Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмжтэй байдал чухал хэрэгцээтэй байна

2023-12-07
0
ЖИРГЭХ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн зүгээс НЗДТГ болон яамд дахь дэд, салбар зөвлөлүүдтэй уулзалт зохион байгуулж эхэллээ. Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлөөс зохион байгуулж буй хамгийн эхний уулзалт өнөөдөр НЗДТГ-т болж, нийслэлийн салбар зөвлөлтэй уулзав.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, дэд даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг ажилладаг бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд нийслэлийн харьяа байгууллагуудаас гадна “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо" ТББ, “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо" ТББ, “Монгол Улсын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо" ТББ, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо” ТББ, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгууллагын Шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл"-ийн төлөөллүүд багтдаг байна.

Тус уулзалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын саналыг танилцуулж, тухайн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр тулгамдсан асуудал, шийдлийн талаар санал солилцсон юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Нийслэлийн салбар зөвлөл жилд хоёроос доошгүй удаа хуралддаг бөгөөд энэ оны сүүлийн хурлаар 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, ирэх оны төлөвлөгөөний талаар санал солилцлоо. Салбар зөвлөлийн гишүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн зүгээс тулгамдаж буй асуудлаа хэлж, санал дэвшүүлсэн. Тодруулбал, дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, шинээр оруулж ирэх автобуснууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байх шаардлагыг хангасан байх, дүүргүүд дэх салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг саналыг голчлон дэвшүүлж байна. Мөн явган хүний замын хүртээмжийг сайжруулан, хөтөч хавтан, орц гарцын налуу зэрэг стандартыг хангах, өргөтгөх, тохижилт, бүтээн байгуулалтын ажилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажиллах зэрэг санал хэллээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэх, стандарт мөрдүүлэх ажлыг ирэх оны төсөвт тусгасан” гэв.

Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй хүргэхээр хэд хэдэн ажлыг хийж буй. Тухайлбал, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр худалдан авах автобусны техникийн үзүүлэлтэд “хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих нэмэлт тоноглолтой байх” гэсэн шаардлагыг 2015 оноос хойших худалдан авалтад тогтмол тавьж буй. Энэ хүрээнд өнгөрсөн аравдугаар сард зарласан автобусны нээлттэй тендерт уг тодорхойлолтыг оруулжээ. Өдгөө нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 1020 тээврийн хэрэгсэл үйлчилж байгаагийн  40.8% нь буюу 417 тээврийн хэрэгсэл хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан налуу тавцантай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих боломжтой карт гаргасан ба UB Smart bus аппликейшн дээр хөдөлгөөний бэрхшээлтэй иргэн зорчих боломжтой автобусыг тусгайлан тэмдэглэж, ялгаатай харагдах боломжоор хангасан. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан автобусны зогсоолын мэдээллийг дуу хоолойгоор урьдчилан зарладаг бөгөөд сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан автобусны буудлын мэдээллийг LED дэлгэцээр урсган харуулдаг юм.

Нийслэлийн хэмжээнд 2022 оны байдлаар 37,802 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа гэх судалгаа гарсан. Эдгээр иргэдэд өдөр тутам тулгамддаг асуудлыг бодлогын хэмжээнд шийдвэрлэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийг энэ онд шинэчлэн байгуулсан юм. Салбар зөвлөлд нийслэлийн нутгийн захиргааны 13 байгууллага, есөн дүүргийн Засаг даргын дэргэдэх салбар зөвлөл багтаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Тус салбар зөвлөл энэ онд 25 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 92 хувийн биелэлттэй үргэлжилж байгаа юм. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулан, санал солилцож, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн. Мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гаднах талбайг тохижуулж, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр 88 удаагийн сургалт зохион  байгуулан, 7171 албан хаагчийг хамруулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх үзэсгэлэн худалдааг есөн удаа зохион байгуулж, нийт 120 иргэн оролцон, 50.3 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Түүнчлэн, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэл, яриа заслын “Эрдэм-мөрөн” төвтэй  гэрээ байгуулж, төрөлжсөн асрамж, халамжийн 27 төвд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй 63 хүүхдэд оношилгоо хийн, хэл яриа заслын хичээлд хамруулсан юм. Мөн Гэрлэх ёслолын ордонтой хамтран хөгжлийн бэрхшээлтэй есөн иргэний гэр бүл батлуулах ёслолын ажиллагааг зохион байгуулжээ. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг”-ийг сар бүрийн 15-ны өдөр зохион байгуулж, байнгын ажлын байранд 232, түр ажлын байранд 87, тохируулгатай ажлын байранд 18 иргэнийг зуучилсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    7 цаг 15 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    8 цаг 17 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    8 цаг 50 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    8 цаг 57 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    9 цаг 8 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    9 цаг 10 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    9 цаг 36 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    11 цаг 33 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    12 цаг 1 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    12 цаг 8 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    12 цаг 29 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    12 цаг 41 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    12 цаг 54 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    13 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    13 цаг 11 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    13 цаг 19 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    13 цаг 26 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    13 цаг 31 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    13 цаг 37 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    13 цаг 48 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК