Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Анужин: Сонсголын бэрхшээлтэй залуус боловсролын хүртээмжгүй байдлаас болж суралцах хүслээ орхиж байна

2023-10-16
0
ЖИРГЭХ

Манай улсад сонсголын хөгжлийн бэрхшээлтэй 8,780 иргэн бий. Тэдний төлөөлөл болгож, МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын багшийн ангийн дөрөвдүгээр курсын оюутан Б.Анужинтай цөөн хором ярилцлаа.

Тэрбээр Global UGRAD-ын оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан АНУ-ын “Minnesota State University of Mankato” их сургуульд таван сарын хугацаатай хэлний бэлтгэлд болон Америк дохионы хэл (american sign language)-ээ сайжруулах зорилгоор суралцаад ирсэн юм.


-Америк болон монголын сургалтын орчин юугаараа өөр байв?

-Тэнд надаас өөр сонсголын бэрхшээлтэй оюутан байгаагүй. Гэхдээ надад зориулж, олон зүйлийг хийсэн. Жишээ нь амьдрах өрөөнд минь гэрэлтдэг хонх тавьж өгсөн. Учир нь би хонх дуугарахыг сонсохгүй ч гэрэл асахыг харах тул тухайн үед хариу үйлдэл үзүүлэх боломжтой болно гэсэн үг.  

Хичээлийн үеэр багшийн хэлж буй үгс компьютерт бичгээр харагдах жишээтэй. Бас дохионы хэлний орчуулагч байсан. Гэтэл манай улсын тусгай хэрэгцээ шаардлагатай хүмүүст зориулсан тохируулгууд одоо болтол амьдрал дээр хэрэгжээгүй л байна. Аль ч сургалтын байгууллагад дээрх үйлчилгээ байхгүй, байхгүй учраас боловсрол хүртээмжгүй. Энэ асуудлыг сонирхон судалж, шийдэхэд анхаардаггүй.

Тэнд нэг сонсголгүй хүн ирсэний төлөө тийм зүйлс хийж байхад манай улсад суралцах сонирхолтой, ирээдүйгээ сайжруулахыг хүссэн олон "сонсголын бэрхшээлтэй" залуус боловсролын хүртээмжгүй байдлаас болж суралцах хүслээ орхиж байна.

-Суралцах орчноос эхлээд л нийгмийн олон бэрхшээлийг давж гарах хэрэгтэй болдог юм шиг ээ?  

-Шантармаар зүйл олон шүү. Миний бичиг үсгийн чадвар их муу байсан. Сайжруулахын тулд хадмал орчуулгатай кино их үздэг байлаа. Аав ээж маань миний буруу бичсэнийг үргэлж засаж өгдөг байсан нь бичиж сурахад  нөлөөлсөн. Их сургуульд ороход дохионы хэлмэрч байгаагүй болохоор үнэхээр хүндрэлтэй санагдаж билээ. Ангийн хүүхдүүд тусалдаг байсан ч дандаа чадахгүй шүү дээ, өөрсдөө хичээлээ хийх хэрэгтэй. Заримдаа мэдээллээс хоцорно, хичээлээ хүртэл ойлгохгүй.

Сургуулийн удирдлагад “орчуулагч хэрэгтэй байна” гэж өргөдөл бичсэн ч шийдэгдээгүй юм. Тэгээд дохионы хэлмэрч орчуулагчдын холбоонд хүсэлт гаргаад орчуулагчийн үйлчилгээ авч байгаа.

Бид өдөр бүр бэрхшээлтэй нүүр тулдаг. Гэсэн ч давж гарахын төлөө өөрөө л хичээхгүй бол нийгмийг өөрчлөгдөхийг хүлээвэл хэзээ ч хөгжихгүй, бүхний ард хаягдсаар байх болно.

-Одоо харьцангуй бид бие биесээ ойлгодог болсон гэдэг шүү дээ. Гэвч бусдыг санаатай болон санамсаргүйгээр эмзэглүүлж, бараан дурсамж үлдээх нь бий. 

-Дунд ангид байхдаа хааяа автобусаар сургууль гэр хоёрын хооронд явдаг байлаа. Хүмүүсийн хандлага их хэцүү мэдрэмж үлдээсэн байна. Намайг сонсголгүй гэж мэдэхгүй юм асуугаад хариулахгүй болохоор автобуснаас чирээд буулгаж байсан. Энэ дурсамж санаанаас ер гардаггүй. Гэлээ ч бидний аливаад хандах хандлага өөрчлөгдөж байгааг мэдэрдэг.

Харин нэг зүйл бий. Автобусанд ороод картаа дарахаар хүмүүс надруу их сонин харцаар хардаг. Эхэндээ яагаад байгааг нь гайхдаг байв.  Энэ талаар ээждээ ярьтал “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөнгөлттэй зорчигч” гэж зарладаг гэж хэлсэн. Тийм болохоор  л залуу хүн байж, яагаад гэж гайхдаг байж л дээ.

-Эдгээрийг даван туулахад юу хамгийн их “хүч”-ийг өгч байна вэ?

-Миний хүсэл мөрөөдөл. Энэ бол хязгааргүй. Хязгааргүй болохоор олон саад бэрхшээлтэй тулгардаг. Гэлээ ч түүнд хүрэхийн тулд бүхий л чадлаараа хичээнэ. Америк явж ирээд миний нүд нээгдсэн гэх үү дээ. Цаашид суралцаж, ихийг хийх хүсэл эрмэлзэлтэй болсон. Бид өөрсдөө энэ нийгэмд нөлөөлөх ёстой.

-Дохионы хэлний орчуулагчтай болоосой гэж хүсдэг юм байна, өөр юу дутуу санагдаж байна вэ?

-Төр дохионы орчуулагч бэлтгэх хэрэгцээ бий. Мөн  сонсголгүй хүүхэдтэй гэр бүлийг дохионы хэлний сургалтад хамруулах хэрэгтэй. Гэр бүлийн орчинд тухайн хүүхэд эрт дохионы хэл сурч чадвал тэр хэрээрээ мэдээллээс хоцрохгүйгээр хөгжих боломжтой болно.

Сонсголгүй хүнд тулгардаг нэн тэргүүн дэх бэрхшээл бол хүмүүстэй харилцаж, ойлголцож чадахгүй байх юм. Миний хувьд бичиг үсгийн боловсрол гайгүй ч заримдаа дохионы хэл мэддэггүй хүмүүсийн дунд ажиллаж, шууд харилцаж чадахгүй болохоор гунигтай байдаг.

М.Дэвээжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    12 цаг 29 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    13 цаг 31 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    14 цаг 3 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    14 цаг 10 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    14 цаг 22 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    14 цаг 23 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    14 цаг 50 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    16 цаг 47 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    17 цаг 14 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    17 цаг 21 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    17 цаг 42 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    17 цаг 55 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    18 цаг 7 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    18 цаг 24 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    18 цаг 25 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    18 цаг 32 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    18 цаг 40 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    18 цаг 44 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    18 цаг 51 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    19 цаг 1 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК