Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзлаа

2024-1-25
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2024.01.25) Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзаж, хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажилллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтад Монголын талаас Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүд болох Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Д.Батлут нар болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал  БНХАУ-ын талаас Бүх Хятадын АрдынТөлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны нарийн бичгийн дарга Лю Чи, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Гадаад хэргийн хорооны дарга Лоу Чиньжянь, ГХЯ-ны Азийн газрын Элчин сайд Ван Фүкан нарын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүд байлцлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын Байнгын уулзалтын механизмын 5 дугаар уулзалт амжилттай болж өндөрлөсөнд сэтгэл хангалуун буйгаа дурдаад,  цар тахлаас хойш анхны биечилсэн уулзалт болж байгааг тэмдэглэв.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, хоёр улсыг холбосон боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, эрх зүйн үндсийг бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай байгааг дурдав. Тухайлбал, 1955 онд байгуулсан “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэх асуудлын хүрээнд төмөр замын байгууллага хоорондын хамтын ажиллагааг урагшлуулахад анхаарал хандуулахыг хүслээ.

Мөн "Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хүрээнд Ханги-Мандал хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар талууд нэгдсэн тохиролцоонд хүрч холбогдох ажлыг эхлүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх ажлын хүрээнд зүүн бүсийн Хавирга-Архашаат, Баянхошуу-Өвдөг болон баруун бүсийн Булган-Такашикен боомтуудаар амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг харилцан нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх  зэрэг саналуудыг дэвшүүллээ.

Үүнээс гадна инновац, хиймэл оюун ухаан,технологи зэрэг чиглэлийн ололтод тулгуурласан ногоон эдийн засаг, цахим эдийн засгийг хөгжүүлэхэд түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд 2024 онд тохиох Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойн хүрээнд хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлэх зэрэг асуудлуудаар санал солилцов.

Мөн  талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар ажил хэрэгч яриа өрнүүлж, хоёр талын хамтын хүчин чармайлтын дор Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өргөн агуулгаар баяжиж, шинэ шатанд гарна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Их Хурал нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Европын Холбоо зэрэг улс орнуудын хууль тогтоох адил байгууллагатай Байнгын уулзалтын механизмтай бөгөөд тус уулзалтуудаар дамжуулж, хоёр орны хооронд чухал салбарын хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцдог юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    5 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    36 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    1 цаг 18 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    1 цаг 44 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    3 цаг 7 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    3 цаг 34 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    3 цаг 56 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    4 цаг 42 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    4 цаг 57 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    5 цаг 6 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    5 цаг 19 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    5 цаг 23 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    5 цаг 32 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    6 цаг 5 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    7 цаг 9 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    7 цаг 18 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    7 цаг 22 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    7 цаг 22 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    7 цаг 27 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    7 цаг 39 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК