Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор Н.Лүндэндоржид олголоо

2024-1-12
0
ЖИРГЭХ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ес дэх удаагийн ёслол өнөөдөр (2024.01.12) Төрийн ёслол хүндэтгэлийн Их танхимд боллоо.

Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 176 дугаар захирамжаар судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгох журмыг батлан гаргасан билээ.

Б.Чимидийн нэрэмжит шагналд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагууд өөрсдийн туурвисан бүтээлээ ирүүлдэг бөгөөд энэ оны шалгаруулалтад нийт 6 бүтээл иржээ. Үүнээс урьдчилсан шалгаруулалтын баг гурван бүтээлийг сонгож, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлд танилцуулснаар сонгон шалгаруулалтыг хийсэн байна.

Энэ оны Б.Чимидийн нэрэмжит шагналыг Монгол Улсын Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж “Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар” бүтээл туурвисан Философийн ухааны доктор (Ph.D), Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Нанзаддоржийн Лүндэндоржид олгохоор шийдвэрлэжээ.

Б.Чимидийн нэрэмжит шагналд МУИС-ийн Хууль зүйн сургуулиас доктор, профессор Н.Лүндэндоржийн 2023 онд хэвлүүлсэн “Монгол Улсын Үндсэн хууль - Шинжлэх ухааны тайлбар” хэмээх бүтээлийг нэр дэвшүүлсэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шагнал гардуулах үеэр хэлэхдээ, Б.Чимид агсан Монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход оруулсан үнэтэй хувь нэмэр, шинэ, ардчилсан Үндсэн хуулийг батлахад эхийг баригчаар ажилласан гавьяа зүтгэл, хөдөлмөр бүтээлийг мөнхжүүлэхээр түүний нэрэмжит шагналыг Улсын Их Хурлаас жил бүр олгож байхаар шийдвэрлэсэн. Энэ удаагийн шагнал Монгол Улсын Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн жилд болж байгаагаараа онцлогтой юм. Өөрөөр хэлбэл, Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн арга хэмжээ энэхүү нэр хүндтэй шагналаар эхэлж байгааг дурдав.

Тэрбээр, “Доктор, профессор Н.Лүндэндорж нь хууль зүйн шинжлэх ухааны салбарт 30 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан судлаач, олон мянган шавьтай шилдэг сурган хүмүүжүүлэгч, нэрт эрдэмтэн гэдгийг бид сайн мэднэ. Түүний бүтээл нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээ бүрийн үзэл санаа, агуулгыг хуульчдад төдийгүй ард иргэдэд ойлгон таниулахад чухал ач холбогдолтой сайн бүтээл болжээ. Түүнчлэн философи, иргэний эрх зүй, эрх зүйн онол зэрэг олон шинжлэх ухааны уулзвар цэгт огтлолцсон, хууль зүйн болон нийгмийн байгуулал, эдийн засгийн онол, арга зүйг хослуулан туурвисан бүтээл болсон гэж үзсэн. Энэхүү бүтээлийн үнэ цэнийн талаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, доктор, профессор Наваанпэрэнлэйн Жанцан хэлэхдээ, “Профессор Н.Лүндэндоржийн “Монгол Улсын Үндсэн хууль - Шинжлэх ухааны тайлбар” бүтээл нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэм хэмжээг Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны онол, арга зүйн үүднээс тайлбарлахын хамт түүний эрхийн философийг нь дэлгэн харуулах задлан шинжилгээг хийсэн нь Монгол Улсын үндэсний эрх зүй, ялангуяа Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны хөгжилд томоохон түлхэц болохуйц жинтэй болжээ” гэсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн үг, өгүүлбэр, цэг, таслал бүхний цаана утга агуулга бий гэж Бяраагийн Чимид гуай хэлсэн байдаг. Тэгвэл доктор Нанзаддоржийн Лүндэндоржийн бүтээл нь Монгол Улсын Үндсэн хуулийн үг, ойлголт бүрийг шинжлэх ухааны үүднээс задлан тайлбарласанд ач холбогдол, үнэ цэн нь оршиж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Шагнал гардуулсны дараа Философийн ухааны доктор (Ph.D), Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Н.Лүндэндорж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль бол монгол хүний оюун ухаанаар бүтээгдэж, монголын ард түмний хэлэлцэн баталсан анхны Үндсэн хууль юм. Орчуулгын хууль биш гэдгийг олон баримтаар нотолж болно. “Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар” нь Үндсэн хуулийг тайлбарласан тав дахь бүтээл бөгөөд Үндсэн хуулийн бүтцэд байгаа бүхий л хэм хэмжээ, үг агуулгыг иж бүрнээр тайлбарлахыг зорьсон. Ингэхдээ Үндсэн хуулийн онол, философийг нь таниулахын төлөө чармайн ажилласан. Үндсэн хуулийн гол философи бол оршил хэсэгтээ "...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно...” гэж оруулсан байдаг.  Хүнийг бүхний төвд тавьж, хүний эрх, эрх чөлөөг хангах, хэрэгжүүлэх хамгийн чөлөөт орчныг бүрдүүлэх гол агуулгыг эндээс харж болно" гэв.

Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор И.Дашням, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл, Хууль зүйн ухааны доктор, профессор Х.Сэлэнгэ, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич Ж.Амарсанаа, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гэрээт профессор Ц.Сарантуяа нар тус тус хүртэж байсан. 2022 онд анх удаа судлаачдын баг “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” бүтээлээрээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг хүртсэн билээ. Тус судалгааны багийн ахлагчаар хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Чимидийн Энхбаатар, багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат багш, хууль зүйн ухааны доктор, профессор Дамдинсүрэнгийн Солонго, хууль зүйн ухааны доктор, профессор Пэлжидийн Амаржаргал, магистр Мигэддоржийн Батчимэг, хууль зүйн ухааны доктор, профессор Одонхүүгийн Мөнхсайхан, магистр Цэгмэдийн Даваадулам, профессор Том Гинсбург нар ажиллажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    1 цаг 40 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    2 цаг 42 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    3 цаг 14 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    3 цаг 21 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    3 цаг 33 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    3 цаг 34 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    4 цаг 1 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    5 цаг 58 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    6 цаг 26 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    6 цаг 32 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    6 цаг 54 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    7 цаг 6 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    7 цаг 18 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    7 цаг 35 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    7 цаг 36 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    7 цаг 43 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    7 цаг 51 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    7 цаг 56 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    8 цаг 2 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    8 цаг 12 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК