Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МУИС-ийн хичээлийн байрууд ар араасаа "алга" болох нь

2023-10-10
0
ЖИРГЭХ
Хоёр зургийг цахим эх сурвалжаас ашиглав. 

Их сургуулийн гудамж. Хичээлийн 1,2,3-р байр гэхээр оюутан ахуй цагийн дурсамж намар намрын навчис, өвөл өвлийн цас, хавар хаврын тэнгэртэйгээ санаанд бууж буй биз ээ. Энэ сургуулийн танхимаас амьдралд хөл тавьж, эрдэм мэдлэгийн үзүүр сэжмээс атгасан хүн олон билээ. Тэр ч бүү хэл МУИС-аас одоогийн томоохон их сургуулиуд салбарлан бойжсон түүхтэй. 

Хамгийн эхлээд эл сургуулийн хичээлийн VI байрыг нураасан. Гэвч өнөөдөр барьсан сургуульгүй, газар ч үгүй болж дууссан гэдгийг учир мэдэх нэгэн хэлж байлаа. Үүний араас буюу өнгөрсөн онд хичээлийн гуравдугаар байрыг нураах шийдвэр гарсан юм. Учир нь мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл, аюулгүй орчны шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ. Ийнхүү Хууль зүйн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийнхан шинэ байртай болтлоо УБИС, ХҮИС-ийн байранд хичээллэж буй.  

Тухайн барилгыг архитектурын үнэт өв, Улаанбаатар хотын түүхэн орон зай гэдгийг мэргэжлийн хүмүүс дурдсаар буй. Гэвч тэдний дуу хоолойг төр сонсдоггүй. Сонсоогүйн тод жишээ нь Байгалийн түүхийн музей. Үүний араас ууган их сургуулийн барилга орж байна. 

Чухамдаа МУИС-ийн төв байраас бусад нь "үнэгүйдэх" боломжтой. Тодруулбал, хичээлийн нэгдүгээр байр л соёлын өвд бүртгэлтэй юм билээ. Тэгэхээр бусдыг нь яаж өөрчлөх нь цагийн эрхээр тодорхой харагдах зүйл болжээ. Удахгүй, шинжлэх ухааны сургуулийг нурааж, 18 давхар болгох 65 тэрбум гаруй төгрөгийн төлөвлөгөөг зурагласан гэх мэдээлэл буй. Өнөөдрийн нурааж байгаа гуравдугаар байраар зогсохгүй олон жилийн түүхтэй их сургуулийн барилгууд газрын хөрснөөс арчигдана.  

1956 онд баригдсан гуравдугаар байрны барилгын нэг блокын төсвийг төр дааж байгаа. Захиргаа тухайн боломжийг алдалгүй барьж авч, амдуулан буулгасан юм. Өнөө цагт их сургуулиуд хичээлийн байраа олон давхар болгож, орчин үеийн хэв шинжээр урагшилж байгаа юм байх. Ийнхүү олон улсын жишгийг даган ууган их сургуулийнхаа нүүрний нэг талыг хүй татав. 

Гэтэл судлаач Г.Очбаяр нийгмийн сүлжээнд өөрийн байр суурийг илэрхийлэхдээ "Хотын төв дэх их сургуулиуд хуучин барилгуудаа буулгаад томруулж шинийг барих тусам хотын төв рүү чиглэсэн төвлөрөл ихсэж, түгжрэл тэр хэрээр нэмэгдэж, иргэдийн таатай амьдрах орон зай яг тийм хэмжээгээр хумигдана. Их сургууль ч гэлтгүй Бага тойрууд шинэ барилга барих даац хэтэрсэн.

Улаанбаатар хотод түүхэн орон зай маш бага хадгалагдаж үлдсэн. Тэр бага хэсгийн хамгийн том нь Бага тойруу юм. Бага тойруу дахь түүхэн орон зай, дүр төрхийг цогцолбор байдлаар, уг хэвээр нь хадгалж үлдвэл энэ хотын багахан ч гэсэн үнэ цэн, амин сүнсийг тээж авч үлдэх боломжтой. 

Түүхгүй, ой санамжгүй, түүхэн орон зай, дүр төрхгүй хот бол амин сүнсгүй хот шүү. Тэр барилга чинь гудамжтайгаа, гудамж дахь барилгуудтайгаа нэг ансембль (чуулга) болж баригдсан юм. Наанадаж өндөржилт, цаанадаж загвар нь тухайн орон зай дахь барилгуудтай нэг ансембль болж, тэр гудамжийг, тэр орон зайг нэг үзэл санаатай, нэг дүр төрхтэй, нэг цул утгатай болгож харагдуулж байгаа юм. Нэгийг нь эвдчихээр тэр орон зай дахь тэр үзэл санаа, дүр төрх алдагдана. Сүүлийн 30 жилд энэ түүхэн орон зайг хадгалж хамгаалж үлдье гэсэн бодолтой нэг ч хотын дарга, нэг ч ерөнхий архитектор байхгүй гэхээр харамсалтай" хэмээсэн байна. 

Цаашид МУИС-ийн хичээлийн байр, оюутны байр шинэчлэгдэнэ гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Үүнийг баталж хичээлийн гуравдугаар байрыг нураана. Дараа нь аль байрных нь ээлж вэ? Хоёрдугаар байрны арын цэцэрлэгээс танаж босгосон шилэн барилга, номын сангийнхаа жишигт бүгдийг нь хүргэхээр сэтгэл шулуудсан бий. 

М.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Хуйнаа (202.9.46.122)
    Аливаа хот өөриин түүхэн ой санамжаа хадгалж хөгждөг. Тэгж бж түүхэн хот блж аялал жуулчлалыг татдаг. Манай УБ соц үеиин блон Их Хүрээнии түүхэн ой санамжгүй блж эхэллээ. Ихэнхииг нь нурааж оронд нь зүгээр л өндөр шилэн хайрцаг босгож бна. Ядахдаа уранбарилга үнэндээ УБ т огт бхгүй..Гадаадын жуулчид Монголын ниислэлдирээд гудамжаар нь явах дургүй шууд хөдөөг л зорьдог.
    2023 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочид (103.57.93.208)
    Барууны орнуудын барилгыг харахад хуучин барилгууд нь хэвээрээ сайхан харагддаг зурагтаар их л гардаг. Шинэ барилгууд нь тийм өндөр биш 5, 6 давхар л байдаг юм байна лээ. Манайхан их л өндөр барилга барих юм. Газар нь үнэтэй бодохоор тэгдэг юм боловуу. Тэтгэврийн бид сайн мэдэхгүй байна.
    2023 оны 10 сарын 10 | Хариулах
    • харин тийм...
      зочин
      2023 оны 10 сарын 10
  • Зочин (103.212.119.72)
    АНУСУУД АЛГА БОЛГОДОГ МАНУУД БИ БОЛГОДОГ
    2023 оны 10 сарын 10 | Хариулах
    • Битгий ШАА.
      2023 оны 10 сарын 10
  • Anhaar !!!!!!!!!!! (203.91.115.244)
    hotiin tuvoor 3 davhraas iluu ondor barilga bariulahaa boioo !!!! Zogsooy eserguuzey !!!!!!
    2023 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.168.82)
    загасны ой санамжтай төр засагтай шүү дээ
    2023 оны 10 сарын 10 | Хариулах
    • тэнэгүүд дээшээ гарчээ.....
      зочин
      2023 оны 10 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    12 цаг 41 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    13 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    14 цаг 16 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    14 цаг 23 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    14 цаг 34 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    14 цаг 36 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    15 цаг 2 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    16 цаг 59 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    17 цаг 27 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    17 цаг 34 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    17 цаг 55 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    18 цаг 7 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    18 цаг 20 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    18 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    18 цаг 37 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    18 цаг 45 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    18 цаг 52 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    18 цаг 57 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    19 цаг 3 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    19 цаг 14 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК