Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зөвлөгөө: Агаарын бохирдлоос ЭРҮҮЛ МЭНДЭЭ хамгаалах АРГА

2023-11-20
0
ЖИРГЭХ

Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод агаарын бохирдол нүдэн харагдаж, хоолой хорсгом хэцүү нөхцөл байдалд хүрээд байна. Гадуур амаа дарсан хүмүүс алхална Иймд, нийт хүн ам дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгон хэрэгжүүлж агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах нь зүйтэй. Үүнд:

БИЕИЙН ДАРХЛААГ ДЭМЖИХ, ЭСЭРГҮҮЦЛИЙГ САЙЖРУУЛАХАД АНХААРАХ

  • Илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх: Агаарын бохирдлоос хамгаалах хамгийн сайн аргын нэг нь илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх явдал юм. Дархлаа сайн байснаар элдэв өвчин тусах магадлал буурна. Иймээс чанартай, илчлэг сайтай халуун хоол хүнс тогтмол (хоол хүнсийг дөрвөн цаг тутам хэрэглэхэд тохиромжтой) хэрэглэж байх хэрэгтэй. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С витамин уувал сайн. Энэ нь уушгины өвчлөлөөс сэргийлэх нэг арга юм. Мөн өвлийн улиралд Е витаминтай хүнс хэрэглэх хэрэгтэй.
  • Ажил амралтаа зөв зохицуулан, сайн унтаж амрах.
  • Амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган явах, ууланд авирах зэрэг нь эрүүл мэндэд тустай.

ГЭР, ОРОН БАЙРНЫ ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАРТ АНХААРАХ

Хүн ихэнх хугацаагаа  гэртээ буюу орон байр дотор өнгөрөөдөг. Иймээс гэр орон байрны агаарын чанарт анхаарах хэрэгтэй. Үүний тулд:

  • Гэртээ, ажлын байрандаа, машиндаа болон олон нийтийн газар тамхи татахгүй байх
  • Түлшний хэрэглээ багасгадаг шаталт сайтай сайжруулсан зуух, түлш хэрэглэх
  • Гэртээ өдөрт 2-оос олон удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гэр доторх агаарыг чийгшүүлэх.
  • Хүүхдийг гадаа шороон дээр тоглуулахгүй байх, тогтмол гарыг нь угаалгаж занших хэрэгтэй.
  • Гэр бүлийн бүх гишүүд гадаа өмссөн хувцасаа гэртээ орохоосоо өмнө сольж байх
  • Оршин суугаа газрынхаа агаарын бохирдлын төлөвийг ажиглаж, бохирдол багатай үед орон гэрээ агааржуулах. Агаарын бохирдол өглөө болон оройн цагаар хамгийн их байдгийг анхаарах
  • Хэрэв галлагаатай орон сууц, гэрт амьдардаг бол галлах, хоол хийх үедээ аль болох утаа бага гаргах байх хэрэгтэй
  • Гэрийн дулаалгыг сайжруулах, үүдэнд амбаар ашиглах
  • Хог хаягдлаа ангилан цуглуулж, устгах. Хатуу, шингэн хог хаягдал нь холилдон химийн урвалд орж дотоод орчны агаарыг байнга бохирдуулж байдаг тул өдөр бүр хогоо гаргаж хогийн цэгт хаяж хэвших, хогийг хашаандаа шатаахыг хориглох,
  • Чанаргүй материалаар хийгдсэн, үнэр гаргадаг материалаар хийгдсэн гэрийн тавилгаа солих, аль болох хэрэглэхгүй байх
  • Химийн бодисын найрлага өндөртэй цэвэрлэгээний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу ашиглах, өрөөнд хангалттай агааржуулалт байгаа эсэхийг шалгах, хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтан хүрэхгүй хол газар хадгалах, шошгон дээр дурдаагүй тохиолдолд эдгээр ахуйн хэрэглээний бодисуудыг хооронд холихгүй байх хэрэгтэй.

МАШИНААР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ҮЕД

Манай улсын автомашины тоо жилээс жилд 10 орчим хувиар өсч байгаатай холбоотойгоор азотын давхар ислийн хэмжээ зуны улиралд ч төдийлөн буурахгүй байна.

Автомашинаас ялгарч байгаа хийн найрлагад этилт хар тугалга, нүүрс устөрөгч, азотын ислүүд, нүүрс устөрөгчийн дутуу ислүүд зэрэг 270 гаруй төрлийн хорт бодис байдаг нь тогтоогджээ.

Иймд замын хөдөлгөөн их, агаарын бохирдлын тогтонгишил үүссэн үед замын хөдөлгөөнд оролцохдоо гадна агаарыг машиндаа шууд оруулахгүй, цонхыг нээхгүй байх учир нь автомашинаас ялгарсан утаа машин дотор нэвтэрч таны болон зорчигчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлнэ. Мөн тээврийн хэрэгслийн агааржуулалтын системдээ шүүлтүүр тавих нь зүйтэй.

АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙН МЭДЭЭЛЛЭГ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛДАА АШИГЛАХ

Агаарын чанарын индексийн мэдээг өдөр тутмын амьдралдаа ашиглахын ач холбогдлыг ойлгож, бохирдол ихтэй газраар явахгүй байх.

Бохирдол ихтэй үед мэдрэмтгий бүлгийнхэн буюу бага насны хүүхдүүд, өндөр настангууд, амьсгалын замын болон зүрх судасны архаг өвчлөлтэй хүмүүс аль болох гадаа цагийг бага өнгөрүүлэх, гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, гадаа ажиллах цагаа богиносгох нь зүйтэй.

ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ХЯНАХ

Хөргөгч, телевизор, гэрэл зэрэг цахилгаан хэрэгсэлийг зохисгүй ашиглах нь цахилгааны хэрэглээг ихэсгэдэг. Үүний улмаас дулааны цахилгаан станц улам их нүүрс шатааж, цахилгаан үйлдвэрлэх шаардлагыг бий болгодог.

Шаардлагагүй үед гэрэл асаахгүй байх, цахилгаан хэрэгсэлүүдийг унтрааж хэвших агаарын бохирдлоос сэргийлэхэд хувь нэмэр оруулна.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ИРГЭДИЙН ОРОЛЦОО

  • Ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх (айл, өрх бүр мод тарих)
  • Ард иргэд агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг дэмжин идэвхтэй оролцох
  • Гэр, байшингаа дулааны улиралд сайн дулаалах,
  • Түүхий нүүрсний хэрэглээг халж сайжруулсан түлш, зуух ашиглах
  • Цахилгаанаар, хийн халаалт, ханан халаалт зэргийг ашиглан гэрийн халаалтыг шийдэх
  • Дотоод, гадаад орчны агаарын бохирдол, түүнийг бууруулах  арга замын талаар харилцан мэдээлэл солилцох
  • Хог хаягдал, бохир усаа  ил задгай хаяхгүй  зэрэг үйл ажиллагаанд идэвхитэй оролцох

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ТӨРӨӨС ХИЙГДЭЖ БУЙ АЖЛУУД

  • Гэр хорооллын айл өрхийн дулааны алдалтыг бууруулах
  • Гэр хорооллын дахин төлөвлөлт
  • Хууль эрх зүйн зохицуулалт,

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд эрчим хүчний урамшуулал олгох журам, Нийслэлийн агаарын чанарыг сайжруулахад бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дагаж мөрдөх журам.

  • Утаагүй зуух
  • Автомашины дугаарын хязгаарлалт
  • Цахилгаан халаалт
  • Нарны эрчим хүч ашиглах
  • Ногоон байгууламж бий болгох

                                                                                    Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    9 цаг 54 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    10 цаг 56 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    11 цаг 29 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    11 цаг 36 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    11 цаг 47 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    11 цаг 49 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    12 цаг 15 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    14 цаг 13 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    14 цаг 40 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    14 цаг 47 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    15 цаг 8 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    15 цаг 21 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    15 цаг 33 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    15 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    15 цаг 50 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    15 цаг 58 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    16 цаг 5 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    16 цаг 10 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    16 цаг 16 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    16 цаг 27 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК