Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тодруулга: “Ди Ар Жэй” компанийн үйл ажиллагаа усны чанар, урсцад маш ноцтой аюул учруулж байгаа учир энэ үйл ажиллагаа явагдах ёсгүй

2023-9-28
0
ЖИРГЭХ

Ердөө гурав хоногийн өмнө буюу есдүгээр сарын 25-ны өдөр Сэлбэ гол доогуур бохирын шугам тавих гэж буй асуудал олны анхааралд орсон. Тухайлбал, Сэлбэ гол орчимд “Ди Ар Жэй” компани бохир усны хоолой тавихаар газар шорооны ажлаа эхэлсэн байсан бөгөөд үүнийг иргэд эсэргүүцэж буйгаа цахим сүлжээнд илэрхийлсэн юм. Тухайн нөхцөл байдалд Усны газрын дарга З.Батбаяр очиж, “Ди Ар Жэй” компанийн үйл ажиллагаа, зөвшөөрлийн бичигтэй танилцсан. Иймд Усны газрын дарга З.Батбаяраас тухайн үйл ажиллагааны талаар тодрууллаа.


-Хоёр хоногийн өмнө Сэлбэ гол доогуур бохирын шугам тавих гэж байгаа асуудал гарсан. Энэ асуудал яригдахаас өмнө Усны газраас зөвшөөрөл авахыг хүссэн хүсэлт, эсвэл ямар нэг мэдээлэл ирсэн үү?

-Сэлбэ гол дээр уг үйл ажиллагаа явагдахаас өмнө Усны газарт хандсан зүйл байхгүй. Харин Туул голын сав газрын захиргаанд ажлаа эхлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн юм билээ. Тэр мэдэгдлийн хариуд Туул голын сав газрын захиргаанаас “Усны онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж байна шүү” гэх хариултуудыг өгч байсан байна. Одоо байгаа мэдээллүүдээр наймдугаар сар болон түүнээс өмнө хэд хэдэн удаа ийм үйл ажиллагаа хийх гэж оролдсон аж. Тэрийг нь иргэдийн болон зарим байгууллагуудын оролцоотойгоор зогсоосон.

-Газар шорооны ажил хийж байсан “Ди Ар Жэй” компанийн зүгээс зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэх мэдээллийг өгөөд буй. Та зөвшөөрлүүдийг нь хянаж үзсэн үү?

-Байгаль орчны салбарын хяналтын байцаагч нар энэ асуудлаарх бичиг баримтуудыг судалж үзсэн. Яг одоо нийслэлийн Байгаль орчны байцаагч дээр хянагдаж байгаа. “Ди Ар Жэй” компанийн ажилчдын мэдээллээр Ус сувгийн удирдах газар, Захирагчийн ажлын алба, Геодези усны барилга байгууламжийн газрын зөвшөөрөлтэй гэж хэлсэн.

Гэтэл тэдгээр зөвшөөрлүүд нь зөвлөмж маягийн зүйлс байсан.

Иргэд болон ААН байгууллагууд зөвшөөрөл гэдэг зүйлийг санаатай буруу тайлбарладаг юм байна. Эсвэл энэ үйл ажиллагаа хууль бус байна шүү хэмээн тайлбарласан зөвлөмжийг зөвшөөрөл гэж ойлгодог бололтой.

-Зөвлөмж, зөвшөөрөл хоёроо ялгадаггүй юм байж. Харин “үнэлгээ байгаа” гээд байсан шүү дээ?

-Тийм ээ. Тэд байгаа л гэсэн. Харин бидэнд үзүүлсэн зөвшөөрөл гээд байгаа зүйлс нь бодит амьдрал дээр харахад зөвшөөрөл гэхээсээ илүү зөвлөмжүүд байна. Тухайн байгууллага үнэлгээ гэж үзүүлсэн. Тэр үнэлгээ нь барилга барих үнэлгээ байгаа юм. Харин тухайн барилгаас тодорхой хэмжээний зайд орших гол дээр явуулах үйл ажиллагаатай холбоотой үнэлгээ биш байна.

-Голын хамгаалалттай бүсэд худаг, нүхэн жорлон барихад хүртэл зөвшөөрөл, Усны газрын үнэлгээ шаарддаг шүү дээ.

-Усны барилга байгууламжтай холбоотой асуудлууд, үерийн хамгаалалт, усан сан зэрэг үйл ажиллагаануудад л барилгын үйл ажиллагаа явуулж болно. Гэхдээ мэргэжлийн байгууллагаас буюу Усны газраас дүгнэлт авсан байх ёстой. Усны барилга байгууламж гэдэг нь усыг хуримтлуулах, цуглуулах, татан зайлуулах, цэвэр усаар хангах бүх үйл ажиллагаа ордог.

Голын онцгой хамгаалалтын бүсэд барилгын үйл ажиллагаа явуулах хориотой байдаг.

-Хэрэв Сэлбэ голын доогуур бохирын шугам тавих нь ямар хор хөнөөлтэй вэ?

-Бохирын шугам тавих нь ийм хор хөнөөлтэй хэмээн хэн нэгэн хэлэхэд хэцүү зүйл. Тиймээс  энэ бол Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагаа учраас Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай байна.  Мэргэжлийн байгууллагын үнэлгээгээр тогтоогдох ёстой.

-“Ди Ар Жэй” компанийн барилгын ажил хэдэн жилийн өмнөөс эхэлсэн юм билээ. Анх эхлэхдээ Сэлбэ голын доогуур бохироо явуулна хэмээн тооцсон байсан хэрэг үү? Энэ талаар танд мэдээлэл бий юу?

-Одоогийн нөхцөл байдлаас харахад “Ди Ар Жэй” компани Сэлбэ голын ёроолоор хоолой тавиад, тэр хоолойгоороо бохироо явуулчихна гэх төсөөлөлтэй байсан байх. Тухайн газрын иргэдийн хэлж байгаагаар тийм хоолой тавьсан юм билээ. Харин тэр хоолой нь үерийн улмаас урсчихсан. Одоо хийж буй ажиллагааг нь харахаар 200-ийн, 150-ийн, 100-ийн гурван давхар хоолой тавиад түүгээрээ бохир усыг урсгана гэж ойлгосон. Хэрэв ийм зүйл болбол 200-300 гаруй айл өрхийн бохир ус 100-ийн хоолойгоор явна гэхээр итгэхэд бэрх. Тиймээс маш нарийвчилсан бичиг баримтуудтай танилцаж байж, мэргэжлийн үүднээс дүгнэлт хийж дараагийн шийдвэрийг гаргах ёстой.

-Усны газрын тухайд уг үйл ажиллагаа ямар ямар дэглэм зөрчсөн гэж үзэж байна вэ?

-Усны газрын тухайд бол нэгдүгээрт, голын онцгой хамгаалалттай бүсийн дэглэм зөрчсөн. Хоёрдугаарт, Усны дүгнэлгүйгээр үйл ажиллагаа явуулсан. Гуравдугаарт, уг үйл ажиллагаа Сэлбэ гол буюу Байгаль орчинд тодорхой хэмжээний хохирол учрууллаа гэх гурван үндэслэлийг яриад байгаа. Голын усны хэмжээг хамгаалах, чанар аюулгүй байдлыг хангах ёстой байгаа юм.

Харин тухайн компаний үйл ажиллагаа усны чанар, усны урсацад маш ноцтой аюул учруулж байна. Тиймээс энэ үйл ажиллагаа явах ёсгүй.

Усны хамгаалалтын бүсэд ямар компани ажил хийж байгаа нь чухал биш. Хамгийн чухал нь гол усанд ямар аюул учруулж байна уу үгүй юу гэдэг нь чухал. Бид тун удахгүй Сэлбэ голын бохирдолтой холбоотой мэдээллийг олон нийтэд танилцуулна. Лабораторийн шинжилгээнүүд хийгдэж байгаа. Урьдчилсан байдлаар харахад сэтгэл зовмоор зүйлүүд их бий.

-Баярлалаа.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • хотын иргэн (202.131.245.69)
    усний хамгаалалтын бүсэд ЯМАР компани ажил хийж байгаа нь чухал бус гэдгийг юу гэж ойлгох вэ? Монгол улсад мөрдөх хууль тогтоомжийг нутаг дэвсгэр дээр нь бүх хүн, хуулийн этгээд заавал мөрдөх ёстой. Мэдсээр байж, мэдэхгүй бол хариуцдаг байгууллагаас нь лавлаж тодруулж байж үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл ийм илт дээрэнгүй увайгүй огт зөвшөөрөлгүй байж бохир ус дамжуулах хоолой суурилуулж байгаа н буруу. ийм компаний эзэн, инженер, эднийд захиалга өгсөн компаний эзэн, инженер болон ЗӨВЛӨМЖ маягийн юм өгсөн гээд байгаа төрийн байгулулагуудын бүх дарга, холбогдох ажилтанг Төрийн албаны тухай хуулиар сахилгын шийтгэл ногдуулах ёстой. Энэ усны газрын даргад хугацаатай албан даалгавар өгч гол усанд хориглосон үйлдлүүдийг илрүүлж зөрчлийг арилгах үүрэг өг.
    2023 оны 09 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    13 цаг 20 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    14 цаг 23 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    14 цаг 55 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    15 цаг 2 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    15 цаг 13 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    15 цаг 15 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    15 цаг 41 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    17 цаг 39 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    18 цаг 6 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    18 цаг 13 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    18 цаг 34 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    18 цаг 47 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    18 цаг 59 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    19 цаг 16 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    19 цаг 16 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    19 цаг 24 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    19 цаг 32 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    19 цаг 36 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    19 цаг 43 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    19 цаг 53 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК