Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Яаралтай горимоор хэлэлцэх "Үндэсний баялагийн сангийн тухай хууль"-аас ОНЦЛОХ нь

2024-4-15
0
ЖИРГЭХ

Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахаар "Үндэсний баялагийн сангийн тухай хууль"-ийн төслийн өргөн мэдүүлээд байгаа билээ. Тэгвэл энэхүү хуулийг өнөөдөр УИХ-ийн чуулганаар "яаралтай горим"-оор хэлэлцүүлэх аж. Иймд энэ хуулийн онцлох заалтуудаас хүргэж байна. 

Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна. Харин Ирээдүйн өв сантай холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг Ирээдүйн өв сангийн тухай хуулиар зохицуулна. Харин Орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулна гэж энэ хжжльд заасан. 

5.1. Баялгийн сангийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

5.1.1. Баялгийн сангийн хөрөнгө нь нийт ард түмний мэдэлд байх;

5.1.2. газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх;

5.1.3. Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан байх;

5.1.4. Баялгийн сангийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчим, сайн засаглал, үнэт зүйлийг үйл ажиллагаандаа баримтлах;

5.1.5. ил тод, нээлттэй байх;

5.1.6. үр ашигтай байх;

5.1.7. бие даасан, хараат бус хөндлөнгийн хяналттай байх.

9 дүгээр зүйл. Баялгийн сангийн төрөл

9.1. Баялгийн сан нь дараах төрөлжсөн сангаас бүрдэнэ:

9.1.1. Ирээдүйн өв сан;

9.1.2. Хуримтлалын сан;

9.1.3. Хөгжлийн сан.

10 дугаар зүйл. Баялгийн сангийн хөрөнгийн зориулалт

10.1.1. Ирээдүйн өв сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах;

10.1.2. Хуримтлалын сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг суурь хэрэгцээг хангах;

10.1.3. Хөгжлийн сан нь нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

10.2. Ирээдүйн өв сангийн мөнгөн хөрөнгийг Монголбанк дахь Ирээдүйн өв сангийн валютын дансанд байршуулна.

10.3. Хуримтлалын болон Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулна.

10.4. Хуримтлалын сангийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг Монгол Улсын иргэн бүрийн Хуримтлалын нэрийн дансанд бүртгэнэ.

11 дүгээр зүйл. Баялгийн сангийн эх үүсвэр

11.1. Баялгийн сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

11.1.1. Ирээдүйн өв сан нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

11.1.1.а. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь;

11.1.1.б. сангийн хөрөнгө оруулалтын орлого.

11.1.2. Хуримтлалын сан нь энэ хуулийн 12.9-т заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас дараах зарчмаар хуваарилсан эх үүсвэрээс бүрдэнэ:

11.1.2.а. энэ хуулийн 12.4-т заасан хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгийг;

11.1.2.б. энэ хуулийн 12.4-т заасан хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь ба түүнээс дээш бол түүний төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ногдол ашгийг;

11.1.3. Хөгжлийн сангийн эх үүсвэр нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ.

14 дүгээр зүйл. Баялгийн сангийн ил тод байдал

14.1. Засгийн газар Баялгийн сангийн үйл ажиллагаатай холбоотой дараах мэдээллийг дор дурдсан хугацаанд олон нийтэд мэдээлнэ:

14.1.1. төрөлжсөн сангийн асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрийг албан ёсоор нийтэлснээс хойш ажлын 10 өдрийн дотор;

14.1.2. төрөлжсөн сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланг хөндлөнгийн аудитын дүгнэлт гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор.

14.2. Төрөлжсөн сангийн шууд удирдлага нь сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт тухайн шийдвэр гарсан сард нэгтгэн олон нийтэд нээлттэй тайлагнаж, Шилэн дансны тухай хуульд заасан журмын дагуу шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар дамжуулан хуульд заасан хугацаанд тогтмол мэдээлнэ.

14.3. Төрөлжсөн сангийн жилийн эцсийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

15 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

15.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

15.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус заасан байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович айлчилж байна
Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Буд (127.0.0.1)
    Энэ баялагын сангийн хуулиа хурдан батлаж ард иргэдэд хувь эзэмшүүлэн ноогдол ашиг өгөх нь маш зөв шүү дэмжинэ байгалийн баялаг цөөнхи олгархийн хөрөнгө биш нийт ард түмэн тэгш ашиг хүртэх естой цагаанаас номтойбаяр нямтайшир батболд нараас буцааж авах естой шүү
    2024 оны 04 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    7 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    10 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    11 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    15 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    27 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    30 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    37 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    43 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    43 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович айлчилж байна
    46 мин
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    16 цаг 31 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    16 цаг 49 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    17 цаг 11 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    17 цаг 22 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    18 цаг 19 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    19 цаг 26 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    19 цаг 48 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    21 цаг 10 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    21 цаг 41 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    21 цаг 48 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК