Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат ИБУИНХУ-ын Нийтийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмит-тэй уулзав

2024-2-03
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын парламентын тогтолцоо, үйл ажиллагаа, хуулийн төсөл боловсруулах, батлах үйл явц, E-petition буюу өргөдөл гомдлын цахим системийн үйл ажиллагаа, парламентын судалгаа, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр туршлага судлахаар тус улсад ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын бүрэлдэхүүн өргөжиж, 126 гишүүнтэй ажиллах болсонтой холбогдуулан олон гишүүн бүхий парламентууд, тэдгээрийн хуралдааны дэг, парламентын ажлын албаны зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар судалж, сайн туршлагыг нэвтрүүлэхэд Тамгын газар анхаарал хандуулж буй юм.

Энэхүү ажлын айлчлалын хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат өчигдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Нийтийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмит-тэй уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улсын “Гуравдагч хөрш”, Хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогддог ИБУИНХУ өрнөдийн улсуудаас хамгийн түрүүнд Монгол Улсыг хүлээн зөвшөөрч 1963 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоож байсныг тэмдэглээд, ялангуяа 1990 оноос хойш Монголд ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжих шилжилтийг үеийг даван туулахад тус улсын оруулсан хувь нэмрийг Монголын төр, засаг өндрөөр үнэлдэгийг онцлон тэмдэглэв.

Мөн энэ удаагийн айлчлал Их Британийн парламентын Нийтийн танхимын ажлын алба, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны түүхэнд шинэ үеийг эхлүүлэх онцгой үйл явдал гэж үнэлж буйгаа тэмдэглээд, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойших 34 жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газар парламентын ардчиллыг бэхжүүлэх, ард түмний төлөөллийн институц болох парламентыг чадавхжуулах чиглэлээр олон улсын парламентуудтай хамтын ажиллагаа хөгжүүлж ирснийг онцолсон юм.

Мөн тэрбээр дэлхийн улс орнууд ард түмний төлөөллийн институц болох хууль тогтоох үйл ажиллагаагаа сайжруулах эрэл хайгуулыг эрчимтэй хийж, парламентаа шинэчлэх алхмуудыг идэвхтэй хийсээр байгаа энэ цаг үед “Парламентат ёсны өлгий” гэгддэг Их Британийн Нийтийн танхимаас туршлага судлах арга хэмжээг зохион байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, энэхүү туршлага судлах арга хэмжээний хүрээнд суралцсан зүйлс, хуримтлуулсан мэдлэг Монголын парламент, парламентын ажлын албаны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, үйл ажиллагааны арга барилаа өөрчлөх, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Нийтийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмит уулзалтад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, Нийтийн танхим, түүний Тамгын газрын үйл ажиллагааны талаар танилцуулсан. Нийтийн танхим нь 650 гишүүнтэй бөгөөд сонгуулийг нэг мандаттай 650 тойрогт мажоритар системээр явуулдаг байна. Англи 529, Уэльс 40, Шотланд 72, Умард Ирланд 18 сонгуулийн тойрогтой. Парламентын бүх нийтийн сонгууль 5 жил тутамд болж, сонгуульд дийлэнхийн санал авсан улс төрийн нам засгийн газрыг эмхлэн байгуулдаг аж.

Эрхэмсэг ноён Том Гоулдсмит энэ удаагийн айлчлалаар Нийтийн танхимын Парламент хоорондын харилцааны асуудал хариуцсан алба, Өргөдлийн хороо, Их Британийн Парламент дахь Олон Улсын Парламентын Холбооны асуудал хариуцсан бүлэг, Бүх намын Британи-Монголын парламентын бүлгийн Парламентын боловсрол, иргэдийн оролцоо хариуцсан газар, Нийтийн танхимын номын сан, судалгааны газрын үйл ажиллагаатай танилцан арвин туршлага хуримтлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилсан.

Тэрбээр 1996 оноос Нийтийн танхимын Тамгын газарт ажилласан бөгөөд Нийтийн танхимын комиссын нарийн бичгийн дарга, хорооны Ажлын албаны даргын албыг хашиж байгаад 2023 оны 03 дугаар сард Хааны зөвшөөрлийн дагуу ИБУИНХУ-ын Нийтийн танхимын 52 дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон байна.

Цаашид хоёр улсын Парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзалтын үеэр харилцан тэмдэглээд, парламентат ёсны хөгжил, Тамгын газруудын туршлага, ур чадварыг харилцан солилцох, мэргэжилтнүүдийн дадлагажуулах, тус тусын болон бусад улсын туршлагыг судлахад хамтран ажиллахаар ярилцав.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмит-ийг Нийтийн танхимын төлөөлөгчдөө тэргүүлэн тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлан ирэхийг урьж байгаагаа илэрхийллээ. Уулзалтад Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхсүх оролцсон юм.

Мөн өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат тэргүүтэй Улсын Их Хурлын Тамгын газрын төлөөлөгчдийг Нийтийн танхимын Парламент хоорондын харилцааны асуудал хариуцсан албаны дэд дарга Эмма Мэкэй, Өргөдлийн хорооны нарийн бичгийн дарга Йонна Велхам, Хуулийн газрын нарийн бичгийн дарга Лиам Лоуренс Смит нар хүлээн авч Нийтийн танхимын бүтэц чиг үүрэг, Өргөдлийн хорооны үйл ажиллагаа, хууль тогтоох үйл явц, Нийтийн танхимын номын сан, судалгааны газрын үйл ажиллагааны талаар танилцуулсан. Энэ үеэр тус улсын парламентын тогтолцоо, хуралдааны дэг, парламентын мэтгэлцээн явуулах журам, цахим өргөдлийн тогтолцооны талаар харилцан мэдээлэл солилцож, яриа өрнүүлсэн юм. 

“Ардчиллыг дэмжих Уэстминстерийн сан”-гийн төлөөлөлтэй уулзав

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат мөн өдөр “Ардчиллыг дэмжих Уэстминстерийн сан”-гийн Европ, Төв Азийн хөтөлбөрийн ахлах зохицуулагч Роб Ван Лэувэн-тэй уулзсан юм.

Тус сан 1992 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 30 гаруй оронд үйл ажиллагаа явуулж, тухайн орны хууль тогтоох байгууллагатай хамтран ажилладаг байна. Эхэнд үед парламент ямар үйл ажиллагаа явуулах ёстой вэ гэдэгт чиглэн ажилладаг байсан бол өдгөө парламент дахь ардчиллыг хэрхэн бэхжүүлэх, үүнд парламентын оролцоог хэрхэн уялдуулах вэ гэдэгт анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.

Сангийн  Европ, Төв Азийн хөтөлбөрийн хүрээнд европын таван оронд үйл ажиллагаа явуулж буйг Роб Ван Лэувэн дурдаад, тухайлбал Гүрж Улсын парламенттай уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар, Украйны парламенттай хуулийн төсөл боловсруулах, парламентын судалгаа, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр хамтран ажиллаж байна хэмээсэн. Түүнчлэн тус сан Балканы баруун бүсийн орнуудтай залуучуудын цагаачлал, улс төр дэх эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцооны чиглэлээр хамтран ажиллаж байгааг тэмдэглээд, сангийн үйл ажиллагаа парламентын боловсрол, хууль тогтоох үйл явц, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, дижитал систем зэрэг долоон чиглэлд хуваагддагийг онцолсон.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, дэлхийн 30 гаруй улс, бүс нутагт ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Уэстминстерийн сангийн хэтийн зорилго, эрхлэн явуулдаг үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөнд талархаад, хүний эрх, эрх чөлөөг хангах, ардчилсан засаглалыг бэхжүүлэх явдал бол манай хоёр улсын төдийгүй дэлхий нийтийн нийтлэг үнэт зүйлс. Энэ чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжууд байна хэмээсэн.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтүүд, тэрхүү өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын гишүүдийн гишүүдийн тоог нэмэгдүүлж 126 болгон, парламентын төлөөлөх чадварыг нэмэгдүүлсэн талаар, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдтэйгээ хамтран хууль боловсруулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор бий болгосон D-Parliament цахим платформын тухай, Монгол Улсын парламент 2023 оны 11 дүгээр сард Олон Улсын Парламентын Холбооны дэмжлэгтэйгээр Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг анх удаа зохион байгуулсан талаар мэдээлэл өгч энэ үнэлгээний мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ч тус сантай хамтран ажиллах боломжууд байгааг дурдсан.

Уулзалтын үеэр Монгол Улсад хоёр удаа зохион байгуулагдсан Зөвлөлдөх санал асуулга, Үндсэн хуулийн өөрчлөлт, 126 гишүүнтэй болж өргөжих шинэ парламентыг хүлээн авах бэлтгэл болон бусад асуудлаар санал солилцсон.

Их Британийн парламент дахь Бүх намын Британи-Монголын парламентын бүлгийн дарга Жэймс Грэй-тэй уулзлаа

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Их Британийн парламент дахь Бүх намын Британи-Монголын парламентын бүлгийн дарга Жэймс Грэй тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар Их Британийн парламентад айлчлал хийх завшаан тохиосонд баяртай буйгаа илэрхийлээд, энэ удаагийн айлчлал манай хоёр улсын Парламентын Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад өндөр ач холбогдолтой, түүхэн үйл явдал хэмээн онцолсон.

Тэрбээр, Британийн парламентын Нийтийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмит-тэй албан уулзалт хийж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын парламентын тогтолцоо, хууль тогтоох үйл ажиллагаа, Өргөдлийн хороо болон парламентын номын сан, судалгаа мэдээллээр хангах үйл ажиллагааны туршлагатай танилцсан. Мөн Ардчиллыг дэмжих Уэстминстерийн сантай хийсэн уулзалт үр дүнтэй болсныг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Айлчлалын үр дүнд ярьж тохирсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох чиглэлээр бид бүхий л нөөц бололцоогоо дайчлан, идэвхтэй ажиллах болно. Үүнд Их Британийн парламент дахь Бүх намын Британи-Монголын парламентын бүлгийн дарга, ноён Жэймс Грэй Таны оруулах хувь нэмэр, манлайллыг бид өндрөөр үнэлж байна хэмээсэн.

Ноён Жеймс Грэй, Монгол Улсын парламент Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, ард түмний засаглах эрхийг бодитой хангаж, парламентын төлөөлөх чадварыг сайжруулах хүрээнд Улсын Их Хурлын гишүүдийг тоог 126 болгон сонгуулийн холимог тогтолцоог хуульчлан баталгаажуулсан талаар мэдээлэл авсанаа дурдаад, энэ удаагийн айлчлал 126 гишүүнтэй шинэ парламент бүрэлдэхийн өмнө болж байгаагаараа өндөр ач холбогдолтой болж байгааг тэмдэглэсэн юм. Мөн Их Британийн парламентын сайн туршлага, үйл ажиллагааны арга барилыг өөрийн парламентын онцлог, шинэчлэлийн зорилготойгоо уялдуулан нэвтрүүлэхэд анхаарч ажиллахыг хүссэн

Уулзалтын үеэр айлчлал, туршлага судлах арга хэмжээний үр дүн, Монгол Улсад өрнөж буй парламентын шинэтгэлийн үйл явцын талаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    43 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    1 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    1 цаг 56 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    2 цаг 22 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    3 цаг 45 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    4 цаг 12 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    4 цаг 34 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    5 цаг 20 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    5 цаг 35 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    5 цаг 44 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    5 цаг 57 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    6 цаг 1 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    6 цаг 10 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    6 цаг 43 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    7 цаг 47 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    7 цаг 56 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    8 цаг 0 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    8 цаг 0 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    8 цаг 4 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    8 цаг 17 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК