Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОНЦЛОХ НЬ: Эмийн сангуудын дунд төөрөвч ЭМ үл олдоно

2024-4-16
0
ЖИРГЭХ

Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр эхэлсэн билээ. Эхний өдөр сонсгол гэрчээр өвчтөнүүдийн төлөөлөл оролцож, Монголын эрүүл мндийн салбарт тулгамдаж буй болоод өвчтөнүүдийн өмнө тулгараад буй эмийн асуудлаар санал бодлоо хэлж, асуулт асууж, хариулт авсан юм. Түүнчлэн шинжээчийн танилцуулгаас Монгол Улсын иргэдийн эмийн хэрэглээ асар өндөр байгааг харж болохоор байна. Тиймд эхний өдрийн сонсголоос онцлох асуудал, баримтыг тоймлон хүргэж байна.


УНАЛТ ТАТАЛТТАЙ ИРГЭДИЙН ЭМ, ТАРИА ХҮРЭЛЦЭЭГҮЙ

Уналт таталттай өвтнүүдийн төлөөллийн хэлснээр "уудаг эм" нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орчихсон мөртлөө Монгол Улсын эмийн жагсаалтад ороогүй учраас эмийн сангуудаар Эрүүл мэндийн даатгалаар авах ямар ч боломжгүй байдаг. Монголд уналт таталт намдаах ганцхан тарилга байдгийг Монос фарм оруулж ирсэн. Гэвч эмнэлгүүд аваагүй нь улмаас хугацаа нь дуусжээ. Мөн уудаг эмээ тарилгаар хэрэглэх боломжтой ч Монголд байдаггүй. Түүнчлэн хөдөө орон нутагт байгаа уналт таталтын өвчтэй хүмүүст эм, тариа хүрэлцээгүй. 

САХАРЫГ ХЯНАДАГ ТЕСТЭР ҮНЭТЭЙ БАЙНА

Сахарын өвчтэй хүмүүст тарьж хэрэглэх олон төрлийн инсулинүүд гарчихсан. Гэтэл төрөөс үнэгүй өгч байгаа нэртэй хамгийн хямдхан, үйлчилгээ муутай, хоцрогдсоныг нь оруулж ирж байна гэж төлөөлөл хэлэв. Сахар бол өөрийгөө хянах ёстой өвчин. Тиймээс хянадаг тестэрийг нь хямдруулах ёстой. Тестэр үнэтэй байхаар хүн сахраа хянахгүй байсаар хүндэрдэг гэх асуудлыг хөндөв.

ДОХ-ЫН ӨВЧТЭЙ ХҮМҮҮСИЙН УУДАГ ЭМ 21 ЖИЛ ӨНГӨРСӨН Ч ЖАГСААЛТАД ОРООГҮЙ 

ХӨСҮТ-ийн ДОХ бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны дарга н.Даваалхам "ДОХ өвчтэй хүмүүсийн уудаг эмийг 2003-2013 он хүртэл ДОХ, сүрьеэ, хомхой өвчинтэй тэмцэх Глобал сангийн буцалтгүй тусламжаар ханган нийлүүлдэг байсан бол 2013 оноос эхэлж, Монгол Улсын Засгийн Газар хариуцаж эхэлсэн. 

2013 онд бүх ханган нийлүүлж байгаа байгууллагуудад уг эмийг нийлүүлэх хүсэлтийг тавьсан ч нэг ч байгууллага хариу ирүүлээгүй. Иймд олон улсын байгууллагууд руу хүсэлтээ өгч НҮБ-ын хүүхдийн сан ханган нийлүүлэх боломжтой гэсэн хариуг өгсөн. 

Саяхныг болтол ямар ч асуудалгүй явж байсан ч сүүлийн жилүүдэд хууль эрхзүйн асуудал тулгарч эхэлсэн. Энэ эмийг хэрэглээд 21 жил болсон ч Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэлгүй, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад ороогүй. Төрөөс эмийн зардлыг нь хариуцсан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад онош нь орсон ч төрөөс даах эмийн жагсаалтад байхгүй байна" гэсэн юм. 

ХӨХНИЙ ХАВДРЫН ЭМ ОЛДОЦГҮЙ 

"Наран Ижий Заяа" хавдрыг даван туулагчдын холбооны төлөөлөл н.Ариунаа "Хорт хавдрын эмчилгээ 2021 оноос 100 хувь даатгалаар хийлгэх болсон ч түүнээсээ ухарч байгаа зүйл байна. Таван жилийн хугацаатай уудаг хөхний хавдрын эм олдоцгүй, эмийн сангуудад байхгүй болсон. Ясны үсэрхийлэхээс хамгаалдаг тариа даатгалд ороогүй байна. Хавдар бол хугацаа алдаж болохгүй өвчин" гэж байлаа. 

"ТӨР ЭМИЙН ХУДАЛДАН АВАЛТАД ОРОЛЦОХ НЬ ЗҮЙТЭЙ" ГЭЖ ҮЗСЭН 

Эрүүл мэндийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг "Дэлхийн ихэнх улсууд эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтыг хувийн хэвшлийн байгууллагуудаар гүйцэтгүүлдэг. Мэдээж, зохицуулалтад төрийн байгууллагууд оролцоно. 1995 оноос хойш Монгол Улс эм зүйн тусламж, эмчилгээг бүрэн хувийн хэвшилд шилжүүлсэн байдаг. Төр зохицуулалтдаа эмийн бүртгэл, шаардлаг, тусгай зөвшөөрөл, хөнгөлөлттэй эм, хяналт зэрэгт оролцдог. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад явж байна. Эмийн үнэ зэрэг асуудалтай холбоотойгоор төр өөрөө эмийн худалдан авалтад оролцох хэрэгтэй юм байна гэж үзээд зүйл заалтыг шинээр нэмж оруулаад байна" гэсэн юм. 


ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН ТОО БУУРЧ, ЭМИЙН САНГИЙН ТОО ӨСЖЭЭ 

Шинжээчийн мэдээлэлд:

  • Эмийн үйлдвэр: 2018 онд 41 байсан бол 2023 онд 39 болжээ
  • Ханган нийлүүлэх байгууллага: 2018 онд 360, 2023 онд 453 болжээ
  • Эмийн сан: 2018 онд 2128, 2023 онд 2857 болон нэмэгджээ.

МАНСУУРУУЛАХ,СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ ЭМИЙН ҮЙЛДВЭР 1-ЭЭР НЭМЭГДЖЭЭ

2018 оноос хойш эмийн үйлдвэрийн тоо буурч, эмийн сангийн тоо өсжээ. Шинжээчийн танилцуулснаар үүнийг хүн амын тоотой харьцуулж үзэхэд, нийслэлд 1000 хүн тутамд 1, орон нутагт 1600 тутамд 1 эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт бүртгэлтэй эмийн 21 хувь нь үндэсний үйлдвэрийнх, 79 хувь нь импортынх байна. Түүнчлэн эмийн үйлдвэрийг ангилахад мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн үйлдвэр нэгээр нэмэгдсэн байна. 

ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ТОО БУУРЧЭЭ

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг:

  • 2017 онд насанд хүрэгчдэд 573 эм, хүүхдэд 253 эм
  • 2020 онд насанд хүрэгчдэд 571 эм, хүүхдэд 251 эм
  • 2023 онд насанд хүрэгчдэд 520 эм, хүүхдэд 246 эм гэж баталж иржээ.

ЭМДС-аас хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалт:

  • 2018 онд 638 эм
  • 2020 онд 541 эм
  • 2022 онд 590 эм гэж баталжээ.

КОВИДЫН ВАКЦИНД 247.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

2013-2021 оны худалдан авалтаас “Ковид-19”-ийн вакцинд 247.7 тэрбум төгрөг зарцуулсан. 2013-2021оны худалдан авалтаас эм авахад 81.7 тэрбум төгрөг зарцуулсан гэж танилцууллаа. 

МОНГОЛ УЛС 2023 ОНД 4.9 САЯ КГ ЭМ ИМПОРТЛОЖЭЭ 

Эмийн импортын мэдээ:

  • 2020 онд 64 улсаас 161 импортлогч 3,3 сая кг эмийг 257,9 тэрбум төгрөгөөр
  • 2021 онд 62 улсаас 175 импортлогч 3,7 сая кг эмийг 417,6 тэрбум төгрөгөөр
  • 2022 онд 60 улсаас 188 импортлогч 8,6 сая кг эмийг 447,2 тэрбум төгрөгөөр
  • 2023 онд 62 улсаас 194 типортлогч 4,9 сая кг эмийг 468,3 тэрбум төгрөгөөр тус тус оруулж иржээ.

Монгол Улс 2018-2023 оны хооронд 1.6 их наядын эм импортложээ.

Словен, ХБНГУ, Энэтхэг, Унгар, ОХУ, БНСУ гэсэн улсуудаас голчлон импортолж байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович айлчилж байна
Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    7 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    11 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    11 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    16 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    28 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    31 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    38 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    43 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    44 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович айлчилж байна
    47 мин
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    16 цаг 32 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    16 цаг 49 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    17 цаг 12 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    17 цаг 23 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    18 цаг 20 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    19 цаг 27 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    19 цаг 49 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    21 цаг 11 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    21 цаг 41 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    21 цаг 48 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК