Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Өнөржаргал: Хүн хүнээ хайрлах цаг нь иржээ

2024-2-16
0
ЖИРГЭХ

Байгалийн араншингийн өмнө хүн гэдэг мөхөс, бөхөс билээ. Өдгөө монгол орны 90 орчим хувь зудын нөхцөл байдалтай, шуурганд хүн малгүй тэнсэж байна. Хашир малчид ч цаг улирлын хатуу ширүүнээс халширч, хөдөө нутгаа орхин нүүхээс эрхгүй мөчүүдэд тулж очиж байна. Тэдэнд өөрсдийгөө өмөөрөх битгий хэл, аяга цайгаа ч амгалан уух завдал үгүй. Цас, хавсарга гээд хүн хүнтэйгээ бус байгалийн хэлгүй, дүлий үзэгдэлтэй тэмцэхийн хүнд гэж бий. 

Өвлийг өнөтэй давж, урин хавартай золгох бус исгэчих нүдгүй шуурганаар гал хөс, хүнээ алдчихгүйхэн байх гэж л аргаа барж байна. Монгол орны өнцөг булан бүрд нөхцөл байдал ийм буй. Малчин гэхийн ард "хүн" бий. Малчдад туслах нь малд бус хүнд тусалж байгаа явдал гэдгийг ухаант хүмүүс ойлгож байгаа нь гарцаагүй. 

Цагаан сараар ч цагаалах завгүй салхиар нүдлээ. Энэ үеэр УОК-ын дарга малчдадаа байгаагаа барин тусална гэдгээ мэдэгдсэн. Гэр, мал, хүн гурав цасанд даруулсан, зам жим алсын бараа ч цасанд арчигдсан ийм нэгэн цагийг бид үзэж байна. 

Зуданд нэрвэгдсэн малчдад туслахаар жүжигчин А.Өнөржаргал Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт найзуудын хамт явж байгаа болон тухайн үеийн нөхцөл байдлын талаар цахим хаягаараа шууд дамжуулсан. Тэд 20 тонн орчим хивэг, өвс тэжээл, хоол хүнсийг нөхдийнхөө хандиваар авч яваа нь тэр аж. 


Тэрбээр хэлэхдээ "Бие биенээ хэмлээд байх бус бодит байдлыг харах хэрэгтэй. Мартагдан арчигдаж байгаа монгол ахуй, малчдын амьдрал хэцүү байна. Аливаа зүйлийг буруу, муухайгаар битгий хараарай, цаг улирал үнэхээр өөр байна шүү. Урд машинаасаа хэдхэн метрийн зайтай байхад л зам хаагдаж, явах боломжгүй болж байна.

Бид зуны дэлгэр цагт монгол орон, нутаг нугаараа бахархаж очдог. Гэтэл одоо хэцүү үе тохиосон нь зуд турхан. Бид нүүдэлчин удамтай ард түмэн. Бэлчээрийн мал аж ахуйгаа хамгаалах хэрэгтэй. Бид нэг нэгнээ хайрлах цаг нь болжээ.

Туулах чадвар сайтай машин энд хэрэгтэй байна. 200 гаруй өрх хоол хүнсгүй, түлэх түлээгүй болсон айлууд ч байна.

Малынхаа хашааг түлээд дуусаж байгаа гэсэн сураг сонсоод найзуудыгаа уриалаад явж байна.  Үнэндээ хөдөөний амьдралыг хотынхон, хотынхны амьдралыг хөдөөнийхөн ойлгохгүй.

Бид л хэн хэнээ ойлгож, сайхан сэтгэлээр туслах цаг ирсэн юм шиг совин татаад байна. Сонгууль дөхсөнтэй энэ бол хамаагүй, тэгж мушгих хэрэггүй. Би бол Сүхбаатар аймгийн Онгон сумын хүн, бага нас минь тэнд өнгөрсөн. Хөдөө бол миний сэтгэл зүрх.

Асгат суманд байгаа дүү дээрээ ч очиж чадаагүй л явж байна. Тооноороо гарч, хаалгаа онгойлгоод гэрээсээ гарч байна гэж дүү маань ярьж байна шүү дээ. Хэцүү байна" хэмээсэн юм. 

 


Бусдыг уриалан дуудах, нөлөөлөгчид одоо л хүний сайхан сэтгэлээр хэн нэгний амьдралд дэм хүргэх цаг ч мөн биз. Хөдөөний тухай, малчны тухай, малын тухай мэдэхгүй болохоорооо л дуугүй байдаг бус хүний тухай бид юу мэдэхээ бодох мөч бол ийм л хүнд хэцүү үе.   

"Малчин" гэх тодотголыг нь баллуурчихвал тэд иргэн. Тэгвэл төр хөдөө орон нутгийн иргэддээ дэмжлэг үзүүлэх дараах шийдвэрийг гаргасан...

Үүнд: 

  1. Аймаг, сумдын онцгой комисст шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, хаврын эрсдэлийг хохирол багатай даван туулахад чиглэсэн ажлыг зохион байгуулах комисс томилж ажиллуулна. 
  2. Улсын нөөцөөс өвс тэжээл, бензин шатахууныг хөнгөлөлттэй үнээр аймаг орон нутагт нийлүүлнэ. 
  3. Цасанд боогдсон зам давааг гаргах ажлыг зэвсэгт хүчин, хилийн цэргийн албан хаагчдын оролцоотойгоор зохион байгуулна.
  4. Зудад нэрвэгдсэн амьжиргааны эх үүсвэрээ алдаж малгүй болсон айл өрхүүдэд нийгмийн халамжийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлнэ.
  5. Малчдад туслах аяныг олон улсын байгууллага, ААН-тэй байгуулна. 
  6. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд Мал эмнэлгийн газар, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам, Зооноз өвчин судлалын үндэсний төв, аймаг орон нутгийн удирдлагууд арга хэмжээ авна. 
  7. Малчдыг эрүүл мэндийг тусламж үйлчилгээгээр тасралтгүй хангана.
  8. Улсын хэмжээнд сумдын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж үйлчилгээний автомашиныг сүүлийн үеийн туулах чадвартай, бүрэн тоноглогдсон тээврийн хэрэгслээр шинэчлэхэд есөн тэрбум төгрөгийг зарцуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ. 
  9. Аймаг орон нутгийн удирдлагууд нутагтаа шаардлагатай нөөцийг нэмж бүрдүүлнэ. 
  10. Аймаг орон нутагт төсвөөс давсан орлогыг хаврын хохирлыг давахад зориулна. 
  11. Хүнсний бараа бүтээгдэхүүний хомсдол үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Импортоор орж ирж буй гурил тэжээл, овьёос зэрэг бараа бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлнэ. 
  12. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах зэрэг болно.

М.Дэвээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.57.92.198)
    Монголын хулгайч баячуудын бүх жийп машиныг албан журмаар дайчилж хүн мал сүргээ аврахад тус дэм болгоё. Зүгээр хэлж яриад хулгайч нар тоохгүй шүү.
    2024 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.177.231)
    S XN80955877
    2024 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.168.82)
    юуны түрүүн малчид буюу ард нь байгаа хүмүүс өөрсдөө өвлийн бэлтгэлээ сайтар базаах үүрэг% хариуцлагатай байх ёстой. өмнөх их хуралд нэг гишүүн өвөл болно хүйтэрдгээрээ хүйтэрнэ ч бил үү фраз хэлж байсан даа. тусламжинд дулдуйдахаа болих хэрэгтэй. ах дүү нар нь малтай малын х нь буян хишгээс хүртдэг хотод ирээд шигдсэн хүмүүс туслах нь зөв байх. би бөгөөс мах, цагаан идээг малчдаас хэлсэн үнээр нь аваад хэрэглэдэг хэрэглэгч байна. малчдад энэ араншин, арга барилаа өөрчил л гэж зөвлөнө
    2024 оны 02 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    7 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    28 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    41 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    53 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    1 цаг 10 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    1 цаг 10 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    1 цаг 18 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    1 цаг 26 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    1 цаг 30 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    1 цаг 37 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    1 цаг 47 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    2 цаг 21 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    2 цаг 33 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    2 цаг 59 мин
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 0 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    17 цаг 49 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
    17 цаг 54 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    19 цаг 39 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    20 цаг 12 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    20 цаг 17 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК