Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүн амын эрүүл мэндийн шинжлэх ухааны ойлголтоор зөвлөлдөх уулзалт зохион байгуулав

2024-1-16
0
ЖИРГЭХ

ЕТГ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран Төрийн ордонд зохион байгуулж буй Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн: Хүн амын эрүүл мэндийн шинжлэх ухааны ойлголт  бодлогын зөвлөлдөх уулзалтын эхний буюу танилцуулах илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан “Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн нь судалгаанд суурилсан нийгмийн эрүүл мэндийн интервенц” сэдвээр тавилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хүнсний хувьсгал, Тэрбум мод, Эрүүл Монгол хүн гэсэн харилцан бие биеэ тэтгэсэн гурван тулгуурт үндэсний хөдөлгөөнийг орон даяар амжилттай хэрэгжүүлж байна. Үндэсний хөдөлгөөнүүд нь судалгаанд тулгуурласан бөгөөд өөрийн орны болон олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна. 
“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг нь тэтгэх, бие бялдрыг нь анагаахын шинжлэх ухааны үндэстэй чийрэгжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нийтийн эрүүл мэндийн арга хэмжээ юм. Хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, эрх зүйн шинэчлэл, арга хэмжээ болон нөлөөллийн ажлын чиглэлийг тогтоох, хэрэгжилтийн явцыг дүгнэх, ойрын болон урт хугацааны үр дүнг тооцохдоо эрдэмтэн, судлаачдын оролцоо, туршлага, шинжлэх ухааны мэдлэг, инновацид тулгуурлаж байгааг илтгэлдээ онцлон дурдсан.

Өнөөдрийн олон улсын зөвлөлдөх уулзалтын үдээс өмнөх хуралдаанаар  “Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн байдал, түүнийг тодорхойлох, хэмжих нь”, сэдвээр болж ЭМХТ-ийн ерөнхий захирал Б.Нарантуяа “Монгол Улсын эрүүл мэндийн үзүүлэлтүүд, ТХЗ-д тэргүүлэх чиглэл”,  ЭМЯ-ны НЭМГ-ын дарга  Д.Баярболд “Хүн амын эрсдэлт хүчин зүйлсийг хянах хүн амын эрүүл мэндийн бодлого”, АНУ-ын Эрүүл мэндийн хэмжилзүй үнэлгээний хүрээлэнгийн захирал Мохсен Нагави “Монгол Улсын эрүүл мэндийн байдал GBD 2021 судалгааны үр дүнгээс”, ДЭМБ-ын баруун бүс, өгөгдлийн стратеги, инновацийн захирал Пак Кидонг “Их өгөгдлийг Монгол Улсын нийтийн эрүүл мэндийн стратегийн хэрэглэгдэхүүн болгох нь” илтгэлийг тавьж      НҮБ-ын Хүн амын сангийн захирал Халид Шарифи “Жендэр ба хүн ам: Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн үнэлгээний хоёрдугаар үе шатны талаарх мэдээллийг өгсөн.

Эрүүл мэнд, боловсрол хоёр нь  хүний хөгжлийг тодорхойлоход чухалчилдаг хэмжүүр байдаг онцлогтой.  Ингэхдээ чанартай, эрүүл амьдрал буюу дундаж наслалтын үзүүлэлтээр нь улс орнуудыг харьцуулдаг. Монголчуудын хувьд эрчүүд эмэгтэйчүүдээс 9.4 жил богино насалж байгаа нь зохисгүй хоололт, хөдөлгөөний хомсдлоос үүдсэн илүүдэл жин, архи, тамхины зохисгүй  хэрэглээнээс шалтгаалж байгааг олон судалгаагаар тогтоосон байна.  Үүнтэй уялдаад амьдрал ахуйн эрүүл орчин бүрдүүлэх, аюулгүй, хүртээмжтэй хүнсээр хүн амаа хангах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч байгаа юм.

Монголчуудын өвчлөл, эндэгдлийн гол эрсдэлт хүчин зүйл, суурь шалтгааныг тогтоох, түүнийг багасгахад судалгааны үр дүн чухал юм. 2020 оноос Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачдын баг Вашинтоны их сургуулийн профессорууд, ялангуяа Эрүүл мэндийн хэмжилзүй үнэлгээний хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байгаа зэрэг олон мэдээллийг өгч байлаа.
“Монголчуудын эрүүл мэндийг сахин хамгаалах арга замууд-Нотолгоонд суурилсан бодлого боловсруулах” сэдвээр  “Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн  “Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах бодлогын интервенц”,  Харвардын их сургууль, Даяаршлалын эрүүл мэнд, хүн ам зүйн төвийн захирал  Маргарет Крүк “Эрсдэлт хүчин зүйлийн хамааралт өвчлөлийн дарамт ба чанартай эрүүл мэндийн тогтолцооны үүрэг”,   

Харвардын их сургуулийн НЭМС-ийн эпидемиологи тэнхмийн профессор Гүүдарз Данай “Зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулах интервенц ба Монгол Улсын хүн амын эрүүл мэнд”, Нийслэлийн засаг даргын орлогч  О.Номинчимэг “Улаанбаатар хотод 18-аас доош насны хүүхдэд цахилгаан тамхи худалдаалах бодлогын арга хэмжээ”, НҮБ-ын ХАС-гийн шадар суурин төлөөлөгч Л.Оюун “Эрүүл мэндийн боловсролын нэгдмэл байдал” илтгэлийг танилцуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилготой 43 дугаар зарлигаараа архины хатуулгийг жил бүр бууруулах, онцгой албан татварыг нэмэх, иргэдээ соён гэгээрүүлэх, эрүүл зан үйл төлөвшүүлэх чиглэлд нөлөөллийн ажлыг өргөн далайцтай хэрэгжүүлэх, донтох эмгэгийн үед үзүүлэх тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн юм.     Уг зарлигийн хэрэгжилтийг хангах үүднээс УИХ-аар  2022 оны 07 дугаар сард  “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай”, Онцгой албан татварын тухай хууль (ОАТТХ), Засгийн газрын сангийн тухай хууль зэрэг дагалдах 10 гаруй хуульд өөрчлөлт оруулснаар 2023 оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхлээд байна. Үндэсний статистикийн хорооны мэдээнээс харахад сүүлийн 5 жил согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэл тасралтгүй нэмэгдсэн байдаг. 2022 оны статистикаас харахад нэг хүнд ногдох архи, дарс 8.9 литр, шар айраг 37.1 литр болж, сүүлийн 5 жил тасралтгүй нэмэгдсээр байна.(2018 онд 37.3 литр байсан бол 2022 онд 46 литр)

Согтууруулах ундааны борлуулалтын хувьд 2022 оны эхний хагаст 16,8 сая  литр, харин 2023 оны мөн үед 14,6 сая литр болж архины худалдан авалт 2.2 сая литрээр багассан эерэг өөрчлөлт гарсан зэрэг мэдээллийг илтгэгчид дурдаж байв.  
Зөвлөлдөх уулзалтын үдээс хойшхи хуралдаанаар “Тамхины шалтгаант өвчлөлийн ачаалал дарамт” сэдэвчилсэн хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр “Монголд Улсад тамхинаас үүдэлтэй өвчний ачаалал дарамтыг бууруулах нь: 21-р зууны бодлогын хандлага”, “Тамхины шалтгаант өвчлөлийн ачаалал дарамтын өнөөгийн байдал”, “Тамхины хяналтын талаарх ДЭМБ-ын зөвлөмж; Монгол улсад MPOWER бодлогын интервенцүүдийг хэрэгжүүлэх нь”, “Монгол Улс дахь хорт хавдрын эрсдэл шалтгаан, түүнийг бууруулах бодлогын шийдэл”, “Өсвөр үе, залуу иргэдийн тамхины хэрэглээ, 2023 судалгааны үр дүн”, “Монгол Улсад архи, согтууруулах ундаа ба чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулсан” зэрэг илтгэлийг сонсож хэлэлцлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    50 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    1 цаг 52 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    2 цаг 24 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    2 цаг 31 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    2 цаг 43 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    2 цаг 44 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    3 цаг 11 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    5 цаг 8 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    5 цаг 35 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    5 цаг 42 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    6 цаг 3 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    6 цаг 16 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    6 цаг 28 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    6 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    6 цаг 46 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    6 цаг 53 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    7 цаг 1 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    7 цаг 5 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    7 цаг 12 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    7 цаг 22 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК