Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Пап Францис: Монголчууд бол тэнгэрийг харж, орчлон ертөнцийн амьсгалыг мэдэрдэг ард түмэн

2023-9-07
0
ЖИРГЭХ

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Ватиканы Ариун Петрийн талбайд энэ сарын 6-нд олон нийтэд хандан айлдвар айлджээ.


Тэрбээр, "Эрхэм ах, эгч дүү Та бүхэнд энэ өглөөний мэндийг өргөн дэвшүүлье!

Даваа гарагт би Монгол Улсаас ирлээ. Айлчлалд минь сүсэглэн залбирч, дагалдан явсан хүмүүст талархал илэрхийлэхийн ялдамд намайг хүндэтгэлтэйгээр халуун дотно угтан авсан Монгол Улсын төр засаг, нэн ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх, мөн тус улсад айлчлах албан ёсны урилгыг гардуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт талархаж буйгаа дахин илэрхийлье. Тус улс дахь [Католик] сүм болон надад халуун дулаан, хайр энэрлийг мэдрүүлсэн Монголын эрхэмсэг, мэргэн ард түмнийг баяртайгаар эргэн дурсахад таатай байна. Энэхүү айлчлалын амин сүнс болсон нандин бүхнээс өнөөдөр хуваалцахыг минь болгоно уу. 

 

Зарим нэгэн Ромын Пап яагаад сүсэгтэн цөөн Монгол Улсад зочлохоор ийм хол газар айлчилсан юм бол гэж асууж магадгүй юм. Учир нь гэвэл Зөнч Самуелын хэсэг [cf. 1 Sam 16:7]-т хэлсэнчлэн гадаад байдлыг бус, харин зүрх сэтгэлийг нь хардаг Ертөнцийн Эзний оршихуйн шинж тэмдгүүдийг хүн бүрийн анхаарлын төвд байдаггүй газраас бид ихэвчлэн олдог юм. Эзэн өөрийг нь индэрт өргөмжлөх нэгнийг хүсдэггүй, харин өөрийгөө бусдаас дээгүүрт тавих хүсэл эрмэлзэл, бардамнал үгүй, Түүнийг хүсэж, Түүнийг хайрладаг энгийн зүрх сэтгэлийг эрэлхийлдэг. Миний бие Монголд байхдаа Эзний зүрх сэтгэлд байдаг даруухан, баяр баясгалантай сүмийнхэнтэй уулзсан бөгөөд тэд ч бас өөрсдийгөө [Католик] сүмийн анхаарлын төвд хэд хоног байсандаа их баяр жаргалтай байсныг би гэрчилнэ. 

 

Энэ сүмийнхэн сэтгэл хөдлөм түүхтэй юм. Тэд бурхны ивээлээр сайн мэдээг өвөрлөн, өөрсдийн сайн таньж мэдэхгүй тэр нэгэн улсад гуч орчим жилийн өмнө очсон манай цөөхөн номлогчдын хичээл зүтгэлийн үр шимд бий болсон юм. Тэд сурахад амаргүй хэлийг нь сурч, өөр өөр үндэстний гаралтай байсныг үл харгалзан нэгдмэл, жинхэнэ Католикийн нийгэмлэгт амьдрал бэлэглэж чадсан. Энэ бол “католик” гэдэг үгийн буюу “бүх нийтийн” гэсэн үгийн утга учир билээ. Гэхдээ энэ нь нэгэн ижил хэлбэрт оруулах бус, харин янз бүрийн соёлыг нэгтгэн нийтлэг болгох гэсэн утга агуулдаг. Сайн сайхан бүхнийг хаана ч байгаа газарт нь шингээж, хамтран амьдарч буй хүмүүст үйлчлэх соёл, бүх нийтэд хандсан хандлага нь католик ёс юм. Есүсийн хайрыг даруу төлөв байдлаар гэрчилж, амьдралыг ярианаас илүүд үзэж, Их Эзэн болон ах дүү нартаа үйлчлэх нь жинхэнэ баялаг гэдэгт баярлаж амьдрах нь [Католик] сүмийн амьдралын замнал юм.

Ариун итгэлийн хамгийн сайн илрэл болох бусдад өгөхүйн мөн чанараас энэ залуу сүм "төрсөн" юм. Айлчлалынхаа төгсгөлд миний бие [Монгол дахь] сүмийн хамтын илэрхийлэл болгон Монголд анх удаа байгуулагдаж буй буяны үйлсийн “Нигүүслийн өргөө”-г нээж адисласандаа баяртай байна. Уг өргөө нь Христэд итгэгчдийн нэрийн хуудас болж, манай бүх сүм нэгдэл зовж зүдэрсэн хэн ч бай гэрэлтүүлж эдгээдэг бурхны нигүүлслийг эрж, зорин ирэхэд нээлттэй, урин дулаан өргөө болохын уриалал юм. Үүнийг Монгол дахь сүм гэрчлэх бөгөөд олон орны номлогчид Монголын ард түмэнтэй нэгдэж, тэдэнд үйлчилж, тэнд байгаа гоо үзэсгэлэнг олж мэдсэндээ баяртай байна. Эдгээр номлогчид сүсэглэгчдийг өөртөө татаж элсүүлэхээр очоогүй, тэд тэнд Монголын ард түмэн шиг амьдарч, тэдний хэлээр ярьж, тэр ард түмний үнэт зүйлийг өөртөө шингээж, сайн мэдээг монгол соёлд нийцүүлж, монгол үгээр номлох гэж явсан билээ. Тэд тэнд очиж, сайн мэдээг тунхаглахын тулд соёлд нь шингэж, Монголын соёлыг өөртөө авсан.

 

Би энэхүү гоо үзэсгэлэнг мөн зарим хүмүүстэй уулзаж, тэдний түүхийг сонсож, шашин итгэлийн эрэл хайгуулд нь талархаж олж мэдсэн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн Ням гарагт болсон шашин хоорондын болон Христийн шашны цуглаанд талархаж байна. Монгол бол Буддын шашны агуу уламжлалтай бөгөөд бусдад өглөгч сэтгэл болоод өөрийн хүсэл тэмүүллийг хянаж чадсанаар олон хүн шашныг чин сэтгэлээсээ үнэнч, төлөв даруу байдлаар шүтдэг. Ер нь бид мод унах чимээг л сонсдог байтал дэлхий ертөнцийн цэцэрлэгт хэчнээн их сайн сайхны далд үр цэцэглэж байгааг төсөөлөөд үз дээ! “Чих дүлийрмээр! Мод унаж ямар их чимээ гаргасныг хар даа!” гэж хүмүүс дуулиан шуугианд гаргах дуртай байдаг. “Гэхдээ та нар өдөр бүр урган торниж буй ойг харахгүй байна уу?” Яагаад гэвэл ургалт өсөлт чимээгүй байдаг. Сайныг ялгаж, таньж мэдэх нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ ихэнх тохиолдолд бид бусдыг бидний санаа бодолтой нийцэж байгаа хэмжээнд л үнэлдэг, бид үүнийг сайн ойлгох ёстой. Тийм учраас харцаа дээш сайн сайхны гэрэл рүү чиглүүлэх нь чухал юм. Зөвхөн ийм байдлаар л сайныг хүлээн зөвшөөрөхөөс эхлээд бид нийтлэг ирээдүйг бүтээж, бусдыг үнэлж байж л бид тэднийг сайжруулахад нь тусалж чадна.

 

Би Азийн зүрхэнд очсон бөгөөд энэ нь надад сайн хэрэг болсон. Тэр өргөн уудам тивтэй харилцаж, өгч буй санааг ойлгож, мэргэн ухаан, аливааг харах өнцгийг ухамсарлаж, цаг хугацаа, орон зайд наалдан мэдрэх нь сайхан хэрэг байлаа. Үндэс язгуур, ёс заншлаа дээдэлдэг, ахмад настнуудаа дээдлэн, байгаль дэлхийтэйгээ зохицон аж төрдөг Монгол түмэнтэй уулзах надад нэн таатай сайхан байлаа.

Тэд бол тэнгэрийг харж, орчлон ертөнцийн амьсгалыг мэдэрдэг ард түмэн юм. Монгол орны хязгааргүй, аниргүй өргөн уудам нутгийг бодож харааныхаа хязгаарыг тэлэх шаардлагатайг бид бүгд ойлгоцгооё.

Алсын хараагаа тэлж, дээгүүр доогуур харагтун, өчүүхэн зүйлд бүү баригдаарай гэж гуйж байна. Бусдын сайн сайхныг олж харж, бүр илүүг харах чадвартай байхын тулд үзэх харах хязгаарыг өргөжүүлцгээе! Мөн хүн болгон, соёл иргэншил бүртэй ойр байхын тулд бид бидний зүрх сэтгэлийг өсгөж,  хөгжүүлэхийн тулд бүгд мөн зүрх сэтгэлээ нээцгээе! 

 

Та бүхэнд баярлалаа" гэжээ.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    3 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    11 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    14 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    16 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    17 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    46 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    56 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    16 цаг 34 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    17 цаг 5 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    17 цаг 47 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    18 цаг 13 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    19 цаг 36 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    20 цаг 3 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    20 цаг 24 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    21 цаг 10 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    21 цаг 25 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    21 цаг 35 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    21 цаг 48 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    21 цаг 51 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    22 цаг 1 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК