Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын хэмжээнд 233 цэцэрлэг, ерөнхий боловсролын 337 сургууль, 250 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно

2024-1-16
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.01.16) боллоо. Хуралдааны тов ёсоор Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах, мөн тогтоолын төслийг хэлэлцэж, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөснийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан танилцууллаа.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үг хэлэхдээ, парламент нь хууль тогтоох дээд байгууллага болохоос биш, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэггүй, тогтоолын төслийг хэлэлцэхээс татгалзъя гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, манай боловсролын салбарт 33 жилийн дараа шинэчлэн баталсан Боловсролын ерөнхий хууль, хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг дагалдан  гаргах 120 гаруй журам бий. Журмыг яам, Засгийн газар, Боловсролын ерөнхий газрын түвшинд гаргана. Хуулийг хэрэгжилтийг хангуулахад Улсын Их Хурлаас Ажлын хэсэг гаргаж ажиллах шаардлагатай. “Хуулийг хэрэгжилтийг эрчимжүүлэх” гэснийг “Хэрэгжилтийг хангуулах талаар Ажлын хэсгийг байгуулсугай” гэж сольчихож болно хэмээв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д заасан “Бодлогын баримт бичиг боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хангаж зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх, шаардлагатай бол Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд тогтоол гаргаж болно” гэснийг үндэслэж тогтоолын төслийг хэлэлцэхэд асуудалгүй гэв.

Ийнхүү Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төсөл хэлэлцэхийг хойшлуулъя гэсэн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалангийн саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55,6 хувь нь дэмжсэн тул хэлэлцэхээр товлосон хоёр дахь асуудлыг хойшлууллаа. Харин Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн дэд ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжлээ.

Энэ өдрийн хуралдаанаар төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсов. Сайд Л.Энх-Амгалан, уг асуудлыг дөрөв дэх удаагаа танилцуулж байгаагаа онцолж, дөрвөн үе шаттай хэрэгжиж буй төслийн аймаг, сум дахь явцын дэлгэрэнгүй тайланг Улсын Их Хурлын бүх гишүүнд хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт жил бүр боловсролын салбарын 100-гаас доошгүй тооны цэцэрлэг, сургуулийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламж болгон шинэчлэх зорилт тавьсан. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 30 дугаар тогтоолоор “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газраас 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажиллаж байна. Төслийг бүрэн дуусгах нэмэлт санхүүжилт болох 60 тэрбум төгрөгийн төсвийг баталж, нийтдээ 160 тэрбумын санхүүжилтээр ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэж байгаа. Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн идэвх, санаачлагаар, “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд нийтдээ 820 орчим сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчилнэ. Улсын хэмжээнд 233 цэцэрлэг, ерөнхий боловсролын 337 сургууль, 250 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно. Нийт 17 аймгийн 297 суманд төсөл хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гурван цэцэрлэг тутамд, ерөнхий боловсролын хоёр сургууль тутмын нэгд төсөл хэрэгжинэ. Түлхүүр гардуулах нөхцөлт гэрээтэй нэгдүгээр ээлжинд 172 объектод ажил гүйцэтгүүлэх гэрээлэгдсэнээс 116 нь ашиглалтад орсон. Байнгын объектийг ашиглалтад оруулах Улсын комисс томилсон боловч орон нутагт цас их унасан шалтгаанаар комисс ажиллаж чадаагүй. Үлдсэн 48 объектийн ажлын гүйцэтгэл 88 хувьтай байна. Төслийн хоёрдугаар ээлжинд 15 аймгийн 42 сумын 135 объектоос 125 нь ашиглалтад орсон. Гуравдугаар ээлжийн угсралтын ажлын гэрээг байгуулж, хоёр аймгийн таван объект ашиглалтад орж, 10 аймагт ажил эхэлсэн. Эхний санхүүжилтийн тендерүүд зарлагдсан гэсэн юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан бусад гишүүдэд мэдээлэл хүргүүлсэн, намрын чуулган завсарласны дараа тойрогтоо ажиллахдаа барилгын ажилтай танилцаж, гүйцэтгэлийг шалгаж үзээсэй хэмээн тэмдэглээд, асуулт асууж, үг хэлэх гишүүд байгаа эсэхийг тодруулав.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, нүхэн жорлонгийн асуудал манай улсын эмгэнэл юм. Үүнийг дагасан гэдэсний халдварт өвчин, хүчирхийлэл, өвлийн хүйтэнд даарах гэх мэт олон хүндрэл бэрхшээл байдаг. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан бид хоёр өнөөдөр энэ асуудлыг улс орны хэмжээнд ажил хэрэг болгуулж, дөрвөн үе шаттай хэрэгжүүлж байгаад баяртай байгаа. Гэхдээ гүйцэтгэлийг яаравчлах, бүрэн дүүрэн ашиглалтад оруулах хугацааг тодорхой болгох шаардлагатай. Сэлэнгэ аймгийн нэг сургуулийг хамруулах боломж байна уу гэсэн хүсэлт ирсэн. Мөн Ерөө сумын сургууль нүхэн жорлонтой, шинэчилнэ гэсэн боловч гүйцэтгэл нь “тэг” үзүүлэлттэй байгаа нь ямар учиртай юм бол хэмээв. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Ч.Ундрам, Б.Баярсайхан нар энэ төсөлд ихээхэн үүрэгтэй оролцсоныг онцолж хэлэх ёстой гээд эхний ээлжийн тендерийг зураг төсөлгүй зарлачихсан учраас дахиж зурах шаардлагатай болсон. Салбарын сайдын хувьд хар толгойгоороо хариуцна гэдгээ өмнө нь хэлсэн. Одоо ч хэлнэ. Ирэх хавар гэхэд бүх асуудлыг шийднэ гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, улс оронд томоохон ажил хийж байгааг бид сонслоо. Барилгын, технологийн салбарын мэргэжилтнүүдтэй уулзсаны үндсэн дээр уг ажлыг эхлүүлсэн ч сайдын хэлснээр “Мордохын хазгай” гэгч болж, эхний ээлж удааширч, гүйцэтгэл дутуу үлдсэн. Улсын комисс хүлээж аваад ярилцахаар хариуцах эзний асуудал хөндөгддөг. Цаашид тухайн сургууль арчилж, тордож, хариуцаж явах эсэх тодорхойгүй байгааг анхаараарай гэхэд Боловсрол, шинжлэх ухааны сайд, ажил удааширсан тухайд хүлээн зөвшөөрнө, энэ тухай дахиж яримааргүй байна. Зарим газарт гэрээ цуцалсан тохиолдол бий гээд яамнаас нэмэлт мэдээлэл өгөв. Гэрэл цахилгаан тасарсан үед, хүйтний улиралд ажиллах горимтой ариун цэврийн өрөөнүүдийг бариулах шаардлагыг тавьж, цоожлоод явчихдаг, цагийн хуваарьт оруулдаг зэрэг зөрчил гаргахгүй, байнгын ажиллагаатай, урсгал зардлыг хариуцуулахад анхаарч байгаа. Нэг суман дахь сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг цогцоор нь шийдэхийг хичээж, төлөвлөж ажиллаж байна хэмээн Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир хариулсан юм. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа ариун цэврийн байгууламжуудыг цаашид хэвийн ажиллуулахад хэрхэн анхаарч, хэвийн үйл ажиллагааг хангасан, сантехникийн мэргэжлийн боловсон хүчний нөөц бэлтгэсэн эсэхийг лавлахад, төслийг Аймгийн Засаг дарга нар хариуцаж байгаа гэв.

Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир энэ төсөл нь их чухал ажил үйлчилгээ болохыг онцлоод, бүх суманд баригдаж байгаа объектуудын явцыг хянаж чадаж буй эсэхийг лавлав. Мөн Баян-Өлгий аймагт нэгэн сургуулийн захирлыг хууль бусаар томилсон хэмээн суулт зарласан асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг тодруулж, гомдлыг шалгаж өгөхийг хүсэв. Барилгын ажлыг чанартай гүйцэтгүүлэхэд анхаарч, байнгын мэдээлэлтэй хяналттай байгаа. Баян-Өлгий аймгийн багшийн асуудлыг аймгийн боловсролын газарт уламжилсан. Суулт зарлахтай холбоотой аймгийн холбогдох газруудтай холбоо барьсан, шаардлагатай арга хэмжээ авч, хариу өгнө гэлээ.  

Хуралдаан даргалагч, Улсын Хурлын гишүүн Б.Баярсайхан, миний бие Ажлын хэсгийн ахлагчийн хувьд, төслийг санаачлагчийн хувьд хэт ерөнхий хариулт сонсохгүй, хэрвээ дахиж ийм бүдүүн тойм мэдээлэлтэй өгч, ажлаа хийхгүй, цалгардуулах бол хариуцлага тооцно хэмээн анхааруулав. Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, хууль хэрэгжихгүй бол бид хэчнээн сайхан хууль батлаад нэмэргүй. Үүний нэг илрэл нь Баян-Өлгий аймагт суулт зарласан багшийн жишээ юм. Салбарын хууль тогтоомжийг дагалдан гарах журмуудыг батлах ёстой. Боловсролын чанарыг сайжруулах, ёс зүйгүй хүмүүст хариуцлага тооцох, үүссэн асуудалд анхаараач гэхээр манай журам батлагдаагүй байна гэсэн хариу ирүүлэх юм. Улс орны асуудлыг хувийн асуудал мэт үзэж, ярих юм. Журам батлагдаагүй байна гээд хүнд хариуцлага тооцож чадахгүй бол шившиг хэмээн шүүмжилсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Өвөрхангай аймгийн цэцэрлэг, сургуулийн нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажлын явц муу байна. Жорлонг хүртэл дээгүүрээ хуваагаад авчих юм гэв. Завхан аймгийн Тэс суманд барьсан ариун цэврийн байгууламж нь стандартын бус хэмжээтэй байсан. Гүйцэтгэсэн компанид нь хариуцлага тооцож, үүрэг хүлээсэн албан хаагчдад анхаарахыг, гүйцэтгэлээ хянаж,  өөрсдөө шалгахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан дахин сануулж, санал, гомдол хүлээж суух хэрэггүй хэмээн шүүмжиллээ. Гишүүд салбарын сайдыг уг асуудалд анхаарч, Дэд ажлын хэсэгт гүйцэтгэлээ шуурхайлахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, аймгийн Засаг дарга нарын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үед ариун цэврийн байгууламжийг байгуулсан эсэхийг хянах зэргээр нөлөөлөхийг сануулснаар Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    44 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    1 цаг 15 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    1 цаг 57 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    2 цаг 23 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    3 цаг 46 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    4 цаг 13 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    4 цаг 34 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    5 цаг 21 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    5 цаг 36 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    5 цаг 45 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    5 цаг 58 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    6 цаг 1 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    6 цаг 11 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    6 цаг 43 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    7 цаг 48 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    7 цаг 57 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    8 цаг 0 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    8 цаг 1 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    8 цаг 5 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    8 цаг 17 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК