Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрөөс ч түмэн бээрийн алсад...

2024-2-17
0
ЖИРГЭХ
Зургийг цахим хуудсаас ашиглав

2023 он. Намрын адаг сар. Тасхийм жавартай, цасан шуурга хийгээд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө өвдөг бохирч, малчин иргэд бие барсан "гашуун" мэдээтэй өдрүүд өнгөрсөн. 2024 он. Хаврын тэргүүн сар. Одоо ч өөрчлөгдөөгүй, эрсдэлтэй хэвээр байна. 

Өнөөдөр монгол орны 90 орчим хувь зудын нөхцөл байдалтай, шуурганд хүн малгүй тэнсэж байна. Хашир малчид ч цаг улирлын хатуу ширүүнээс халширч, хөдөө нутгаа орхин нүүхээс эрхгүй мөчүүдэд тулж очив. Тэдэнд өөрсдийгөө өмөөрөх битгий хэл, аяга цайгаа ч амгалан уух завдал үгүй. Хүн хүнтэйгээ бус байгалийн хэлгүй, дүлий үзэгдэлтэй тэмцэж байна шүү дээ.

Өвлийг өнөтэй давж, урин хавартай золгох бус исгэчих нүдгүй шуурганаар гал хөс, хүнээ алдчихгүйхэн байх гэж л аргаа барж байна. Монгол орны өнцөг булан бүрд нөхцөл байдал ийм буй. Малчин гэхийн ард "хүн" бий. Малчдад туслах нь малд бус хүнд тусалж байгаа явдал гэдгийг ухаант хүмүүс ойлгож байгаа нь гарцаагүй. 

Өнөөдөр Монгол Улсын малчид нь төрөөсөө түмэн бээрийн алсад нүүдэллэх болжээ. 

ЗГ-аас малчдын нийгмийн даатгалыг улсын төсвөөс төлнө гэх шийдвэр гаргаж, сар бүрийн орлогоосоо татвар төлдөг иргэд эл үгийг шүүрч аваад мал бүхий иргэдийг баян чинээлгээр дуудаж, "адлах болсон" нь дэгс бус.

Төрийн оновчтой бодлогоор дутагдаж явсаар хөрөнгөтэй юм шиг харагддаг "ядуу" давхарга бий болсон. 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас малчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадварын дүн шинжилгээг өнгөрөгч онд хийсэн. Судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн 330 сумын 10,023 малчин өрх хамрагдсан ба тэдний эрсдэл даах чадавхын дундаж түвшин 40.45 индекс оноотой гарсан байна. Нийт өрхийн 57 хувь нь дунджаас доогуур түвшинд байгаа бол дөнгөж 10 хувь нь эрсдэл даах чадавхын 70-аас дээш түвшний индекстэй гарч, 20 хувь нь 20-оос доош түвшний оноотой буюу эрсдэл даах чадавх их бага гэсэн үр дүн гарчээ. 

Гэвч энэ судалгаа яг хэнд хүрсэн юм бэ? Тус судалгаанд малчдыг дэмжих талаар байж болохуйц хэд, хэдэн саналыг дэвшүүлсэн байна билээ. Гэтэл татвараас өөр ярих сэдэвгүй болсон УИХ-ын гишүүд сонгуулиа бодоод сөхөө алга.

Байгалийн гамшгийг яах ч аргагүй гэх. Мал бол малчин хүнд амьдралын баталгаа нь учраас түүнийхээ араас явах нь зүй биз.

Гэтэл... "малчин өрхийн орлогын гол эх үүсвэр нь мал боловч зах зээл, боловсруулах үйлдвэрийн хязгаарлагдмал байдлын улмаас малчдын орлого ямааны ноолуур, малыг нядлах эсвэл амьдаар борлуулах хоёрхон сонголт бүхий улирлын чанартай мөнгөн урсгалыг тэдэнд авч ирдэг" тухай судалгаанд дурдсан байна. Улирлын чанартай орлоготой хүмүүс хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх зарчмаар л амьдарч байна.

Малын тоо толгой багатай, түүнийгээ өсгөх хүсэлтэй малчдад, хүсэл сонирхлыг нь сонсох чихтэй төр үгүй.

Малаа эдийн засгийн эргэлтэд оруулъя үйлдвэр байхгүй. Ганц бээлий байтугай хоёр дугуйтынхаа нөхөөсийг авах мөнгө ч үгүй байх үе тэдэнд бий. Атал "хамгийн баян" гэх цолтой. Мах үнэтэй, ааруул цагаан идээ нь үнэтэй гээд л түмэн "дургүйцэл" тэднийг дагана. 

Дарханы арьс ширний үйлдвэрийг барих мөнгийг авсан хүмүүс нь идчихсэн тиймээс барьж өгөхгүй, цэвэрлэх байгууламж л барьж өгнө гэж салбарын сайд нь "боосон". Банк, хоршоолынх нь хүү хүртэл тэднийг "боож л байна". Уул уурхайн салбарын дараа ордог эдийн засгийн хоёр дахь тулгуур салбар гэгдэх авч зарим малчид нь эрсдэл даах чадваргүй, эмзэг бүлгийнхэн хэмээх ангилалд багтаж байх юм.

Зуднаар аврах баг нь очих гэсээр амь тавьдаг харамсалтай нийгэм. Сум бүрийг Онцгой байдлын газартай болгоё. Цаг агаарын зар мэдээг малчдадаа шуурхай хүргэдэг дуудлага, зурвасын үйлчилгээг нэвтрүүлье. Цагаан сараар бүх гишүүд л сонгогчид руугаа "сар шинийн мэнд" дэвшүүлсэн сайхан үгтэй зурвас илгээдэг шиг ээ, энэ талын арга хэмжээг авахад толгойгоо ажиллуулаасай. Үгүй бол аймгаас баг ирэхийг хүлээсээр үрэгдэж, малчин байх зүрхтэй хүн үлдэхгүй нь. Бүх зүйл болоод өнгөрсний ард хайрцагтай тусламжийн бараа зөөхөө хэзээ болих вэ?

Малчин өрхийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага байсаар байна. Малын тоо бол малчдын амьдралын бодит байдал биш гэдгийг сэхээрэх цаг болсон. 

М.Дэвээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.126.89.35)
    Хаха, Монголд төр засаг нь зөвхөн мал, малчдын ашиг сонирхолд үйлчилдэг гэхэд болно шүү, шунал ихэдвэл шулам болно шүү
    2024 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.108.94)
    Ха, ха. Яаж ичихгүй ийм зүйл бичдэг байна аа. Ард түмэн цагаан идээ, махны үнийг өндөр байна гээд авч бараг чадахгүй л байгаа. Одоо л гэхэд төр малчдын НДШ-н 50% -г ард түмний татварын мөнгөөр төлөх гэж байгаа биз дээ.
    2023 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.113)
    МАЛЧИД, ТАРИАЛАНЧИД ЯАСАН ИЧДЭГГҮЙ ЮМ БЭ ХАМГИЙН ТӨРӨӨС ЗУЛГААДАГ НӨХДҮҮД ХАМГИЙН ИХ ҮНЭ НЭМДЭГ НӨХДҮҮД ШҮҮДЭЭ БОЛЬМООР ЮМАА МАЛЧИД ААААА ТАРИАЛАНЧИД ААА
    2023 оны 11 сарын 08 | Хариулах
  • Худлаа шаа (124.158.64.155)
    Хамгийн их төрөөс зулгаадаг нь малчин
    2023 оны 11 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    6 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    27 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    40 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    52 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    1 цаг 9 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    1 цаг 10 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    1 цаг 17 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    1 цаг 25 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    1 цаг 30 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    1 цаг 36 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    1 цаг 46 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    2 цаг 20 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    2 цаг 32 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    2 цаг 58 мин
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 59 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    17 цаг 48 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
    17 цаг 53 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    19 цаг 38 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    20 цаг 11 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    20 цаг 16 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК