Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Б.Пүрэвдагва, Л.Цэдэвсүрэн нарыг томилов

2024-1-17
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуульд “Зөвлөлийн гишүүнд УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэрийг дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна” гэж заасан. Үүний дагуу УИХ-ын Тамгын газраас нэр дэвшүүлж томилсон Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул дээр дурдсан хуулийн шаардлага хангасан УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Баярын Пүрэвдагвын нэрийг дэвшүүлсэн байна.

Нэр дэвшигч Б.Пүрэвдагва нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Боловсролын докторант, эрх зүйч мэргэжилтэй, улсад 25 жил, түүнээс Төрийн албаны төрийн жинхэнэ албан тушаалд 21 жил ажилласан. 1996-2000 онд Түшээ хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр, 2006-2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид удирдахуйн ухааны магистр хамгаалсан. 2001-2005 онд Сүхбаатар дүүргийн ЗДТГ тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан зохион байгуулагч, хороо хариуцсан зохион байгуулагч, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2005 онд Хан-Уул дүүргийн ЗДТГ-т хуулийн зөвлөх, 2005-2013 онд Нийслэлийн боловсролын газар, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2013-2016 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, хүний нөөц хариуцсан референт, ахлах референт, Төрийн албаны зөвлөлийн салбарын зөвлөлийн нарийн бичгийн дарга, 2017-2019 онд УИХ-ын Тамгын газарт ахлах зөвлөх, ахлах референт, 2019-2023 онд Төрийн албаны зөвлөлийн ажлын албанд ахлах референт, Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга, 2023 оноос одоог хүртэл УИХ-ын Тамгын газар, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.

Мөн Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр ажиллаж байсан С.Цэдэндамбын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул ЗГХЭГ-аас тус зөвлөлийн гишүүний сул орон тоонд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлахад 9 нэр дэвшигч материалаа хүргүүлсэн байна. Үүнээс нэг нэр дэвшигч нэрээ татан авсан ба найман нэр дэвшигчийн материалыг хянан үзэхэд бүгд хуульд заасан шаардлагыг хангасан тул ажлын туршлагыг нь үндэслэн Л.Цэдэвсүрэнг уг орон тоонд нэр дэвшүүлсэн байна.

Нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн нь 1967 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 56 настай. 1985 онд Нийслэлийн 13 дугаар дунд сургууль, 1994 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд ажилтан, 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газарт сайдын туслах, хуулийн зөвлөх, 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт хуулийн зөвлөх, сайдын туслах, 2000-2009 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, 2009-2014 онд Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2014-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2020-2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд, 2021 оны 2-10 дугаар сар хүртэлх хугацаанд Ерөнхий сайдын зөвлөх, 2021 оны аравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй юм.

Томилгоотой холбогдуулж УИХ-ын гишүүд нэр дэвшигчдэд хандаж хэлсэн үгэндээ Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа болон бусад анхаарвал зохих асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Төрийн албаны зөвлөлийн гишүүнээс Б.Баатарзориг, С.Цэдэндамба нарыг чөлөөлөх эсэх болон тэдгээр орон тоонд Б.Пүрэвдагва, Л.Цэдэвсүрэн нарыг томилох эсэх дээр санал хураалт явуулахад олонх дэмжлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    44 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    1 цаг 15 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    1 цаг 57 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    2 цаг 23 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    3 цаг 46 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    4 цаг 13 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    4 цаг 35 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    5 цаг 21 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    5 цаг 36 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    5 цаг 46 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    5 цаг 58 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    6 цаг 2 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    6 цаг 12 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    6 цаг 44 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    7 цаг 48 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    7 цаг 57 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    8 цаг 1 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    8 цаг 1 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    8 цаг 6 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    8 цаг 18 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК