Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мал аж ахуйг хөгжүүлэх тогтолцооны цогц шинэчлэл хийнэ

2024-1-05
0
ЖИРГЭХ

Монгол орны мал сүргийн тоо толгой сүүлийн 30 жилийн хугацаанд даруй 3 дахин нэмэгдэж, 2022 оны тооллогоор 71.1 саяд хүрчээ. Гэтэл малын тоо толгой нэмэгдэхийн хэрээр бэлчээр байгаль экологийн доройтолд орж, малчин өрхүүдэд тулгамдах асуудал улам нэмэгдэж байгааг судлаачид анхааруулж байна.

Бодлого, судалгааны төвийн захирал А.Энх-Амгалан бэлчээрийн даац хэтэрснээс малын чанарт ямар өөрчлөлт гарсан талаар нэгэн судалгаа хийжээ. Тэрбээр, ухаалаг бодлого биш, харин зуд л Монголд малын тоог “зохицуулж” байна.  Нэг хонинд ногдох дундаж бэлчээр, тэжээлийг хэдийнэ 2.8 хонь хуваалцах болсноор үндсэндээ хагас өлсгөлөн байдал мал аж ахуйд үүссэн гэж тодорхойлжээ. Ингэснээр мал давжаарч, ашиг шим багасч, дундаж хонины амьдын жин 1-2 кг, үхрийнх 30 кг-р буурсан. Мөн гулууз махны өөхний хувийн жин нэмэгдэж, махны хувийн жин буурах үзэгдэл ажиглагдах болжээ. Энэ нь цаашлаад экспортын зах зээлд Монгол махны үнэлгээ унах шалтгаан болсон төдийгүй малын хөдөлгөөнийг хянаж чадахгүйгээс халдварт өвчний гаралт буурахгүйгээс үүдэж экспортод сөргөөр нөлөөлж байна хэмээн дүгнэв.

График 1

График 2

Энэ бол зөвхөн нэг чиглэлээр хийсэн судалгааны дүгнэлт. Бэлчээрийн даацаас гадна мал аж ахуйн салбар үндсэндээ доройтолд орсон гэхэд хилсдэхгүй. Манайд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр гэж алга, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ ханш навс унаснаар малчдын амжиргаа дээшлэх бус бүр муудах болсон нь харамсалтай.

 Мал эмнэлгийн нэгдмэл тогтолцоогүй учраас малаа эрүүлжүүлэх, малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх явдал мартагджээ. Малчид л өөрсдөө малаа эмчилж, үржүүлэх гэж дор бүрнээ оролдож байна. Малын гоц халдварт өвчин шинээр болон дахин сэргэж байгааг салбарынхан анхааруулсаар л. Малчид жалга довоор нэг тарж, тархай бутархай учраас хамтын хөдөлмөрийн үр шимийг хүртэх тухай ч бодолтгүй болжээ.  Бүр малчдын дундаж наслалт хот суурин газрын хүмүүсийнхээс доогуур байгаа нь том асуудал үүссэнийг илтгэх мэт. Малчдын залгамж халаа алдагдаж, залуучууд хот, суурин газар луу шилжих хандлага буурахгүй байна. Энэ чигээрээ ямар нэгэн шинэчлэл хийхгүй бол монгол орны мал аж ахуйн салбар сүйрлийн ирмэгт очих нь тодорхой юм.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар мал аж ахуйн салбарын шинэчлэлийн талаар “хүчтэй” ярьж, малчидтай тогтмол уулзаж, ярилцаж явна. Тэрбээр, таван эрдэнэ мал сүрэг бол тусгаар тогтнолын дархлаа, нөхөн сэргээгдэх баялаг, нүүдэлчдийн соёл, уламжлалыг хадгалан авч яваа дэлхийн үнэт өв сан юм. Нөгөө талаар манай улсын тогтвортой, эрчимтэй хөгжлийн нэг үндэс, эдийн засгийн чухал тулгуурын нэг учраас нэн яаралтай тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй хэмээн үзэж, хууль эрхзүйн зохицуулалт хийхээр Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулж байгаа талаараа танилцууллаа. Энэхүү хуулийн төсөл малчид нутаг усаараа, баг, сумаараа нэгдэж өрхийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, бэлчээрийн менежемент хийх, түүхий эд бэлтгэлийн нэгдмэл тогтолцоо бүрдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж, малаа эрүүлжүүлснээр экспортыг нэмэгдүүлэх зэрэг боломжуудыг бүрдүүлэхэд чиглэж байна. Мөн үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх, бүс нутгийн онцлогт тохирсон шилмэл үүлдэр, омгийг бодлого төлөвлөгөөтэй, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх  зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдэх хууль эрх зүйн орчинг тодорхой болгох ажээ. Хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачдыг оролцуулан “МӨНХ-ШИНЭ ХӨДӨӨ СЭРГЭЛТ” нэртэйгээр зохион байгуулсан хэлэлцүүлгээр олон сонирхолтой мэдээллүүдийг танилцуулав.

График 3

Тухайлбал, Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төвийн захирал А.Бакей,  хуулийн төсөлд  малчин өрх малынхаа тоог бэлчээрийн даацад нийцүүлсэн байх шалгуурыг хангасан тохиолдолд татвараас хөнгөлөх урамшуулал үзүүлэх,  хэтрүүлсэн нөхцөлд өсгөн ногдуулах зарчмыг тусгаж, малчдын хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй байна. Мөн бэлчээрийн даацаас илүү гарсан малаа эргэлтэд оруулж борлуулсан малд экосистемийн үйлчилгээний төлбөрийн хэлбэрээр урамшуулал үзүүлэх, мал сүргийн хөдөлгөөнийг мөшгих ухаалаг технологи нэвтүүлэх болон мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий тусгаарлагдсан эрүүл бүсийн холбогдох харилцааг олон улсын стандартын шаардлагын дагуу нарийвлан тусгах зэрэг саналыг хэлсэн нь олзуурхууштай байв.

График 4

Бодлого, судалгааны төвийн захирал А.Энх-Амгалан “малчид бэлчээр, түүн дээр байгаа ус, хужир мараа гээд аливаа нөөцийг үнэ төлбөргүй ашигладгийн зэрэгцээ даацыг нь хэтрүүлж талхалсан ч ямар ч хариуцлага хүлээдэггүй нийтээр дундаа ашигладаг.  Мөн малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэхэд урамшуулах хөшүүрэг байхгүй, малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг хөхиүлэн дэмжих эдийн засгийн тогтолцоо байхгүй учраас  малаа өсгөсөн малчин буруугүй!!!  Ийнхүү жалгын нэг тарж, малаа өсгөх гэж хоёр зудын хооронд гадаа гандаж, хөдөө хөхрөөд үр дүнд нь хожсон зүйлгүй, харин ч бэлчээрээ талхалж, дээр нь отрын бэлчээрээ үгүй хийснээс дараагийн ган, зудаар бүр ч илүү хохирдог чөтгөрийн тойргоос малчдыг гаргаж, МАА-н салбарыг тогтвортой хөгжлийн замд хэрхэн  оруулах вэ гэдэг асуулт хариулт нэхэж байна” хэмээн онцлов.

Хэлэлцүүлэгт оролцсон Мал аж ахуйн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид малчид малын тоо толгойгоо өсгөж байж амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангаж байна. Гэвч монгол орны бэлчээр талхлагдаж, сэргэх боломж хомс. Бусад улс орнууд шиг үр цацаад ургуулаад бэлчээрээ сэргээнэ гэдэг бүтэхгүй юм. Харин өнөөгийн байгаа бэлчээрээ хамгаалж, мал сүргийн тоо толгойг бууруулах замаар мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал. Үүний тулд малчид нэгдэж, хамтран хүчээ нэгтгэх нь чухал. Ингэхдээ хамгийн гол нь малчид дээрээс шахалтаар бус өөрсдийн хүсэл сонирхол, эрх ашгаараа холбогдож үүсэл санаачилга гарган ажиллах нь үр дүнтэй. Тиймээс Малчин өрхийн нэгдсэн холбоог үе шаттайгаар байгуулж, төрийн зүгээс бодлогоор дэмжих нь чухал  хэмээн санал бодлоо илэрхийлж байв. Мөн Малчин өрхийн нэгдсэн холбооны үйл ажиллагааг дэмжих үүднээс төрийн зүгээс тодорхой зохицуулалтуудыг хуульчлах нь мал аж ахуйн салбарт дутагдаж буй бодлогыг тодорхойлох эхлэл болно хэмээн хуулийн төсөл боловсруулагчид үзэж байна. Уг асуудлаар цаашид салбарын судлаачид, мэргэжлийн холбоод, төрийн бус болон олон улсын байгууллагууд, хамгийн гол нь иргэд, малчдаас санал авч, улс орон даяар өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлгүүд зохион байгуулж, ул суурьтай хандана гэж УИХ-ын дарга тодотгов.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    3 цаг 13 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    4 цаг 15 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    4 цаг 48 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    4 цаг 55 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    5 цаг 6 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    5 цаг 8 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    5 цаг 34 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    7 цаг 32 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    7 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    8 цаг 6 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    8 цаг 27 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    8 цаг 39 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    8 цаг 52 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    9 цаг 9 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    9 цаг 9 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    9 цаг 17 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    9 цаг 24 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    9 цаг 29 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    9 цаг 35 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    9 цаг 46 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК