жилд гүйцэтгэсэн ураны хайгуулын ажлын тайлан, 2013 онд буюу гурав дахь жилд гүйцэтгэсэн ураны хайгуулын ажлын тайлан, 2017 онд буюу дөрөв дэх жилд гүйцэтгэсэн уран, нүүрсний хайгуулын ажлын тайлан зэрэг баримтуудыг ураны хайгуулын лицензээс бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайхаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон лиценз гэж үзэх, уран хайх лицензийн хүрээнд тухайлбал хүрэн нүүрс хайхыг зөвшөөрсөн шийдвэр мөн гэж үзэх болон тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Дөрөвдүгээрт, “Монгол Ураниум Ресурс” компани уран хайх лицензтэй байсан талбайд нүүрсний ашиглалтын лиценз олгохыг даалгуулахыг хүссэн байна. Гэтэл АМГТГ-ын Кадастрын хэлтсийн татгалзлын нэг үндэслэл нь “Ураны хайгуулын лицензтэй талбайд хүрэн нүүрсний хайгуулын лиценз шууд олгох зохицуулалт үгүй” гэсэн байсан. Мөн “Уг талбайд ураны илэрцгүй тохиолдолд хүрэн нүүрсний ашиглалтын лиценз олгох боломжтой гэж АМГТГ-ын Кадастрын хэлтсээс мэдэгдсэн” талаар “Монгол Ураниум Ресурс” компани талаас тайлбарладаг.

АМГТГ-ын 2018 оны зургадугаар сарын 11-ний 18/35 дугаар албан бичигт “XV-018247 дугаартай хайгуулын лицензийн талбай нь одоогийн судалгааны түвшинд ураны хувьд хэтийн төлөвгүй” гэж дурдсан байна. АМГТГ-ын дарга нь тухайн талбайд илэрцгүй болохыг тогтох эрх бүхий этгээд мөн эсэхийг тодруулах, уг албан бичгээр тухайн лиценз бүхий талбайд ураны илэрцгүй болохыг тогтоосон гэх үндэслэлтэй эсэх талаар холбогдох ажиллагааг хийж, нотлох баримтыг бүрдүүлж, дүгнэлт хийх нь зүйтэй.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 58 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    17 цаг 13 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    18 цаг 15 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    18 цаг 47 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    18 цаг 54 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    19 цаг 6 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    19 цаг 7 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    19 цаг 34 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    21 цаг 31 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    21 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    22 цаг 5 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    22 цаг 27 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    22 цаг 39 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    22 цаг 51 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    23 цаг 8 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    23 цаг 9 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    23 цаг 16 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    23 цаг 24 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    23 цаг 29 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    23 цаг 35 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК