Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Хүрэлбаатар сайд "Цензургүй сурвалжлага"-д хариу өгөв

2024-1-03
0
ЖИРГЭХ

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Цензургүй сурвалжлага"-д өөрийн цахим хуудсаараа дамжуулан хариу өгөв.


Тэрбээр "Цензургүй гүтгэлэгт архивын материалд үндэслэн хариуг өгье.

Шинэ оны ажлын эхний өдөр Үндэсний төв архивын газар орж ээжийнхээ удам угсаатай холбоотой 1927, 1933, 1944 оны хүн амын тооллогын материалууд, ээжийн намд элсэхдээ гаргаж өгсөн 3 үеийн намтарыг холбогдох хууль, журамд нийцүүлэн өргөдөл, хүсэлт гарган танилцлаа. Лавлагаа, хуулбарыг ч гаргуулан авлаа.

Увс аймгийн архивт буй хоорондоо огт холбоогүй хоёр материалыг холбож харуулчихаад, Баян гэх хүнтэй холбоотой 1945 оноос өмнөх материал Увсын битгий хэл Төв архивт ч байхгүй бөгөөд Увс аймагт ганцхан Баян гэдэг хүн байсан хэмээн “Цензургүй”-н нэвтрүүлэгч сүржиндүү дуугарсан.

Миний санахын Монголын олон улстөрчдийг, нэртэй зүстэй олон хүнийг хятад хэмээн Женкогийнхон цоллож, харлуулж ирсэн. Хятадаараа цоллуулсан тэд тайлбар хийлгүй дуугүй өнгөрөөсөн, олон нийт ч тэднийг хятад хэмээн итгэсээр өнөөг хүрсэн. Худал үнэнийг ялдаг, эвлүүлэг нь бодит баримтыг дийлдэг байж хэрхэвч болохгүй ээ.

Би удам угсаагаа сайн мэднэ л дээ. Гэхдээ баримт үзүүлэн ярих нь зөв хэмээн шинэ оны ажлын эхний өдрийг хүлээсэн юм. Та бүхэнд Үндэсний төв архивын материалуудыг үзүүлж тайлбарлая.

1. Ээж маань намд элсэхдээ гаргаж өгсөн 3 үеийн намтартаа “…Миний төрсөн эцэг Хүүхээ нь Увс аймгийн Давст сумын нутаг Хандгайт гэдэг газар 1909 онд ард Баяны 2-р хүү болон төрсөн. Ингээд 1928 онд Увс аймгийн Давст сумын ард Хөхийн Цэндтэй суугаад 3 хүүхэд төрүүлэн амьдарч байсан юм. Миний эцэг Хүүхээ нь 1930-1934 онуудад сумын дарга, нарийн бичгийн дарга зэрэг ажлуудыг хийж явсан. 1938 онд нас барсан….учир өөрийн өвөг эцэг Баяны гар дээр хүмүүжих болсон юм… Миний өвөг эцэг Баян Увс аймгийн Давст сумын нутаг Хөндлөнгийн гол гэдэг газар 1883 онд ард Увшийн 1-р хүү болон төрсөн юм…” гэж бичжээ. Товчхондоо миний ээж Аажаагийн эцэг нь Хүүхээ ч эцэг нь нас барсны дараа өвөөгөөрөө овоглох болжээ. Ээжийн 3 үеийн намтарыг доор зургаар оруулав.

2. …1927 оны тооллогын бүртгэлийн 27-р хуудасны 213-р бүртгэлд: өрхийн тэргүүн Хүүхээ 20 настай, эрэгтэй, эцэг Баян, 43 настай, ах Жамба 44 настай, лам, Лэгшид 22 настай, лам, эх Түвшин 36 настай, хүүхэн Билэг 13 настай, хүүхэн Юнгэр 4 настай гэж бүртгэгдсэн байна. Энэ бүртгэл бол ээжийн эцэг Хүүхээ, өвөө Баян нарын тооллогын материал юм. Ээж маань энэ үед төрөөгүй байжээ. Энэхүү бүртгэлийг доор зургаар оруулав.

Сонирхуулахад ээжийн талынхан энэхүү тооллогын 213-р бүртгэлд байгаа бол Цэдэнбал даргынх 189-р бүртгэлд, Өлзийтийн Бадрах сайдынх 164-р бүртгэлд байна лээ. Сайхан л санагдлаа. Зүстэй, нэртэй хүмүүстэй айл саахалт явж байжээ.👍

3. “…1933 оны тооллогын 58-р хуудсанд: өрхийн тэргүүн Увшийн Баян, 48 настай, эрэгтэй, монгол, ах Увшийн Жамба, 49 настай, лам, монгол, эхнэр Дорины Түвшин, охин Баяны Юнгэрэн, 9 настай, монгол гэж бүртгэжээ”.

1933 оны хүн амын тооллого дээр анх удаа монголчуудаа монгол, оросуудыг орос, хятадуудыг хятад, түвдүүдийг түвд, бусдыг нь бусад угсаатан гэж бүртгэсэн юм байна лээ. Ээжийн талынхан бүгдээрээ монгол гэж дээр бүртгэсэн байгааг анзаарна биз ээ. Жич: дээрх бүртгэлд буй лам Увшийн Жамбыг Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 7-р сарын 1-ний шийдвэрээр буудан алж, бүх хөрөнгийг нь хураан авсан байдаг бөгөөд Дээд шүүхийн 1992 оны 8-р сарын 15-ны шийдвэрээр цагаатгасан байдаг юм. Шүүхийн материалыг дэлгэц дээрээс утсаар авч бас доор оруулав.

4. “…1933 оны тооллогын бүртгэлийн 38-р хуудсанд: өрхийн тэргүүн Баяны Хүүхээ, 26 настай, эрэгтэй, монгол, ах Баяны Лэгшид, 28 настай, лам, монгол, эхнэр Хөхийн Хорлоо, эмэгтэй, монгол, охин Хүүхээгийн Юмсүрэн, 5 настай, монгол, охин Хүүхээгийн Тогтуур, 4 настай, монгол гэж бүртгэгджээ. Ээжийн 2 эгч төрчихсөн, ээж маань төрөөгүй л байжээ. Бүртгэл, лавлагааг зургаар оруулав. Жич: 1933 оны хүн амын тооллогоор Увсад 115 Баян нэртэй хүн бүртгэгдсэн байна лээ. Гүтгэгчид Увсад цор ганц Баян гэдэг хүн байсан гэж байсныг энд сануулъя.

5. “…1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 62-р хуудсанд: өрхийн тэргүүн Увшийн Баян, 59 настай, эрэгтэй, дөрвөд, Дорины Түвшин, 54 настай, эмэгтэй дөрвөд, Баяны Юмсүрэн, 16 настай, эмэгтэй, дөрвөд, Баяны Тогтуур, 15 настай, эмэгтэй, дөрвөд, Баяны Аажаа, 11 настай, эмэгтэй, дөрвөд, Баяны Санжжав, 3 настай, эмэгтэй, дөрвөд гэж бүртгэгдсэн байна”. Энэ бүртгэл дээр миний ээж Аажааг өвөөгөөр нь овоглож бүртгэсэн байна. Бүртгэл, лавлагааг зургаар оруулав.

Та бүгдэд архивын материалыг хүргэлээ. Ээж, ээжийн аав, ээж, өвөө, эмээ нар бүгдээрээ монгол, дөрвөд юм шүү. Ээж маань

Цасан дээр мөртэй

Цаасан дээр нэртэй нэгэн байсан юм шүү, бас

Харахад зүстэй

Хазахад цустай нэгэн байсан юм шүү гэдгийг гүтгэж, доромжлогчдод хэлье. Би бол ээжээрээ бахархдаг, ээждээ хайртай хүү нь юм шүү гэдгийг төгсгөлд нь бас хэлчихье. Тэвчээртэй уншсан танд баярлалаа" гэжээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.114.197)
    mongol ulsin ongotei oodtei bolgoniig hyatad gej gytgen doromjlodog jenkochid odoo bolioo. Hyrelbaatar myysain gytgegchdiig bairand ni tavisan ni zov.
    2024 оны 01 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    2 цаг 23 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    2 цаг 54 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    3 цаг 36 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    4 цаг 2 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    5 цаг 25 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    5 цаг 52 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    6 цаг 13 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    7 цаг 0 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    7 цаг 15 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    7 цаг 24 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    7 цаг 37 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    7 цаг 40 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    7 цаг 50 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    8 цаг 23 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    9 цаг 27 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    9 цаг 36 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    9 цаг 39 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    9 цаг 40 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    9 цаг 44 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    9 цаг 56 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК