Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Чинзориг: Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан бодлого хэрэгжүүлж байж иргэдийн эрүүл мэндийг сайжруулна

2024-1-16
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүн амын эрүүл мэндийн шинжлэх ухааны ойлголт”  бодлогын зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /2024-01-16/ Төрийн ордонд зохион байгуулж байна.
Зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөллөгч Сокорро Эскаланте, Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, АНУ-ын Вашингтоны их сургуулийн профессор,  Эрүүл мэндийн хэмжилзүй үнэлгээний хүрээлэнгийн захирал Мохсен Нагави, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь  захирал Халид Шарифи, АНУ-ын Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор, Дэлхийн тамхины хяналтын төвийн захирал Ваун Риис нарын хүндэт зочид, олон улсын судлаачдын баг, эрдэмтэн багш нар, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн өргөн төлөөлөл оролцож буй юм.
Зөвлөлдөх уулзалтыг нээж Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, АНУ-ын Эрүүл мэндийн хэмжил зүй үнэлгээний хүрээлэнгийн захирал Мохсен Нагавинар үг хэлж уулзалтын ажиллагаанд амжилт хүссэн.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг зөвлөлдөх уулзалтын нээлтэд зориулан хэлсэн үгэндээ Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүн эрүүл мэндээ хамгаалах журамт үүрэгтэй гэж заасан ч энэ тухай хэн ч ярьдаггүй, иргэний эрүүл мэндийн асуудал эмнэлэгт, эрүүл мэндийн салбарт хамаатай мэт явж ирснийг онцлоод энэ тогтолцоог өөрчлөхийн тулд хийж буй ажлынхаа талаар товч дурдсан юм.
Тэрбээр “Хүн амыг өвчнөөс сэргийлэх, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, хувь хүн, гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёс, эрүүл зан үйлийг төлөвшүүлэн хэвшүүлэх, бүх нийтийн мэдлэг хандлагыг өөрчлөхөд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх, бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл  мэндийн санхүүжилтийг тодорхой болгох нэн шаардлагатай гэж үзэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний анхдагч хуулийг УИХ-аар батлуулаад байна.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүн амын 38,6 хувь буюу 1,3 сая гаруй иргэнийг хамруулаад байна.
Энэхүү арга хэмжээтэй уялдуулан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны хамрагдалтыг нэмэгдүүлэх, чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журам” болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай” 6 дугаар тогтоолд зарим шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулан багц үнийн тарифийг дунджаар 50 хүртэл хувиар нэмэгдүүлээд байна.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны явцад цуглуулсан эрүүл мэндийн их өгөгдөлд дүн шинжилгээ хийх зорилготой салбар эрдэмтэд, мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдээс бүрдсэн судалгаа, шинжилгээний 7 баг ажиллаж байна.
Эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан насанд хүрэгсдийн өвчин үүсгэх эрсдэлд нөлөөлөх зарим хүчин зүйлийн хамааралд дүн шинжилгээ хийхэд манай орны 18-аас дээш насны хүн амын дунд зүрх судасны өвчин, чихрийн шинжин, бодисын солилцооны хам шинж өвчнөөр  өвчлөх, хүндрэх эрсдэл өндөр байна.
Тухайлбал, бодисын солилцооны хам шинж өвчний хувьд тамхи, архи хэрэглэдэг хүн 1.2 дахин, дасгал хөдөлгөөний дутагдалтай бол 1.1 дахин, илүүдэл жин таргалалттай хүмүүс 2.6 дахин их өртөх эрсдэлтэй байгаа нь тогтоогдсон.
Хүний өвчлөл, эрсдэлт зан үйл нь хүний амьдарч байгаа хэв маяг, өөрийн зан үйлээс 55% нь, бусад салбарын үйл ажиллагааны үр дагавраас 25% нь, эрүүл мэндийн үйлчилгээнээс 15% нь, удамшлын хүчин зүйлээс 5% нь хамаардаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага томьёолсон. 
Манай Улсад хорт хавдрын тохиолдол эрт үе шатандаа буюу 2 дугаар үедээ 25.7 хувь нь, хожуу үе шатанд буюу 3-4 дүгээр үедээ 74.3 хувь нь оношлогдоод байна.
Хүн амын дунд урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой халдварт болон халдварт бус өвчний шалтгаант өвчлөл, нас баралт жилээс жилд нэмэгдэж байгаа нь эрчимтэй хотжилт, шилжилт хөдөлгөөн, орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, хувь хүний амьдралын хэв маяг, зан үйл, нийгмийн бусад хүчин зүйлсээс хамаарч байдаг.
Эдгээр эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлж, тархалтыг бууруулснаар аливаа өвчлөл, нас баралт, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдлыг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой бөгөөд хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэж, архины хэрэглээг багасган, тамхинаас татгалзан, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэж чадвал зүрх судасны өвчин, тархины харвалт, 2 дугаар хэлбэрийн чихрийн шижинг 80 хувь, хорт хавдрыг 40 хувиар бууруулах боломжтой юм.
Эрт илрүүлэх үзлэгээр манай улсын 3 хүүхэд тутмын 2 нь шүдний цооролттой болох нь тогтоогдсон бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар “Эрүүл шүд” арга хэмжээ, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх чиглэлд салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан Эрүүл мэндийн сайд, Нийтийн биеийн тамир, спортын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар хамтран 2024-2027 онд хэрэгжүүлэх  төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэхээр болсон.
Монгол Улсын хүн амын дундах халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын 4 дүгээр судалгаагаар 15-69 насны 4 хүн тутмын нэгд нь халдварт бус өвчний 3 ба түүнээс дээш эрсдэлт хүчин зүйл илэрч байгаа бөгөөд аль нэг эрсдэлт хүчин зүйлийн нөлөөнд автаагүй хүн амын эзлэх хувь дөнгөж 3.9 байгаа нь хүн амын дунд эрүүл амьдралын хэв маяг, дадал зуршил хэвшээгүй, эрүүл сонголт хийх боломж хязгаарлагдмал байгааг харуулж байгаа юм.
Цаашид бид шинжлэх ухааны нотолгоонд суурилсан бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх замаар иргэдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулж, амьдралын зөв дадал хэвшилтэй иргэд бүхий улс орон болон хөгжих боломжтой.
Өнөөдрийн энэхүү “Хүн амын эрүүл мэндийн талаарх  шинжлэх ухааны судалгаа” зөвлөлдөх уулзалтаар энэ талаар ярилцаж байгаад талархаж байна” гэсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    50 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    1 цаг 52 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    2 цаг 25 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    2 цаг 32 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    2 цаг 43 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    2 цаг 45 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    3 цаг 11 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    5 цаг 9 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    5 цаг 36 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    5 цаг 43 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    6 цаг 4 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    6 цаг 17 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    6 цаг 29 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    6 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    6 цаг 46 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    6 цаг 54 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    7 цаг 1 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    7 цаг 6 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    7 цаг 12 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    7 цаг 23 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК