Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын хэмжээнд “Эмийн аюулгүй байдлын долоо хоног” аян үргэлжилж байна

2023-11-08
0
ЖИРГЭХ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон улсын эмийн аюулгүй байдлын хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч УППСАЛА төв нь 2016 оноос хойш иргэд, эмнэлгийн мэргэжилтний гаж нөлөөний талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах, түүнийг мэдээлэхийн ач холбогдлыг таниулах зорилгоор “MedSafetyWeek-Эмийн аюулгүй байдлын долоо хоног” аяныг зохион байгуулж ирсэн.

Энэ жилийн арга хэмжээ 2023 оны 11 дүгээр сарын 6-12-ны өдрийн хооронд “Эмийн гаж нөлөөг хүн бүр мэдээлэх боломжтой” уриан дор үргэлжилж байна.

Дэлхийн 100 гаруй эмийн зохицуулалтын байгууллага, 90 гаруй улсыг эгнээндээ нэгтгээд байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2020 онд бие даасан “Эмийн үндэсний зохицуулалтын агентлаг” байгуулагдсан нь УППСАЛА төвд албан ёсны гишүүнээр нэгдэх эрх зүйн байдал бүрдэж, 2021 онд тус төвийн 149 дэх жинхэнэ гишүүн орноор элссэнээр олон улсын эмийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч орны нэг болсон.

Ингэснээр гаж нөлөө бүртгэн мэдээлэх тогтолцоо бүрэн цахимжсан төдийгүй  олон улстай эмийн аюулгүй байдлын дохио, мэдээллийг шуурхай солилцох боломж бүрдэн үндэсний фармаковижилансын тогтолцоонд томоохон дэвшил гараад байна.

Иймд фармаковижилансын оролцогч талуудыг өргөн цар хүрээтэй хамруулж, тэдний оролцоог идэвхжүүлж, эрх зүйн орчны хэрэгжилтийг хангах, цахим системийг хэрэглээг таниулах зорилгоор энэ жилийн MedSafetyWeek-2023 аяны хугацааг үндэсний хэмжээнд өргөтгөсөн хэлбэрээр буюу 2023 оны 11 дүгээр сарын 6-20-ны хооронд зохион байгуулахаар зарласан.

Өнөөдрийн байдлаар нийслэл, хөдөө орон нутгийн 250 гаруй оролцогч албан ёсоор аянд нэгдэхээр бүртгэлээ ирүүлж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус аяны хүрээнд иргэдийн эмийн гаж нөлөөний талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах, хэрхэн мэдээлэх, мэдээлэхийн ач холбогдлыг олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан таниулан сурталчилахад чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулахад чиглэж байна.

Улсын хэмжээнд 2017-2023 оны хооронд нийт 722 эмийн гаж нөлөөний тохиолдол үндэсний мэдээний санд бүртгэгдсэн байна.

Мэдээлэгдсэн гаж нөлөөний тохиолдол бүрийг үнэлж, тухай бүр Эм судлалын салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн үнэлгээг баталгаажуулан, шаардлагатай тохиолдлуудад зохицуулалтын шийдвэр, зөвлөмжийг гарган эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилладаг.

Иймд эмийн гаж нөлөөний сэжигтэй тохиолдол бүрийг мэдээлэх нь судлагдаагүй ховор, ноцтой гаж нөлөөний тохиолдлыг илрүүлэхээс гадна хуурамч, стандартын бус, бүртгэлгүй эм болон бусад эмийн хэрэглээтэй холбоотой асуудлыг илрүүлэн шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж байдаг.

Өнөөдрийн байдлаар манай улсад эмийн аюулгүй байдлын хяналт Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, ЭМС-ын 2023 оны А/67 дугаар тушаалаар батлагдсан “Эмийн гаж нөлөөг бүртгэх, мэдээлэх, үнэлэх, баталгаажуулах” журмаар зохицуулагдаж байна.

ДЭМБ-ын зөвлөмжөөр эмийн гаж нөлөөний тохиолдлыг илүү сайн цуглуулахын тулд аль болох олон эх үүсвэрийг ашиглахыг зөвлөдөг.

Манай улс одоогийн байдлаар дараах эх үүсвэрүүдийг ашиглан гаж нөлөөний тохиолдлыг хүлээн авч байна. Үүнд, уламжлалт хэлбэр буюу гараар маягт бөглөх цаасан хэлбэр, шууд утсаар холбогдох, комьпютер ашиглан бөглөх боломжтой FDF маягт, gajnoloo@mmra.gov.mn цахим хаяг болон иРепортинг цахим системүүд багтаж байна.

Иймд эм хэрэглэсэнтэй холбоотой илэрсэн гаж нөлөөний сэжигтэй тохиолдол бүрийг дээрх хэлбэрүүдээс өөрт тохиромжтойг сонгон бидэнд мэдээлснээр цаашид учирч болзошгүй эрдэлээс хэн нэгнийг хамгаалах боломжтой. Мэдээлэл бүр үнэ цэнэтэй.

Эмийн гаж нөлөөг мэдээлэх бол ЭНД дарна уу. 

Эх сурвалж: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.219.46)
    Эрүүл мэндийн салбарыг системээр нь өөрчлөх хэрэгтэй бохир бизнес рүү халтирсан харагдах эмч сувилагч нартаа тангараг ёс зүй ёс суртахуун харилцааны эмчилгээ хийх цаг болсон юм шиг мэдлэг мэргэжлээ хэр зэрэг эзэмшдэг юм бол
    2023 оны 11 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    11 цаг 48 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    12 цаг 50 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    13 цаг 22 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    13 цаг 29 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    13 цаг 41 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    13 цаг 42 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    14 цаг 9 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    16 цаг 6 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    16 цаг 34 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    16 цаг 40 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    17 цаг 2 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    17 цаг 14 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    17 цаг 26 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    17 цаг 43 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    17 цаг 44 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    17 цаг 51 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    17 цаг 59 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    18 цаг 4 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    18 цаг 10 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    18 цаг 20 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК