Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Гүйгүүл морь”-оос “Богд хээрийн дуулал” хүртэл

2023-9-28
0
ЖИРГЭХ

СТА, дуучин А.Хосбаяр “Богд хээрийн дуулал” хэмээх бие даасан гурав дахь тоглолтоороо үзэгч түмэнтэйгээ учран золголоо. Тэрбээр морины тухай олон сайхан дуугаараа нэрд гарч яваа дуучин юм. Монголын ард түмэн түүний "Гүйгүүл морь", "Адуутай намар" ,"Бүжин бор" зэрэг олон сайхан дуунуудыг шимтэн сонсдог билээ. Ийнхүү уншигч та бүхэнд “Богд хээрийн дуулал” тоглолтын үеэрх сурвалжилгыг хүргэж байна.


СТА А.Хосбаяр: Үзэгч түмэн маань халуун алга ташилтаар угтаж, хамтдаа дуулж байгаа тэр мөч уран бүтээлчдийн аз жаргал

“Бие даасан гурав дахь тоглолт маань маш сайхан болж байна. Үзэгч түмэнтэйгээ 18 дуугаараа учран золгож байна. Нэг ч дуу ам барилгүй дуулж байна. Сүүлийн үед ам барина гэх асуудал их яригдах болсон шүү дээ. Тоглолтынхоо нэрийг “Богд хээрийн дуулал хэмээн зорьж нэрлэсэн. Миний уран бүтээлүүд доторх томоохон байр суурийг эзлэх уран бүтээл учраас энэ дууныхаа нэрээр нэрлэсэн. Жингүйднэ хэмээн ярьдаг шүү дээ орчлонгоос тасарч байгаа юм шиг санагдаж байна.

Үзэгч түмэн маань халуун алга ташилтаар угтаж, хамтдаа дуулж байгаа тэр мөч уран бүтээлчдийн аз жаргал байдаг. Энэ аз жаргалыг яг одоо мэдэрч байна.

Цаашид уран бүтээлээ тасралтгүй хийх төлөвлөгөөтэй байна. Миний хувьд тоо гэхээсээ илүү чанарыг эрхэмлэдэг учир миний уран бүтээлүүд удаж гардаг байх. Чанартай уран бүтээлийн төлөө зүтгэнэ дээ” хэмээн тоглолтынхоо үеэр сэтгэгдлээ хуваалцлаа. 


Тоглолтод уран бүтээлээ өргөн барьсан уран бүтээлчид тоглолтын талаар болон СТА, дуучин А.Хосбаярт хандан сэтгэлийн үгээ дамжууллаа.


Хөсөгтөн хамтлагийн ятгачин Ч.Амарбаясгалан: Дуучин А.Хосбаяр бол дуугаа урлаж дуулдаг дуучин

Тэрбээр “А.Хосбаяр дуучныг уран бүтээлч хүнийх нь хувьд хүндэлж явдаг. Манай хамтлаг А.Хосбаярынхаа тоглолтод хоёр уран бүтээлээ өргөн барилаа. Хүн болгоны хамгийн сайн мэдэх Адуутай намар дууг хамтран хөгжимдсөндөө маш их баяртай байна. Манай хамтлаг цоо шинэхэн уран бүтээл болох “Би Монгол хүн” дуугаа өнөөдөр анх удаа үзэгчиддээ сонордууллаа. А.Хосбаяр бол дуугаа урлаж дуулдаг дуучин гэж боддог” гэв.


 СТА Б.Буянжаргал: Бид ганзага дөрөө нийлдэг уран бүтээлчид гэж боддог

Б.Буянжаргал: Уран бүтээлээс олж байгаа ашиг бол бурханы хишиг юм

Тэрбээр “Төв сайхан нутгийн минь ах А.Хосбаярын гурав дахь тоглолт болох “Богд хээрийн дуулал” тоглолт сайхан болж байгаад баяртай байна. Бид хоёр оюутан ахуй цагаасаа бие биенээ мэднэ. 2013 онд миний бие хоёр дахь бие даасан тоглолтоо хийсний дараа бид хамтарсан аялан тоглолт хийж байлаа. Мөн гурван аймгийн 50 орчим сумд аялан тоглолт хийж байсан. Тэр цагаас хойш арван жилийн хугацаа өнгөрсөн байна. Нийт 80 гаруй тоглолтод хамт оролцжээ. А.Хосбаяр ах маань морины тухай уран бүтээлүүдээ өргөн барьдаг. Тийм учраас энэхүү тоглолтод “Аавын борлог морьд”, “Миний монголын намар” хэмээн уран бүтээлүүдээрээ ая дуугаа өргөн барина. Бид хоёр уран бүтээлийн ганзага дөрөө нийлдэг уран бүтээлчид гэж боддог” гэлээ. 


“Богд хээрийн дуулал” дууны аяыг СТА, Ая зохиогч Б.Пүрэвсүрэн зохиосон юм.

Сэтгэл зохиодог хүн буюу Буяндэлгэрийн Пүрэвсүрэн

СТА, Ая зохиогч Б.Пүрэвсүрэн: “Богд хээрийн дуулал” дуу хийморь шингэсэн сайхан уран бүтээл учир маш хурдан бүтсэн

Тэрбээр “Богд хээрийн дуулал” тоглолт маш сайхан өргөн дэлгэр, халуун тоглолт болж байна. Уран бүтээлчид бие даасан тоглолтоо хийхдээ хэсэг хугацаанд бэлдэж байж тоглолтуудынхаа ард гардаг. А.Хосбаярын маань энэ удаагийн тоглолт маш сайхан онцлогтой болж байгаа. Тухайлбал, Монгол төрийн наадмын 99, 100, 101 жилийн ойд түрүүлсэн Богд хээр хэмээх хурдан буянд зориулж хийсэн уран бүтээл бий. Энэ уран бүтээлийнхээ нэрээр гурав дахь бие даасан тоглолтоо нэрлэж, тоглолтоо хийж байгаа юм. “Богд хээргийн дуулал” хэмээх дуу УГЗ, Төрийн шагналт Гүрбазар ахын шүлэг. Дууны шүлэг над дээр ирээд л аялгуу нь бүтсэн. Хийморь шингэсэн сайхан уран бүтээл учир маш хурдан бүтсэн гэж боддог.

Энэхүү тоглолт 100 хувийн амьд тоглолт болж байгаагаараа мөн онцлог. Цаашид олон олон уран бүтээлээ Монгол түмэндээ хүргэж, дуун суваргуудыг олон бүтээж, нэр цуугаа мандуулаасай хэмээн ерөөл тавья.  

Энэ тоглолтыг үзэхээр сум сумаас олон хүмүүс ирсэн гэж сонслоо. Төв аймгийн дуучнаа дэмжиж, зохион байгуулалтад орж ирсэнд баяртай байна” хэмээсэн билээ.


"Богд хээрийн дуулал" тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол групп ажиллав.

Монгол Улсын Манлай уяач Б.Нямжав: Богд хээрийн дуулал дуугаараа тоглолтоо нэрлэж, хүндэтгэл үзүүлсэнд баяртай байна

Тэрбээр “Тоглолт маш сайхан болж өндөрлөлөө. Юун түрүүнд тоглолтондоо урьсан А.Хосбаяр дүүдээ талархал илэрхийлье. А.Хосбаяр бид хоёр 2007 оноос танилцаж, нөхөрлөсөн. 16 жилийн хугацаанд ах дүү, найз нөхдийн харилцаа үргэлжилж байна. 

Ардын хувьсгалын 100 жилийн хугацаанд хурдаараа мөнхөрсөн адуу дуунд мөнхөрсөнд маш их баяртай байна.

Энэхүү дууг бүтээхэд оролцсон Яруу найрагч Ш.Гүрбазар болон  ая зохиогч Пүрэвсүрэн, дуучин А.Хосбаяр нартаа маш их талархаж байна. 

Богд хээр азаргыг түрүүлэх болгонд миний нэр, нутгийн минь нэртэй байнга хамт дурдагдаж явдаг. Нутгийнхаа шүтээнээр Богд хээр азаргаа нэрлэсэн нь их оножээ. 

Богд хээрийн дуулал дуугаараа тоглолтоо нэрлэж, хүндэтгэл үзүүлсэнд баяртай байна. Энэ дууны шүлэгэнд нутгийн шүтээн уулыг, Туул голтой нь нүдэнд харагдтал сайхан шингээж, түүнийг нь А.Хосбаяр дүү маань сэтгэлд хоногштол сайхан дуулсан байдаг. Дуучин дүү минь түмний сэтгэлд хүртэл сайхан дуулж өгсөнд маш их баярлаж байна” гэсэн юм.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    13 цаг 20 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    14 цаг 23 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    14 цаг 55 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    15 цаг 2 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    15 цаг 13 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    15 цаг 15 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    15 цаг 41 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    17 цаг 39 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    18 цаг 6 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    18 цаг 13 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    18 цаг 34 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    18 цаг 47 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    18 цаг 59 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    19 цаг 16 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    19 цаг 16 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    19 цаг 24 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    19 цаг 32 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    19 цаг 36 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    19 цаг 43 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    19 цаг 53 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК