Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Мөнхнасан: Улс орнууд RFID чипээр авто замын төлбөр тооцоог цогцоор нь шийдвэрлэдэг

2023-9-22
0
ЖИРГЭХ

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасантай автомашины цахим гэрчилгээ болоод RFID чипийн талаар ярилцлаа.


-Ирэх сарын 1-нээс бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгож, RFID чип суулгахаар болжээ. Ингэснээр ямар үр дүн гарах вэ?
-Монгол Улсын хэмжээнд энэ оны гуравдугаар сарын 1-нээс RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Энэхүү цахим гэрчилгээ нь тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд оролцож байгаа мэдээллийг хянах технологи юм. Энэ технологийг зам тээврийн салбарт тээврийн хэрэгслийн бүртгэлийг сайжруулах зорилгоор нэвтрүүлэхээр 2012 оноос тооцоо, судалгааг хийж эхэлсэн. Олон улсын байгууллага болон төрийн байгууллагуудын судалгаагаар Монгол Улсад RFID технологийг ашиглах нь хөрөнгө оруулалт болон технологийн хувьд тохиромжтой гэж үзсэн. Тиймээс улсын хэмжээнд нэгдсэн байдлаар эхлүүлэхээр ажиллаж байна.

-Замын хөдөлгөөнд оролцож байгаа мэдээллийг хянах технологи гэхээр жолооч дүрэм зөрчсон болон торгуультай холбоотой бүх мэдээллийг хянана гэж ойлгож болох уу?
-RFID технологитой уялдуулан 15 орчим байгууллагын 20-30 системийг нэгтгэсэн зам тээврийн салбарын нэгдсэн мэдээллийн санг үүсгэнэ. Энэ санд тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг багтаана. Тодруулбал,  техникийн хяналтын үзлэгт хамрагдсан эсэх, бүртгэл, шилжилт хөдөлгөөн, татвар, даатгал, торгуулиа төлсөн эсэх зэрэг бүх мэдээллийг хянах юм. Торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн журам одоогоор гараагүй. Хэрэв ийм журам гаргахаар бол олон нийтэд мэдээлэл өгч, эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсний дараа холбогдох шийдвэр гарна.

-Замын хөдөлгөөнд оролцож байгаа сая орчим машинд энэ чипийг суулгана гэж ойлгосон.Тэгэхээр гуравдугаар сарын 1-нээс жолооч нарт чипийг олгох уу?
-Гуравдугаар сарын 1-нээс суурилуулж эхлэхээр төлөвлөж байна. Худалдан авах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Нэг сая тээврийн хэрэгслийг чиптэй болгоход нэг сарын хугацаа хангалтгүй тул үе шаттайгаар зохион байгуулна. Суурилуулах ажлыг иргэдэд хүндрэл учруулахгүй байхаар зохион байгуулахаар төлөвлөсөн.

Нэг газар очоод удаан хугацаагаар дарааллуулж зогсоогоод түгжрэл үүсгэхгүй байх, мөн олон бичиг баримт шаардахгүй байхад анхаарч ажиллана. Улсын хэмжээнд байгаа техникийн хяналтын оношлогооны цэг, бүртгэлийн цэгүүд болон томоохон зах худалдааны төвүүд дээр цэгүүдийг бий болгосны дараа чип суурилуулах ажлыг хийнэ. Харьяаллын дагуу очиж чипээ суурилуул гэсэн шаардлагыг тавихгүй. Хамгийн ойр, хялбар байдлаар энэ чипийг суурилуулах ямар боломж байгааг бид судлаад байршлуудыг тодорхойлоод олон нийтэд мэдээлнэ. Монголд анх удаа тээврийн хэрэгслийн хяналтыг сайжруулах систем нэвтэрч байна. Тиймээс иргэд төрийн үйл ажиллагаа дэмжиж, хамтран оролцоосой гэж хүсч байна.

-Чипээр машины мэдээллийг хянана гэхээр иргэний байршил бүрийг хянана гэсэн ойлголттой хүн олон байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Тээврийн хэрэгслийн байршил нь хувь хүн болоод байгууллагын нууцтай холбоотой асуудал учир мэдээллийг хянах байгууллагууд хянана. Энэ чипийг нэвтрүүлэхдээ хууль хяналтын байгууллага, Тагнуулын ерөнхий газар болон бусад бүх байгууллагатай хамтарч ажиллаж байна. Хувь хүний байршилтай холбоотой мэдээллийг нууцын зэрэглэлд хамруулдаг. Тиймээс иргэд үүнд санаа зовох шаардлагагүй.

-Чипний бүх мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яам хянах уу?
-Зам тээврийн салбарын нэгдсэн систем гэдэг утгаараа Зам, тээврийн хөгжлийн яаман дээр нэгдсэн системийг бүрдүүлнэ. Бусад оролцогч байгууллага нэгдсэн системтэй холбогдож мэдээллээ авна. Иргэдийн хувьд RFID чип суурилуулах ажлын хүрээнд ашиглалтаас хасагдах тээврийн хэрэгсэл болон нэрээ шилжүүлээгүй боловч худалдсан тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг шинэчилж, татвар, даатгалтай холбоотой өр төлбөрийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжийг бид бүрдүүлж байна. Иргэдээс сүүлийн жилүүдэд дээрх тохиолдлоос шалтгаалан өөрийнх нь нэр дээр татвар, торгуулийн өр төлбөр гарсантай холбоотой гомдол, санал манайд их ирж байна. Энэ мэт олон асуудлыг RFID чип нэгдсэн байдлаар шийдвэрлэх юм.

-Машины цахим гэрчилгээ гэдэг утгаараа жолооч бүх мэдээллээ цахимаар бүртгүүлэх боломжтой гэж харж байна?
-Тээврийн хэрэгслүүдэд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулснаар нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх бөгөөд үүгээр дамжуулан шинэ дугаар авах, эзэмшигчийн нэр шилжүүлэх зэрэг тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой үйл ажиллагааг цахимжуулах боломжийг бүрдүүлнэ.

Зам, тээврийн хөгжлийн яам 2023 онд иргэдэд үйлчилгээг хурдан шуурхай, хялбар байдлаар хүргэхийн тулд бүх үйл ажиллагаагаа цахимжуулах жил болгон зарласан. Үүний суурь дэд бүтэц нь RFID технологи юм.

-Энэ системийн үр дүнд замын нэгдсэн төлөвлөлт сайжирна гэж тооцоолжээ. Тэгэхээр үүнийг дагаад түгжрэл буурах  уу?
-Түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ. Ялангуяа замын хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг бодит цагийн горимоор хянах боломжийг бий болгоно. Хаана хөдөлгөөний эрчим идэвхитэй байна, ямар газар осол аваар их гарч, аль хэсэгт их түгжирч байгаа мэдээллийг холбогдох байгууллагууд шууд аваад шаардлагатай зохицуулалтаа хийх боломжтой болно. Ингэснээр замын хөдөлгөөний төлөвлөлт, тээвэр зохион байгуулалтыг сайжруулах бүх боломжийг бий болгоно.

-Эхний удаа нэг сая машинд үнэгүй чип суурилуулна гэж ойлгосон. Нийт хэдий хэмжээний төсөв зарцуулсан бэ?
-Эхний удаа замын хөдөлгөөнд идэвхитэй оролцож байгаа нэг сая тээврийн хэрэгсэлд үнэгүй суурилуулна. Үүнд нийт 18 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг гаргаад хөрөнгө оруулалтын хувьд 13 тэрбумыг баталсан. Энэ нь дан ганц чип суурилуулах зардал биш бөгөөд олон улс, улсын чанартай авто зам дагуух төлбөр авах цэгүүдийг цахимжуулах болон төрийн байгууллагуудын ашиглаж байгаа системүүдийг шинэчлэх, холбоо, уялдааг сайжруулах, дата мэдээллийг боловсруулах зэрэг ажлыг хийнэ.

-Ашиглалтын хугацаа ямар байх вэ?
-RFID чипний хувьд үйлдвэрлэгчээс гарч байгаа ашиглалтын хугацаа нь 10 жилийн баталгаа гаргаж байгаа. Бид өнгөрсөн 2017 онд нийтийн тээврийн 200 орчим тээврийн хэрэгсэлд суурилуулж туршилт хийсэн. Ашиглалтын асуудал гараагүй. Тиймээс манай улсын цаг уур, орчин нөхцөлд тохирох юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-2012 оноос судалж эхэлсэн гэж ярилаа. Энэ системийг нэвтрүүлэхэд ийм  олон жилийг зарцуулах болсон шалтгаан нь юу байв?
-RFID технологийг суурилуулахад дэд бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлага байсан. Үүнтэй холбоотойгоор дэд бүтцийн асуудлуудыг өнгөрсөн хугацаанд шийдвэрлэж, Улаанбаатар хотод RFID чипийг хянах 161 цэгт 450 орчим RFID уншигчийг суурилуулж байна. Улсын хэмжээнд хяналт тавих учраас олон улс, улсын чанартай төлбөр авах цэгүүдэд RFID чип унших төхөөрөмжийг цахимжуулах ажлыг эхлүүллээ. Эдгээр ажлыг цэгцрэх, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхийн тулд цаг хугацаа алдсан. Монгол Улсын хэмжээнд олон улс, улсын чанартай зам буюу 33 төлбөр авах цэг, тээврийн цагдаагийн албаны 60 гаруй цэг байна. Эдгээрээс Улаанбаатар хотыг тойрсон таван төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулсан. Эхнээсээ үр дүнгээ өгөөд явж байна. Үлдсэн цэгүүдийг цахимжуулах ажил үргэлжилж байна. Мөн тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх дүрэм, журамд  RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээг ашиглахтай холбоотой зохицуулалтыг бий болгоход хугацаа шаардсан.Энэ системийг 1950-аад оноос улс орнууд ашиглаж эхэлсэн.Америк, Сингапур, БНХАУ тэргүүтэй олон орон тээврийн хэрэгслийн хяналтыг энэхүү системээр хийж торгууль, татвар, авто замын төлбөр тооцоог бүгдийг цогцоор нь шийдвэрлэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    13 цаг 55 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    14 цаг 57 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    15 цаг 29 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    15 цаг 36 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    15 цаг 48 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    15 цаг 49 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    16 цаг 16 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    18 цаг 13 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    18 цаг 41 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    18 цаг 47 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    19 цаг 8 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    19 цаг 21 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    19 цаг 33 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    19 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    19 цаг 51 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    19 цаг 58 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    20 цаг 6 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    20 цаг 11 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    20 цаг 17 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    20 цаг 27 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК