Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх журам

2024-1-24
0
ЖИРГЭХ

Нэгдүгээр сарын 24-ны 01:00 цагт "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр дэлбэрэлт болсон. Тухайлбал, тус худалдааны төвийн ойролцоо 60 тонн газ ачиж явсан автомашин дэлбэрсэн. Иймд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх журмыг танилцуулж байна. 


Тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолоочид тавигдах шаардлага

  • Тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг 3-аас дээш жил тасралтгүй жолоодсон, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байна.
  • Дээрх ажилд томилогдсон жолооч нь тэсрэх   материалтай харьцаж ажиллахажилчдыг бэлтгэх сургалтад хамрагдсан байна.
  • Найман цагаас дээш хугацаагаар тээвэрлэлтийн ажил үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх нөхцөлд ээлжийн жолоочийг хамтад нь томилно.

Тэсрэх материал тээвэрлэж яваа жолооч нь замын хөдөлгөөний дүрэмд заасан бичиг баримт авч явахаас гадна дараах тээвэрлэлтийн бичиг баримттай байна. Үүнд:
а/ тээвэрлэлтийн маршрут \замнал\-ын  схем;
б/ тухайн тээврийн хэрэгсэлээр тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийн зөвшөөрөл;
в/ тээвэрлэж яваа тэсрэх материалуудын ослын карт;
г/ тээвэрлэгч байгууллага нь замын хуудасны зүүн дээд талд аюултай ачаа гэсэн тэмдэг улаанаар дарсан байна.

  • Тэсрэх материал тээвэрлэж яваа жолооч нь батлагдсан замналыг зөрчих, өөр газарт зогсолт хийх, хурд хэтрүүлэхийг хориглоно.
  • Зайлшгүй зогсолт хийх тохиолдолд ачааг илгээгч болон хүлээн авагч байгууллагад шуурхай холбоогоор мэдэгдэж, суурин газраас 200 метрээс багагүй, замын баруун гар талыг шахаж, хойно ба урдаа 100 метрийн зайнд ослын зогсолтын тэмдэг тавих, шаардлагатай гэж үзвэл ачааг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авна.
  • Зам тээврийн осолд холбогдсон тохиолдолд жолооч замын хөдөлгөөний дүрэм болон ослын картанд заасны дагуу шуурхай ажиллаж шаардлагатай гэж үзвэл онцгой байдал болон эмнэлгийн түргэн тусламж дуудах, зам тээврийн осол, хэргийн газар руу гадны хүмүүсийг ойртуулахгүй байх арга хэмжээ авна.
  • Замын тээврийн осол, хэрэг гарсан газарт цагдаагийн болон эмнэлгийн ажилтныг нэвтрүүлнэ.
  • Тээвэрлэж яваа ачааныхаа шинж байдлын тухай тодорхой мэдээлэл өгнө.
  • Жолооч автомашиныхаа техникийн бүрэн бүтэн байдал, ачааны татлага, лац ломбо болон тэвшний хаалга хаалтуудад тус тус хяналт тавьж ажиллана.
  • Тэсрэх материал тээвэрлэж яваа жолоочид дараах зүйлийг хориглоно.
    а/ гэнэт хурдан хөдөлгөөн хийх, огцом тормозлох;
    б/ бүрэн бус автомашин чирэх;
    в/ хөдөлгүүрээ унтрааж, хурдны хайрцаг холбоосуудыг салгаж өнхөрүүлэх;
    г/ 100 метрийн дотор ил гал гаргах, тамхи татах;
    д/ зайлшгүй шаардлага гарсанаас бусад нөхцөлд ачаатай тээврийн хэрэгслийг хамгаалалтгүй орхиж явах. 
  • Тэсрэх материал тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэлд ачааны бичиг баримтад тусгаагүй ачаа бараа, гадны хүн хамт авч явахыг хориглох. 
  • Жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7 дахь заалтыг зөрчихыг хориглоно.

Үйлдвэрлэлийн технологи /дотоод/-ийн тээвэрлэлтэнд тэсрэх материал тээвэрлэхдээ тусгай тоноглогдсон зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ. 

Тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага 

  • Тусгай зориулалтаар үйлдвэрлэсэн, тоноглогдсон тээврийн хэрэгсэл, чиргүүлийг үзлэг оношлогоонд хамруулж, тээврийн хэрэгсэлд байршил тогтоогчийг суурилуулсан байна.
  • Тэсрэх материалыг зориулалтын, тусгай тоноглогдсон шингэн түлшээр ажилладаг автомашинаар тээвэрлэнэ.
  • Тэсрэх материал тээвэрлэх зориулалтын болон тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс гарч байгаа утааны яндан оч баригчтай байхаас гадна түлшний савнаас алслагдсан байна.
  • Тэсрэх материал тээвэрлэх зориулалтын авто машины тэвшний хана, шал нь үрэлтээс оч үүсэхээргүй галд тэсвэртэй материалаар хийгдсэн байна.
  • Тэсрэх материал тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийн түлшний банкны хойд ба урд хэсэгт нь төмөр хаалтаар тоноглох, доод талаас нь 10х10 мм торлож нүхэлсэн төмрөөр хамгаалсан байх бөгөөд хамгаалалт болон  түлшний савны хоорондох зай 20 мм-ээс багагүй завсартай байна.
  • Түлшний банк нь хөдөлгүүр, цахилгааны утаснууд, утааны яндангаас алслагдсан зайнд байрласан байх бөгөөд түлш шатахуун гоожих тохиолдолд газарт шууд асгарахаар байрласан  байх ёстой.
  • Хүчдэл нь 24 В-аас их байж болохгүй.
  • Цахилгааны хэлхээнд хүчдэлийн хэлбэлзэлээс хамгаалах гал хамгаалагчтай байхаас гадна жолооч бүхээгнээс удирдлагаар бүх хүчдэлийг салгах боломжтой байна.
  • Цахилгааны утаснуудыг найдвартай тусгаарласан, богино холболт үүсэхгүй маш сайн бэхэлсэн, машины доргилт, цохилтод гэмтэхээргүй утааны яндангийн халалтаас хамгаалсан зайнд тоноглосон байна.
  • Цахилгаан утасны хамгаалалтын гадарга нь байгаль цаг уур болон бусад нөлөөлөлд тэсвэртэй байна.
  • Бүхээг нь галд тэсвэртэй,бат бөх материалаар хийгдсэн, бэхэлгээ сайтай байх;
  • Хаалга нь бат бөх, цоожлох боломжтой;
  • Бүхээгийн арын хаалга онгойсон тохиолдолд дохио өгөх систем байрлуулж, гал унтраах хороор тоноглогдсон байна;
  • Дотоод буюу технологийн тээвэрлэлтээс бусад тохиолдолд задгай тэвштэй тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг хориглоно

Тэсрэх материал тээвэрлэх тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нь дараах иж бүрдэлтэй байна

  • а/бүхээгний дээр болон тэвшний баруун, зүүн хойд талын дээд өнцөгт шар гэрэл буюу гэрэл ойлгогч байрлуулсан байна;
  • б/машины дугуйны хэмжээнд таарсан 2-с доошгүй ивүүр;
  • в/5 литрээс багагүй хэмжээтэй 2-3 галын хор/ашиглалтын хугацаа дуусаагүй/;
  • г/гал унтраах цохиур;
  • д/шуурхай засвар үйлчилгээ хийхэд шаардагдах иж бүрэн багаж түлхүүр;
  • ж/улаан гэрэлтэй анивчих гар чийдэн;
  • з/Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Орохыг хориглоно” тэмдэг 2 ширхэг;
  • и/ослын зогсолтын тэмдэг 2 ширхэг;
  • к/гулгалтаас хамгаалах гинж;
  • м/эмийн сан.
  • Тэсрэх материал ачсан тээврийн хэрэгсэлд өөр төрлийн ачаа ачихыг  хориглоно.
  • Тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгслийг тухайн байгууллагаас томилогдсон эрх бүхий ажилтан нь жолоочийг байлцуулан шалгаж, баталгаажуулан замын хуудаст тэмдэглэл үйлдэнэ.
  • Баталгаажуулаагүй авто тээврийн хэрэгсэлд тэсрэх материал ачихыг хориглоно.
  • Авто тээврийн хэрэгслүүдийг шалгах үзүүлэлтийн жагсаалтыг байгууллагын удирдлага гаргаж батална.

Овор ихтэй ачаа тээвэрлэх зөвшөөрөл

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл
  • Жолооны үнэмлэхний хуулбар
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
  • Мэргэшсэн жолооны үнэмлэхийн хуулбар
  • Татвар, даатгал төлсөн гэрчилгээний хуулбар
  • Тээврийн хэрэгслийн зураг 4 талаас авахуулсан байдал
  • ЗХАБТХ, ЗХД-ийн талаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч баталгаа гаргуулсан албан бичиг
  • Оношлогооны дүгнэлтийн хуудас
  • Овор ихтэй ачааны зураг, ачсан байдлын зураглал
  • Овор ихтэй ачаа MNS 5345:2011 стандартад заасан шаардлага хангасан байх

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх зөвшөөрөл 

  • Зөвшөөрөл хүссэн албан бичиг
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл
  • Жолооны үнэмлэхний хуулбар
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
  • Мэргэшсэн жолооны үнэмлэхийн хуулбар
  • Тэсэлгээний харьцахын үнэмлэх
  • Татвар, даатгал төлсөн гэрчилгээний хуулбар
  • Тээврийн хэрэгслийн зураг 4 талаас авахуулсан байдал
  • Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч баталгаа гаргуулсан албан бичиг
  • Оношлогооны дүгнэлтийн хуудас
  • Тэсэр дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үед мөрдөх аюулгүй ажиллагааны журам, аюултай ачаа MNS 4978:2000 стандартад заасан шаардлага хангасан байх
0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    14 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    46 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    53 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    1 цаг 4 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    1 цаг 6 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    1 цаг 32 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    3 цаг 30 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    3 цаг 57 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    4 цаг 4 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    4 цаг 25 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    4 цаг 38 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    4 цаг 50 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    5 цаг 7 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    5 цаг 7 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    5 цаг 15 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    5 цаг 22 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    5 цаг 27 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    5 цаг 34 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    5 цаг 44 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    6 цаг 18 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК