Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СУРВАЛЖИЛГА: Ертөнцийн зүгээр гэрийнхээ хаягийг заадаг Монгол Улс

2023-11-06
0
ЖИРГЭХ

Монгол Улс бол хүн амын суурьшил сийрэг, хагас нүүдэлчин амьдралын хэв маягтай улс орнуудын нэг билээ. Манай улсын газар нутгийн ихэнх хэсэгт хаягжилт хангалтгүй, зарим газар огт хаягжилт байдаггүйг уншигч та мэдэх биз ээ. Иймд энэ асуудлыг шийдэхийн тулд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “Монгол шуудан” ХК,  “What3words” ХК хамтран гурван үгт хаягийг нэвтрүүлээд буй. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороог гурван үгт хаягаар хаягжуулсан байна. Гурван үгт хаяг нь шуудан хүргэгч, эмнэлэг, цагдаа, онцгой байдлын алба хаагчид хүрэх газраа эргэлзээгүй олох буюу хаяг байршлыг нарийвчлалтай, шуурхай тогтооход чухал ач холбогдолтой юм. Ийнхүү уншигч та бүхэнд гурван үгт хаягаар хаягжсан Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооноос бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна.

Гурван үгт хаяг болон уг хаягжилтыг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжүүлж эхэлсэн талаар албаны хүмүүсээс тодрууллаа.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Хаягаа тодорхой болгож чадаагүйн улмаас хүүхдүүдээ хамгаалж чадахгүй байна

Тэрбээр “Ертөнцийн зүгээр гэрийнхээ хаягийг заадаг улс дэлхийд үлдсэнгүй. Ялангуяа, их хотод. Бид хаягаа заахдаа, ертөнцийн зүгээр баруун, зүүн талд худаг байгаа гээд л зааж байна шүү дээ. Хаягжилтын хуулийг батлахаар БХБЯ манай яамтай хамтраад ажиллаж байна. Хаягаа тодорхой болгож чадаагүйгээс болж бид хүүхдээ хамгаалж чадахгүй байна. Хүүхдүүд эцэг эхдээ болоод яаралтай үед хаягаа зааж өгөх гэхээр тодорхой зааж чаддаггүй. Үүнээс болоод яаралтай тусламж үзүүлэхэд төвөгтэй. Иймээс бид цаашид гурван үгт хаягийг хэрэглэж хэвших хэрэгтэй. Тухайлбал, үер усны аюулын үед онцгой байдал руу хэлье гэхээр хаягаа хэлж чаддаггүй. Энэ бол зөвхөн хотын асуудал биш.

“what3words” буюу гурван үгт хаягийн гол онцлог бол 60 гаруй орны хэлээр орчуулагдсан. 2012 онд Лондонд анх туршиж үзсэн дэлхийн хаяг юм. Google-тэй албан ёсны интеграци хийгдчихсэн.

Бид нар энэ хаягийг монголдоо хэвшүүлэх зорилгоор өнөөдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 2059 айлын хашаан дээр гурван үгт хаягийг хадсан. Хүн болгон гэрээсээ гарч ирээд “what3words” апплейкшн руу нэвтэрч, таны хаяган дээр тохиолдлын ямар гурван үг гарч ирж байгааг хараад хаягаа төвөггүй заах боломж бүрдэж байна. “what3words”-оор манай гэрт ямар гурван үгтэй хаяг байгаа вэ гэдгээ харчих юм бол энэ гурван үгт хаяг "Emongolia-тай бүрэн холбогдсон. Мөн хүүхдүүд Ekids-ээрээ ороод ганцхан товчлуур дарахад энэ гурван үгт хаягаар цагдаагийн байгууллага төвөггүй олох боломж үүсэж буй. Бид өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллага, онцгой байдал гэх мэт шаардлагатай байгууллагуудтай энэ ажлуудыг интеграци хийж холбох ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Онцгой байдал хэдийгээр сайн ажиллаж байгаа ч хаягжилтгүйгээс болоод цаг алдаад байна.

Энэ гурван үгээ цээжилж чадахгүй байна гээд Оюун ухааны академийн үүсгэн байгуулагч Х.Хатанбаатарт хэллээ. Энэ гурван үгийг цээжлүүлж өгөөч гээд. Энэ гурван үг бол дахин давтагдашгүй" гэв.


“Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар: Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 2059 айлыг хаягжуулсан

Тэрбээр “Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “Монгол шуудан” ХК,  What3words компаниуд хамтран Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороог сонгон гурван үгийн хаягаар бүрэн хаягжууллаа. Монгол Улсад хаягжуулалтын асуудал асар хүндрэлтэй байдаг. Ялангуяа шуудангийн үйлчилгээ үзүүлэх, цагдаа, түргэн тусламж, Онцгой байдлын үйлчилгээг ард иргэдэд хүргэхэд хүндрэл их байдаг. Иймд технологийн шийдэл ашигласан хэлбэрээр гурван үгт хаягийг ашиглуулж эхэлж байна. Тухайлбал, энэ айлын үүдэнд “саальчин, түүхт, хүчээр” гэх гурван үг хадаастай байна. Энэ гурван үгийг хэлэхэд л  энэхүү айлыг хаана байгааг замчилж зааж өгнө гэсэн үг. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 2059 айлыг хаягжуулсан” гэв.


“What3words” ХК-ийн Хамтын харилцаа хариуцсан менежер Ж.Ундрам: “What3words” систем оффлайн буюу дата шаардахгүй

Тэрбээр “Дэлхийн гадаргуун 3м х 3м талбай тутамд гурван үг оноосон байгаа. Тэр гурван үгийг хэлээд өөрийн байршлаа зааж өгөх боломжтой. “What3words” гээд үнэгүй ашиглаж болох аппликейшн бий. Манай систем оффлайн буюу дата шаардахгүйгээр ажиллана. Иймд онцгой байдал, түргэн тусламж дуудах нөхцөл үүсвэл тэрхүү гурван үгт хаягаа хэлээд л болох юм” гэв.


Сүхбаатар дүүргийн 18-р хорооны төлөөлөгч Ц.Цогт-Од: Хорооны иргэд сэтгэгдэл өндөр байна

Тэрбээр “Манай хорооны хаягийн байршил эмх замбараагүй. Мухар гудмууд ихтэй. Мөн хотын төвөөс алслагдсан хороо юм. 10228 хүн амтай. Мэддэггүй хүмүүс байтугай мэддэг бид нар айлуудаа олоход хүндрэлтэй байдаг. Харин энэхүү гурван үгт хаягжилтыг хийснээр баруун эргээрэй, буруу явчихлаа гэдэг асуудал байхгүй болж байна. Гурван үгт хаягаа хэлэхэд л онцгой байдал, түргэн тусламж зэрэг үйлчилгээ саадгүй олоод ирэх бүрэн боломжтой болсон. Ийнхүү ЦХХХ-ны сайд Н.Учрал сайдын дэмжлэгээр хаягийн асуудлаа шийдэж байгаад баяртай байна. Хорооны иргэд ч мөн сэтгэгдэл өндөр байгаа” гэв.


Сүхбаатар дүүргийн онцгой байдлын төлөөлөгч: Гурван үгт хаягаар дуудлага мэдээлэл ирэхэд түргэн шуурхай очих боломж үүсэж байна

Тэрбээр “Гурван үгт хаягаар дуудлага мэдээлэл ирэхэд түргэн шуурхай очих боломжууд үүсэж байна. Цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдалд эрэн хайх, аврах ажиллагааны дуудлагууд ирдэг. Ингэхдээ ертөнцийн зүгээр, тэр уулын бэлд гэх зэрэг тодорхойгүй байдлаар байршлаа заадаг. Харин одоо технологийн ачаар яг байгаа газар нь очих боломж бүрдэж байна. Ард иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд дэмжлэг болж байна. Манай байгууллагын зүгээс сэтгэл хангалуун хүлээн авч байна” гэв.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    11 цаг 47 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    12 цаг 49 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    13 цаг 21 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    13 цаг 28 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    13 цаг 40 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    13 цаг 41 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    14 цаг 8 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    16 цаг 5 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    16 цаг 33 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    16 цаг 39 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    17 цаг 0 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    17 цаг 13 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    17 цаг 25 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    17 цаг 42 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    17 цаг 43 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    17 цаг 50 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    17 цаг 58 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    18 цаг 2 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    18 цаг 9 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    18 цаг 19 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК