Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Сайнзориг: Энэ онд метроны суурь судалгаануудыг хийж, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн

2024-2-20
0
ЖИРГЭХ

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-д өргөн барьсан. Тодруулбал, метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөөд байна. Өнөөдөр энэ асуудлаар НИТХ хуралдсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос зарим зүйлийг тодрууллаа.


-Нийслэлийн 2024 оны төсөвт ямар өөрчлөлт оруулахаар тусгасан бэ?

-Энэ удаагийн төсвийн тодотголд метроны асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. 2024 оны төсөвт метроны ТЭЗҮ-ийг боловсруулж, бэлтгэл ажлыг хангахад 180 тэрбум төгрөг төсөвлөж, бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр баталсан. Тэгвэл өнгөрсөн оны эцэст Засгийн газраас шийдвэр гарч, метроны бүтээн байгуулалтыг нийслэлийн төсвөөс бүрэн санхүүжүүлэхээр болсон юм. Тиймээс гадаад болон дотоодын мэргэжилтнүүдтэй уулзаж, метрог хэрхэн богино хугацаанд, чанартай, аюулгүй, найдвартай гүйцэтгэх талаар ярилцсан. Энэ хүрээнд зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр төсвийн тодотголд тусгаад буй. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-ийн хийж байсан урьдчилсан ТЭЗҮ-д тулгуурлан тендер зарлахаар болсон. Энэ жилийн хувьд бүтээн байгуулалтад 333 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд мөн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх юм. Зөвлөх үйлчилгээ авсны дараагаар тендерийн бичиг баримтыг боловсруулж, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулна. Зөвлөх үйлчилгээг хэрхэн сонгож, авахаас шалтгаална гэсэн үг. Урьдчилсан байдлаар энэ оны 6-9 дүгээр сарын хооронд гүйцэтгэгч компанийг шалгаруулна гэж тооцоолж байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар эхний ээлжид байршлын, гидрогеологийн гэх мэт суурь судалгаануудыг хийх шаардлагатай. Уг судалгаануудыг энэ онд хийнэ. Улмаар есдүгээр сар гэхэд барилгын ажлыг эхлүүлсэн байхаар төлөвлөж байна.

Сургууль, цэцэрлэг барихаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцлөө

-Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-Өнгөрсөн хугацаанд нийслэлийн удирдлагын баг хүн амын нягтаршил ихтэй боловч улсын сургууль, цэцэрлэггүй байршлуудад сургууль, цэцэрлэгийн барилга барихаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны “Хан хиллс” хотхон,  Баянгол дүүргийн “Голден парк” хотхон, “Материал импекс” орчимд хувийн хэвшлүүдтэй тохиролцож, газар чөлөөлсөн учраас улсын сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг төсөвт тусгалаа. Тухайн байршлын онцлогоос шалтгаалж аж ахуйн нэгжүүдтэй янз бүрээр зөвшилцөж байна. Объект барьчихсан, хувийн өмч байгаа бол үнэлүүлж, нөхөн олговор олгох, газрыг нь авч байгаа бол өөр байршил дахь газраар солих, батлагдсан А даалгаврынхаа дагуу сургууль, цэцэрлэг бариагүй бол шаардлага хүргүүлэх зэргээр хууль ёсоор газар эзэмшиж буй эрх, өмчлөлийг зөрчилгүйгээр арга хэмжээ авч байгаа юм.  

Явган хүний замыг сайжруулж, байгалийн чулуугаар хийнэ

-Тохижилт, тэр дундаа явган хүний замыг сайжруулахаар төсвийн тодотголд тусгасан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх буюу явган хүний замыг сайжруулах, явган зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Зам өвөлдөө халтиргаатай, зундаа ус тогтдог зэрэг нь Улаанбаатар хотод явган зорчиход хүндрэлтэй байдаг. Иймд явган хүний замыг сайжруулж, иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх, эдэлгээ, чанар, насжилтыг уртасгахын тулд байгалийн чулуун хийцлэлтэй болгох юм. Монгол Улсад чулуун орд олон бөгөөд энэ чиглэлийн 20-иод аж ахуйн нэгж байна. Тиймээс валютыг гадагшаа урсгах бус, дотооддоо үлдээхийг зорьж дотоодын чулуун хийцлэлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих ажлыг бодлогын хүрээнд авч үзэж буй юм. Энэ хүрээнд явган хүний замыг шинэчилж, сайжруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, гүйцэтгүүлэхээр 45.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Түүнчлэн Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Үүнтэй холбоотойгоор Урт цагааны чөлөөлсөн талбайд авто зогсоол, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, тохижуулах хөрөнгийг энэ оны төсөвт тусгасан хэмээлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (66.181.185.174)
    Олон жилийн өмнө хийгдсэн ТЭЗҮ-тээ сайн эргэн харж, өнөөдрийн ирээдүйг харсан тототгол хийх хэрэгтэй дээ. Хөшигтийн хөндийн буудлын зуруг төсөл, ТЭЗҮ- аль 2008 онд хийсэн төслөөр баригдсан нь өнөөдөр харахад томоохон улсын жижиг хотын буудал шиг л ичмээр юм болсныг бүү давтаарай.
    2024 оны 02 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    18 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    18 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    26 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    33 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    38 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    44 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    55 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    1 цаг 29 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 41 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    2 цаг 7 мин
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    3 цаг 8 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    16 цаг 57 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
    17 цаг 2 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    18 цаг 46 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    19 цаг 20 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    19 цаг 25 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    20 цаг 21 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    20 цаг 27 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    20 цаг 28 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    20 цаг 52 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК