Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөрөнгө оруулалтын хуулийн талаар ТЭД юу хэлэв?

2024-1-11
0
ЖИРГЭХ

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногт уг хуулийн төслийг хэлэлцсэнээс хойш олон шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгараад буй. Тухайлбал, уг хуулийн төслийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өргөн мэдүүлсэн бөгөөд тэрбээр танхимын гишүүдийнхээ эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Мөн энэ асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга шаардлага хүргүүлсэн. Иймд уншигч та бүхэнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх байр суурийг хүргэж байна. 


Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр бол хөрөнгө оруулалт

Тэрбээр "Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр бол хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт их байж улс орон хөгжинө. Улс хөгжиж гэмээн ард иргэдийн орлого нэмэгдэнэ. Цаашлаад гадаадад ажиллаж байгаа залууст эх орондоо ажиллах нөхцөл бүрдэнэ. Ийм ч учраас "Хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийн нэмэлт өөрчлөлтийн төслийг оруулж ирсэн. Ингэхдээ олон хэлэлцүүлэг хийсэн.

Би Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтай банк байгаасай гэж хүсдэг. Гадны банк орж ирж байж өрсөлдөөн бий болж, зээлийн хүү буурна. Үүний үндсэнд ард түмэн зээлийн хүүгийн дарамтаас гарна, нэмэр болно. Гадаадын хөрөнгө оруулалттай их дээд сургууль манай улсад байгуулагдаасай гэж хүсэж байгаа юм. Монголдоо дэлхийн боловсролыг эзэмших үүд хаалга тэгж нээгдэнэ. Гадаадын эмнэлгүүд монголд үйл ажиллагаагаа явуулаасай гэж хүсдэг би. Ингэвэл хэдэн зуун саяар гадаад явж эмчлүүлдпэг иргэд монголдоо эмчлүүлж чадна.  Жалгаар нэг хаягддаг арьс ширийг боловсруулдаг үйлдвэрийн хөрөнгө оруулагчдыг монголд орж ирээсэй гэж хүсэж байгаа юм. Түүнийг ашиглан бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүд манай улсад байгуулагдаасай гэж зорьж байгаа юм. Анхан шатны боловсруулалт хийж, түүхий шахам экспортод гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулдаг хөрөнгө оруулагчид орж ирээсэй гэх хүсэл байна. Ингэж байж мянга, мянган залуус өндөр орлоготой болох боломж бүрдэнэ.  Аль болох хурдан хугацаанд энэ хуулийг боловсруулах ёстой" гэв. 


Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Цоорхой хууль

Тэрбээр "Газрын асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Ирэх онд томсгосон тойргоор явуулах гэж байгаа юм бол энэ бүтцээрээр хэлэлцүүлээч. 1993 онд тавигдсан Гадаадын хөрөнгө оруулагчийн 100 мянган ам.долларыг 2013 оны 100 мянган ам.доллар гээд үргэлжлүүлж, толгой эргүүлж яриад байгаа юм. Энэ 100 мянган ам.долларын босго алга болоход хөрөнгө оруулагч нэртэйгээр ямар ч хүн орж ирээд манай газрын эзэмшиж, гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдлыг бий болгосон цоорхой хууль болох нь.

2024 оны сонгуулийн дараа хэлэлцүүлээч гэдэг асуудлыг Ерөнхийлөгч байсан хүний хувьд тавьлаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг манай хууль тогтоох байгууллагууд өөрсдөө үгүйсгээд байдаг учир энэ тал дээр эргэн харах хэрэгтэй. Намын бүлэг 3 сая иргэнийг төлөөлж чадахгүй" гэв. 


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө

Тэрбээр "Би Хөрөнгө оруулалтын хууль дээр 50, 100 мянган ам.долларын босготой холбоотой асуудлыг хөндөж байсан. 50 мянган ам.доллароор байр, машин худалдаж аваад, Монголд байнгын оръшин суух гаднын иргэдтэй болох нь ээ гэж хөндсөн. Энэ хууль дээр босго байхгүй. Уг нь хөрөнгө оруулалтын хэлбэр маш олон болж байна. Барилгад хөрөнгө оруулах буюу хямдхан байшин худалдаад авчихад Монголд байнгын оршин суух эрхтэй болно. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Хуулийн төслийн 16.1.5-д нэг сая төгрөгийн дүрмийн сантай компани байгуулсан тохиолдолд Монголд байнгын оршин суух эрх авч болно гэж заасан байна. Энэ болохгүй. Манайд хөрөнгө оруулахад хангалттай хөнгөлөлт бий. Янз бүрийн хүчний байгууллагатай нийлж байгаад гаднынхныг дээрэмддэг байдлыг зогсоох хэрэгтэй" гэв.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.177.18)
    100 DAHIN BAGA NUBGU YUM BAINA!!!!!!!!!!!!!
    2024 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.177.18)
    !OO MYANGAHAN DOLLARGUI GADAADIIN HURUNGU ORUULAGCH GEJ YUUU BAIDAG YUM BEEEE HURELBAATARAA HOTGOR SHANAGIIN UURHAIG ZARSAN MUNGUNUUS CHINE 10 DAHIN BAGA MUNGU SHUUDEEE
    2024 оны 01 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    1 цаг 39 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    2 цаг 10 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    2 цаг 52 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    3 цаг 18 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    4 цаг 41 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    5 цаг 8 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    5 цаг 29 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    6 цаг 16 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    6 цаг 31 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    6 цаг 40 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    6 цаг 53 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    6 цаг 56 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    7 цаг 6 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    7 цаг 39 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    8 цаг 43 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    8 цаг 52 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    8 цаг 55 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    8 цаг 56 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    9 цаг 0 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    9 цаг 12 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК