Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засгийн ялгаатай байдлын талаар “Elite International MUN" хэлэлцлээ

2023-10-25
0
ЖИРГЭХ

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн сурагчид “Elite International MUN” буюу НҮБ-ын загвар хурлыг найм дахь удаагаа зохион байгуулж байна. Аравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд болох тус арга хэмжээ англи, монгол, орос, хятад гэсэн дөрвөн хэл дээр болох юм. 

Загвар хуралдаан жил бүхэн өөр, өөр сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг. Сурагчид өгөгдсөн сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээллээ хуваалцаж, санал, шүүмж боловсруулдаг нь энэхүү арга хэмжээний бас нэг онцлог юм.

Энэ удаагийн хуралдаан “Улс орнуудын эдийн засгийн ялгаатай байдал” сэдвийн хүрээнд болж буй.

Хүүхдүүд дайн дажин, цар тахлын улмаас олон улсын эдийн засагт гарч буй өөрчлөлтийн талаар хэлэлцэх бөгөөд нэг дэлхийд, нэг цаг хугацаанд аж төрж буй улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал харилцан адилгүй байгаагийн учрыг эрэх аж. 

НҮБ-ын үйл ажиллагааг сурагчдад таниулж, олон улсын мэдлэгийг нь өргөжүүлэх зорилготой тус арга хэмжээнд улсын болон хувийн сургуулийн сурагчид хамрагддаг гэдгээрээ онцлог. Хуралдаанд нийслэлийн болон орон нутгийн 50 орчим сургуулийн 400 гаруй хүүхэд жил бүхэн бүртгүүлдэг байна. Тэдгээрээс шалгаруулж, 160 орчим нь загвар хуралдаанд оролцдог. Энэ удаагийн хуралдаанд Улаанбаатар хотоос гадна Орхон, Дархан-Уул зэрэг аймгийн 30 гаруй сурагч оролцож байна.  

Найм дахь удаагаа болж буй “Elite International MUN” загвар хурлын талаар оролцогч, зохион байгуулагч сурагчдын сэтгэгдлийг сонслоо.

Elite International MUN-н зохион байгуулагч Б.Номин-Эрдэнэ

Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Энэ жил бид улс орнуудын эдийн засгийн өөр өөр байдлын талаар хэлэлцэхээр “Олон улсын эдийн засгийн ялгаатай байдал” гэх сэдвийг сонгосон. Elite International MUN нь бусад сургуулийн загварчилсан хурлаас хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, манайх энэ хурлыг зохион байгуулж буй анхдагчдын нэг. Мөн хамгийн анхны дөрвөн хэл дээр зохион байгуулж байгаа НҮБ-ын загвар хурал юм. Бид 2018 оноос хойш загвар хурлаа тасралтгүй зохион байгуулсан. Цар тахлын үед ч халдвар, хамгааллын дэглэмээ баримтлаад хурлаа хийж байсан. Хүүхдүүд өөр, өөр улсыг төлөөлж тэмцээнд оролцдог. Улмаар НҮБ-ын хороонуудад хуваагдаж, судалсан сэдвийн хүрээнд мэтгэлцдэг. 

 

Elite International MUN-н Нарийн бичгийн дарга А.Алунгоо  

Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч 

Энэ жил би Elite International MUN-н нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Зохион байгуулах ажилд гурав дахь жилдээ оролцож байна. Энэ жилийн хуралдаан маш сонирхолтой сэдвээр болж байгаа. Бид улс орнуудын эдийн засагтай холбоотой сэдэв сонгоод, хурлаа хийнэ. Дэлхийн хэд хэдэн улсад дайн болж, олон улс эдийн засгийн уналтад орж байгаа энэ үед асар өргөн хүрээтэй тус сэдвийн талаар хэлэлцэж байгаа нь маш сонирхолтой санагдаж байна. НҮБ-ын загвар хуралдаан нь хүүхдүүдийг олон нийттэй харилцах, бусдад өөрийгөө илэрхийлэх чадварт суралцуулдаг. Түүнчлэн ирээдүйд НҮБ-д ажиллалаа гэхэд ямар үүрэгтэй ажиллах ойлголт өгдөг. Мөн сургуулиас гадуурх үйл ажиллагаа учир төгсөөд гаднын сургуульд элсэхэд түлхэц болно.  

 

Elite International MUN-н оролцогч Б.Бат-Идэр 

Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч

Анх удаа Elite International MUN-д оролцож байна. Гадаад улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдлын талаар судалж, танилцана гэхээр их сонирхолтой санагдаж байна. Өнгөрсөн жилийн сэдэв дайны тухай байсан. Хурал гурван өдөр болно. Хүүхдүүд НҮБ-ын зургаан том хороонд хуваагдаад, тухайн улсаа төлөөлж мэтгэлцэнэ. Би ирээдүйд инженер болно гэж боддог. Elite International MUN-д оролцож байгаа нь зорилгодоо хүрэхэд дэмжлэг үзүүлнэ гэж бодож байна. Учир нь хуралдаанд оролцсоны дараа бидэнд сертификат олгодог. Энэ нь сургуулиа төгсөөд, их сургуульд элсэхэд чухал түлхэц болно. 

 

Elite International MUN-н оролцогч Б.Хос-Эрдэнэ

Орхон аймгийн 19 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч 

Би Эрдэнэтээс ирсэн. Анх удаа Elite International MUN-д оролцож байна. Эхэндээ сандраад яахаа мэдэхгүй байсан. Гэхдээ найзуудтайгаа ирсэн болохоор сайхан байна. Манай сургуулиас найман хүүхэд ирсэн. Хоёр жилийн өмнө манай ангийн хүүхдүүд Elite International MUN-д оролцож байсан. Тиймээс энэ жилийн хуралд оролцох хүсэлт өгсөн. Эхэндээ өөрийгөө тэнцэнэ гэж бодоогүй. Хуралд оролцох боломжтой гэх хариу аваад их баярласан.  Энэ сургалтад сууснаар бусадтай нээлттэй харилцаж, өөрийнхөө үзэл бодлыг зөв, цэгцтэй илэрхийлж сурна гэж бодож байна. Түүнчлэн дэлхийн улс орнуудын талаар мэдээлэлтэй болно гэж бодохоор сонирхолтой санагдаж байгаа. Мөн хүүхдүүдтэй танилцаад, шинэ хүрээлэлтэй болно. 

“Elite International MUN”-ны нээлтэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте оролцож үг хэлсэн юм. Түүнээс тус загвар хуралдааны талаарх байр суурийг нь тодрууллаа. 

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте

НҮБ-ын загварчилсан хурлыг зохион байгуулж байгаа “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн хамт олонд баяр хүргэе. Энэхүү үйл ажиллагаа нь ирээдүйн удирдагчдыг бэлтгэх томоохон алхам юм. Бид дэлхий даяар тулгамдаж буй асуудлууд болон тэгш бус байдал, хүний эрх, шударга ёсны талаар суралцаж байна. НҮБ-ын загвар хурал бол залуучуудыг ирээдүйн манлайлагч болгох маш чухал талбар юм. Өнөөдрийн уулзалтаар би НҮБ-ын тогтолцоо, дэлхийн энх тайван, тэгш байдал, төлөөллийн асуудлын талаар мэдээлэл хүргэлээ.

Ахлах ангийн сурагчид өөрсдөө НҮБ-ын загвар хурлыг зохион байгуулж, түүнд нь хүүхдүүд ач холбогдол өгч, олон улсын хуралдааны дэгийн дагуу ажиллах нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, хүүхдүүд багаар ажиллах, шинийг сэтгэх, аливааг судлах эрмэлзлэлтэй болох бөгөөд  илтгэх, мэтгэлцэх, дипломат ёс болон албан бичиг боловсруулах бодит чадварт суралцдаг байна. Мөн НҮБ-н ерөнхий үйл ажиллагаа болон хурлын дараалал, дэг журамтай танилцаад зогсохгүй олон улсын харилцаа, эдийн засаг, хууль зүй, шинжлэх ухаан, эрүүл мэнд, сэтгүүл зүй, технологийн дэвшил, соёл шинжлэл зэрэг сэдвийн хүрээнд гүнзгийрүүлсэн мэдлэгтэй болдог аж. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    12 цаг 16 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    13 цаг 19 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    13 цаг 51 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    13 цаг 58 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    14 цаг 9 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    14 цаг 11 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    14 цаг 37 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    16 цаг 35 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    17 цаг 2 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    17 цаг 9 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    17 цаг 30 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    17 цаг 43 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    17 цаг 55 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    18 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    18 цаг 12 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    18 цаг 20 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    18 цаг 27 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    18 цаг 32 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    18 цаг 39 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    18 цаг 49 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК