Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах арга хэмжээг шуурхай зохион байгуулах шаардлагатай гэв

2024-1-09
0
ЖИРГЭХ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал болон тус байнгын хорооны гишүүд УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Г.Дамдинням, Г.Мөнхцэцэг, Ц.Туваан, Б.Бейсен, Т.Аубакир, Н.Ганибал нар өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагаатай танилцаж,  УИХ-аас баталсан, Байнгын хорооноос чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

Уулзалтад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, тус яамны газрын дарга нар оролцож,  ХХААХҮЯ-ны 2024 оны зорилт, хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, Мал аж ахуйн бодлого, эрчимжсэн мал аж ахуйн талаар баримтлах бодлого, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж буй хууль, тогтоолын төсөл зэрэг сэдвүүдийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулт өгсөн юм. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос Засгийн газарт цас, зудын үүссэн цагийн байдалд үнэлэлт өгч, мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах бодлого, зохицуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх талаар нийт 12 заалт бүхий тодорхой үүрэг, чиглэл өгсөн тогтоолыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-нд баталсан. Уг тогтоолын төсөлд дурдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн бүхий л эх үүсвэрийг судалж, шийдвэрлэхийг Засгийн газарт даалгаж, тогтоолын биелэлтийг 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгосон билээ. 

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулууны мэдээлэлд дурдагдсанаар 7 аймгийн 15 суманд цасны нягт 0,35-0,47 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 81 суманд цагаан зудын 16 аймгийн 66 сум цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байгаа юм байна. Түүнчлэн өнгөрсөн оны 12 дүгээр сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдэлийн зураглалаар нийт нутгийн 90 хувьд их, 10 хувьд нь дунд зэрэглэлтэй болсон гэв. Мөн 17 аймаг нэн их  эрсдэлтэйд тооцогдож байгааг онцлон дурдав.

Үүсээд буй нөхцөл байдал болон байнгын хорооны өнгөрсөн оны 17 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг  энэ үеэр танилцуулсан. Тухайлбал орон нутагт мах бэлтгэдэг иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг авах, Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагуудтай хамтран ажиллах, өвс тэжээлийн экспортыг түр хугацаагаар хязгаарлах зэргээр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа хэмээн ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун танилцуулгадаа дурдсан.  Танилцуулга мэдээлэл болон тус яамны үйл ажиллагаа, эрхлэх асуудлын хүрээнд гишүүд тодруулга мэдээлэл авч, саналаа хэлэв. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбартай холбоотой хууль тогтоомжийг сурталчилж, малчдад тайлбарлан таниулах, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх зэргээр анхаарах, хүрсэн түвшинг ахиулах шаардлагатай гэсэн саналууд давамгайлж байлаа.

Уулзалтын төгсгөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Д.Батжаргал дүгнэж үг хэлсэн юм. Тэрбээр ярианыхаа эхэнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт гарсан ололт, амжилтыг дурдаад цаашид анхаарах асуудлуудын талаар байр сууриа илэрхийлэв. Юуны өмнө хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн бодлогын дэмжлэг, санхүүжилттэй холбоотой нэгтгэсэн мэдээллийг олон нийтэд ил тод болгохоос гадна УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайланг байнгын хороонд танилцуулахыг үүрэг чиглэл болголоо. Түүнчлэн хаврын тариалалтын бэлтгэл ажлын хангахтай холбоотойгоор шатахууны нөөц бүрдүүлэлтээс гадна хөрөнгө оруулалтын бодлогын зээлийг дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд зээлдэгчдэдээ хүрсэн байхаар шуурхай зохион байгуулах шаардлагатай байгааг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал онцлон дурдлаа. Тэрбээр мал аж ахуйн салбарт зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах арга хэмжээг шуурхай зохион байгуулах, газар тариалангийн салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх том ажил хүлээгдэж байгааг тус салбарынханд сануулж байлаа. Мөн махны экспортын хүрсэн түвшингээ ахиулахын зэрэгцээ  ялангуяа ноосыг  боловсруулан дэлхийн зах зээлд гаргах яриа хэлцлийг өргөжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    1 цаг 38 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    2 цаг 9 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    2 цаг 51 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    3 цаг 17 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    4 цаг 40 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    5 цаг 7 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    5 цаг 28 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    6 цаг 14 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    6 цаг 29 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    6 цаг 39 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    6 цаг 52 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    6 цаг 55 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    7 цаг 5 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    7 цаг 37 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    8 цаг 42 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    8 цаг 51 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    8 цаг 54 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    8 цаг 54 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    8 цаг 59 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    9 цаг 11 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК