Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Мөнх-Шинэ хөдөө сэргэлт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2024-1-04
0
ЖИРГЭХ

“Мөнх-Шинэ хөдөө сэргэлт” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 3-нд боллоо. Энэхүү хэлэлцүүлгэээр Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулахаас гадна эрдэмтэн, судлаачид оролцож, бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн бодлогын шинэчлэл, бэлчээрийн тулгамдсан асуудал, улсын бэлтгэлийн тогтолцоо, мал аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг боловсронгуй болгох, сумын хөгжлийн системийн шинжилгээ зэрэг олон асуудлаар илтгэл тавьж хэлэлцэв. 

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. Тэрбээр, 1990 оноос өмнө мал аж ахуйн үйлдвэрлэл сум-нэгдлийн тогтолцоонд суурилж байсныг та бид мэднэ. Энэ тогтолцоонд сул талууд мэдээж байсан. Гэхдээ давуу тал ч цөөнгүй байсан юм. Тухайлбал, үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл болох бэлчээрийн газар нэгдмэл өмчлөлд байв. Малчид хөдөлмөрөө хоршиж, хамтын хүчээр асуудлаа шийдэж чадаж байв. Бэлтгэлийн бүхэл бүтэн тогтолцоо бүрдсэн байсан. Энэ үед түүхий эдийн бэлтгэлийн хэмжээ хамгийн өндөр түвшинд хүрч байжээ. Мал эмнэлэг, үржлийн ажил шинжлэх ухаан, төрийн нэгдмэл бодлогод суурилж байлаа. Нийт Монгол нутгийг хамарсан боловсрол, эрүүл мэнд, соёл ахуйн тогтолцоо, дэд бүтэц бий болсон байсан.

1990 он гэхэд манай улсад хөдөө аж ахуйн 255 нэгдэл, 25.9 сая толгой мал, 6.0 тэрбум төгрөгийн хөрөнгө байсан байна. Улмаар Өмч хувьчлах тухай хууль гарч, хөдөө аж ахуйн нэгдлийн өмчийг хувьчилсан. Мал малчдын хувийн өмчид шилжсэн.  Ийнхүү мал эзэнтэй, малчид өмчтэй болсон нь мэдээж сайн хэрэг. Үүний үр дүнд малын тоо толгой тасралтгүй өссөөр 2022 оны байдлаар хамгийн өндөр түвшинд буюу 71.1 саяд хүрч, 1990 оныхоос бараг 3 дахин нэмэгдсэн. 2023 оны тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тоологдсон байна. 1989 оны байдлаар малчин өрхийн тоо 68.963 байсан бол 2023 оны эцсийн байдлаар 298.2  мянга болж 4.3 дахин нэмэгдсэн байна. Гэвч анхаарал татсан олон асуудал өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд мал аж ахуйн салбарт хуримтлагдаад байна. Тухайлбал, мал өссөн ч мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэнгүй.  Малын ашиг шимээ бид бүрэн байтугай тал хувь ч ашиглаж чадахгүй байна. Нэг малаас авах ашиг шим буурч, малын чанар муудлаа. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэлийн нэгдмэл тогтолцоо алдагдсан. Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр хөгжсөнгүй. Бэлчээр доройтож, ургамлын гарц муудаж, цөлжилт хуурайшилт нэмэгджээ. Мал эмнэлгийн нэгдмэл тогтолцоо алдагдсанаас малаа эрүүлжүүлэх, малыг үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, бодлого, төлөвлөгөөтэй явуулж чадахгүй байна. Малын гоц халдварт өвчин шинээр болон дахин сэргэж байна.  Малчид өрхийн зохион байгуулалттай, тархай бутархай байгаагаас үйлдвэрлэлийн бүтээмж буурч, малчдын өөрийнхөө хэрэгцээг хангах бичил аж ахуй, хэрэглээний салбар болж хувирлаа. Энэ бүхнээс үүдэн малчдын нийгмийн асуудалд олон бэрхшээл, сорилт нүүрлэж байна. “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 2010 онд баталж, 2 үе шатаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч хугацаа нь 2021 онд дуусчээ. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” 2009 онд батлагдсан.

Мөн 2 үе шатттай хэрэгжих хөтөлбөрийн хугацаа 2020 онд дууссан байна. Уг хөтөлбөрт Хүнс, хөдөө аж ахуйн яамны захиалгаар хийлгэсэн хөндлөнгийн үнэлгээгээр “хэрэгжилт хангалтгүй” гэсэн дүн гарсан байна. Энэ бүхнээс үүдэн  монгол орны мал аж ахуйн салбарт тогтолцооны дорвитой шинэчлэл хийх зайлшгүй шаардлага үүссэн. Энэхүү шинэчлэл бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт өв соёлыг алдагдуулахгүйгээр МАЛЧИН-МАЛ-БЭЛЧЭЭР гурвын харилцан шүтэлцээг хангах замаар малчин өрхүүдийн хөдөлмөрөө хорших, нэгдэн хамтрах үйл ажиллагааг дэмжихэд чиглэх нь зүйтэй. Энэ гурван цогц асуудлыг шийдвэрлэх нь малчин өрхийн нэгдсэн холбооны зорилго юм. Малчид нутаг усаараа, баг, сумаараа нэгдэж, зах зээлд мал аж ахуйн болон бусад үйлчилгээг тогтвортой нийлүүлэх замаар ашиг орлогоо нэмэгдүүлэхийг төрөөс дэмжих хэрэгтэй байна. Мал аж ахуйд санхүүгийн болон технологийн хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлж өгөх нь нэн чухал боллоо. Бэлчээрийн менежемент хийх, түүхий эд бэлтгэлийн нэгдмэл тогтолцоо бүрдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж, малаа эрүүлжүүлснээр экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх, бүс нутгийн онцлогт тохирсон шилмэл үүлдэр, омгийг бодлого төлөвлөгөөтэй, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлж хийх нь чухал байна. Эдгээр болон бусад асуудлыг шийдвэрлэх зорилгоор бид “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг боловсруулаад байна. Энэ бүхний үр дүнд туурга тусгаар Монгол Улс оршин байхын дархлаа болсон Монгол мал, Монгол өв соёл, монголчуудын ондоошлын баталгаа болсон Монгол малчдын ирээдүй, хөгжил дэвшлийг тогтолцооны шинэчлэлээр дэмжих төрийн бодлого цэгцэрнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Түүний дараа УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцуулав. Тэрбээр, малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд малчдын хамтын үүсгэл санаачилгын, өөрөө удирдах ёсны байгууллага болох Малчин өрхийн анхдагч холбоог зэргэлдээ нутагладаг буюу бэлчээрийг хамтран ашигладаг, байгалийн бүс, бүслүүрээс хамаарч 20-оос доошгүй малчин өрх нийлж байгуулахаар тусгалаа. Энэхүү анхдагч холбоо нь сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр бэлчээрийн газрыг зохистой ашиглаж, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах асуудлыг хариуцах бөгөөд гишүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, боловсрол, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн мэдээллийн үйлчилгээг хүргэх; малын эрүүл мэнд, үржил, чанар, бүтээмжийг дээшлүүлэх, гишүүдийн тогтвортой амьжиргааг дэмжих; гэрээт бэлчээрийн газар, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх гэсэн 3 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм гээд Малчин өрхийн холбооны ажиллах зарчмыг хэрхэн хуульчилж байгаа талаар танилцуулсан. Мөн хуулийн чухал зохицуулалт болох бэлчээрийг хэрхэн ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх талаарх танилцуулав. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн доройтлыг даган малчдын амьжиргаа, мал аж ахуйн үйлдвэрлэл тогтворгүй, бүтээмж доогуур, уур амьсгал, байгалийн эрсдэлд улам бүр эмзэг болж байгаа учраас малын тоог бэлчээрийн даацад тохируулан зохистой ашиглаж, бэлчээрийг нөхөн сэргээсэн тохиолдолд малын тоо толгойн албан татварын хөнгөлөлт үзүүлдэг байх зэрэг заалтууд байх шаардлагатай  хэмээн үзжээ. Хуулийн төсөл батлагдсанаар юуны өмнө малчин өрхүүдийн хамтын ажиллагаа, идэвх санаачилга, оролцоо, өөрсдийгөө удирдах, манлайлах чадвар нэмэгдэх, бэлчээр, байгалийн нөөцийн менежмент сайжирч, малчдын мэдлэг, чадвар, амьжиргаа, эдийн засгийн боломж дээшлэх ажээ.

Хэлэлцүүлэг үргэлжлэн Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төвийн захирал А.Бакей “Монгол Улсын бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн бодлогын шинэчлэх асуудал”, Бодлого, судалгааны төвийн захирал А.Энх-Амгалан “ Бэлчээрийн тулгамдсан асуудал, шийдэл”, ХААИС-ийн захирал Б.Баасансүх, тус сургуулийн Эдийн засаг, бизнесийн ухааны сургуулийн захирал Т.Эрдэнэчулуун нар “Мал аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг боловсронгуй болгох нь”, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Математикийн танхимын дэд профессор Б.Ууганбаяр, ШУА-ийн Газарзүй, геоэклогийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын эрхлэгч М.Алтанбагана, МУИС-ийн Шинжлэх ухааны Их сургуулийн Түүхийн судалгааны хүрээлэнгийн захирал П.Дэлгэржаргал, Де Нэйче Консерванси /TNC/-PEP төслийн захирал Ц.Мөнхбаяр “Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн тухай” илтгэлүүдийг тус тус тавив. Илтгэлүүдийн дараа хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн талаар асууж, санал бодлоо илэрхийллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    3 цаг 12 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    4 цаг 14 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    4 цаг 46 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    4 цаг 53 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    5 цаг 5 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    5 цаг 6 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    5 цаг 33 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    7 цаг 30 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    7 цаг 58 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    8 цаг 4 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    8 цаг 26 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    8 цаг 38 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    8 цаг 50 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    9 цаг 7 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    9 цаг 8 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    9 цаг 15 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    9 цаг 23 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    9 цаг 28 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    9 цаг 34 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    9 цаг 44 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК