Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЁЗСХБХ: “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжлээ

2024-4-16
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.04.16) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 11 цаг 19 минутад эхэлж, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдааны эхэнд тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр гишүүдийн ирцийг танилцууллаа. Харин тогтоолын төслийн танилцуулгыг Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс илтгэсэн юм.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 оны 05 дугаар сард баталж, хэрэгжүүлж эхэлсэн тул Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 209 дүгээр захирамжаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахлуулан байгуулсан. Уг Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх ажлын дэд хэсгийг Ёс зүйн хороо, Төрийн албаны зөвлөл, Улсын Их Хурлын Тамгын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Их Сургууль, Удирдлагын академи, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн зэрэг байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллаж байна.

Ажлын дэд хэсгээс боловсруулсан төслийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудас,  d.parliament.mn цахим талбарт байршуулж, олон нийтээс санал авч, Төрийн албаны зөвлөлийн цахим хэлэлцүүлэгт 2800 гаруй төрийн албан хаагчийг оролцуулан төслийг хэлэлцүүлж, мөн танхимын уулзалт, хэлэлцүүлгийг 7 удаа зохион байгуулсан хэмээн Ажлын дэд хэсэг танилцуулгадаа дурдлаа. Үндэсний хөтөлбөрийн төсөлд нийт 45 төрийн болон төрийн бус байгууллага, иргэнээс 520 гаруй санал ирүүлснийг нэгтгэн тусгаж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн үндсэн зорилго, зарчмын хүрээнд зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төлөвлөж, цахим мэдээллийн сан үүсгэх, тайлагнах, иргэдэд ил тод мэдээлдэг байх, Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэргийг багтаан боловсруулжээ.

Үндэсний хууль тогтоомж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бусад холбогдох эрх зүйн баримт бичгийг үндэслэн хөтөлбөрийг боловсруулахдаа Австрали, Англи, Хонконг, Сингапур, Солонгос, Япон, Швед, Норвеги, Дани, Америк, Канад зэрэг улсаас туршлага судалсан. Төрийн албаны үнэт зүйл, тулгамдаж байгаа асуудал, хариуцлагын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ зэрэг дотоодын судлаачдын судалгааны үр дүнд тулгуурлан ёс зүйн зөрчилд тооцох хариуцлагын механизм сул байна хэмээн Ажлын дэд хэсэг дүгнэснийг танилцууллаа.

Түүнчлэн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл нь зөвхөн сургалт төдийхнөөр хязгаарлагдах ёсгүй. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг мэдээлэх, хянан шийдвэрлэх, зөрчлөөс сэргийлэх тогтолцоог бүрэн төлөвшүүлж, ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажилласан эсэхийг харгалзан үздэг байх, албан тушаалд дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа “Чадахуйн зарчим”-ыг мөрдөх механизмыг бүрдүүлэх шаардлагатай гэж үзжээ.

2023 оны байдлаар нийтдээ 2961 ёс зүйн зөвлөл байгуулагдсан. Шинэ хуулийн хүрээнд Ёс зүйн дэд хороодыг ч байгуулах ёстой. 2024 оны эхний хоёр сарын байдлаар 2040 байгууллагын дэргэд дэд хороог байгуулж, 8600 орчим төрийн албан хаагчийг ажиллуулж эхэлсэн. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг 4 үндсэн зорилгын хүрээнд 11 зорилт, 57 үйл ажиллагаатайгаар боловсруулжээ. Тухайлбал ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг удирдамж заавраар хангаж, зохион байгуулалтыг сайжруулах; ёс зүйн зөрчлийг үл тэвчих сэтгэлгээ, шударга байдлыг эрхэмлэж чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх; удирдлага зохион байгуулалттай холбоотой буюу ёс зүйн хэм хэмжээг сахиулах зөрчлийг хянан шийдвэрлэх менежментийг сайжруулах; ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхэд төр-иргэний нийгэм, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог хангахад чиглэн зорьсон байна.

Үндэсний хөтөлбөрийг батлах Улсын Их Хурлын тогтоолын төсөлд бүх шатны төрийн байгууллага, Ёс зүйн хороо, дэд хороо, үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхдээ салбар, нэгжийн онцлогт нийцүүлэн жил бүр төсөв, төлөвлөгөөндөө тусгаж, хөгжлийн бодлогын дунд болон богино хугацааны хөтөлбөр, үндсэн чиглэлээ болгохоор заажээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төрийн албан дахь хүний нөөцийг ёс зүйтэй иргэдээр бүрдүүлж, эрсдлийн үнэлгээг тогтмолжуулах, зөрчил, хариуцлагын мэдээллийн бүртгэлийг хэвшүүлэх, төрийн өндөр албан тушаалтан болон томилох эрх бүхий албан тушаалтнуудын ёс зүйн манлайллыг төлөвшүүлэх, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлэх зэрэг олон  талын ач холбогдолтой гэв. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 9.2-т заасныг үндэслэн Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг батлах Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Үндэсний хөтөлбөрийн төсөл, үзэл баримтлал, танилцуулгыг Ажлын хэсгийн зөвлөмж, саналыг тусган эцэслэн боловсруулсан хэмээн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, төрийн үйлчилгээг цахимжуулах үйл явц хэр гүйцэтгэлтэй явааг асуухад, өнөөдрийн байдлаар төрийн албаны хүний нөөцийн цахим мэдээллийн санд 4 239 байгууллагын 226 496 албан хаагч бүртгэлтэй байгаа. Албан хаагч тус бүрийн хөдөлмөр эрхлэлтийн түүх, шагнал, урамшуулал, шийтгэлийн талаарх мэдээллийг модуль тус бүрээр хөгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн хэмээн Ажлын дэд хэсгийн төлөөлөл хариуллаа.  

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр төрийн албан хаагч хэмээх ойлголтод улс төрийн албан тушаалтныг багтаасан эсэх, сайн дураар төрийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд дахин томилохгүй байх гэсэн заалт хүний эрхийг зөрчиж байна гэв. Тэрбээр, Сонгуулийн ерөнхий хороо бүх нэр дэвшигчийг мэднэ гээд сууж байх юм уу, ёс зүйтэй эсэхийг тодорхойлдог байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо биш, ард түмэн юм. Нэр дэвших эсэхийг шийддэг байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албан зөвлөл биш гэв.

Ажлын дэд хэсгээс, “Алсын хараа-2050”-д ёс зүйн зөрчил үүсгэсэн бол сайн дураараа ажлаасаа чөлөөлөгддөг байх ёс зүйн соёлыг төлөвшүүлнэ гэж тунхагласан тул тогтоолын төсөлд тусгасан. Ёс зүйн алдаа ихэнх тохиолдолд санамсаргүй үүсдэггүй, дахин давтагдах шинжтэй байдаг тул цаашид томилохгүй байх бодлого баримталж, авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд төрийн албанд дахин ажиллуулахгүй гэсэн хатуу байр суурь баримтална. Ингэж гэмээнэ ёс зүйн хэм хэмжээ жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэсэн хариултыг өгсөн юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Улсын Их Хурлын тогтоол нь хуульд нийцэж, хуулийн хүрээнд батлагдах ёстой. Өөрийнхөө хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн хүнийг төрийн албанд дахин ажиллуулахгүй гэдгийг тогтоолоор шийдэж болохгүй. Энд гэмт хэргийн тухай яриагүй. Өөрөөр хэлбэл, ажлын байранд зохисгүй хувцасласан, нэг цаг хоцорсон хүний тухай ярьж байгаа юм. Ёс зүйгүй дарга буруугаар ашиглах нөхцөл үүсгэж болохгүй. Дарга нарынхаа асуудлыг шийдэж чадаагүй байж, дарга нарт зэвсэг атгуулж болохгүй. Тиймээс энэ заалтыг хасах саналтай байна гэснийг Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, дэмжиж байна гээд тогтоолын төслийн 1.4 дэх заалтыг хасах саналтайгаа хэлсэн, дахиад оруулаад ирсэн байна хэмээв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, ёс зүйн зөрчил гаргаж байсан эсэх мэдээллийг нээлттэй үлдээж, ажилд дахин авах, авахгүйг тухайн үед нь байгууллагын удирдлага шийддэг байхаар нээлттэй үлдээх саналтай байна гэсэн юм.  

Ийнхүү хэлэлцээд тогтоолын төслийн 1.2.4-д “Ёс зүйн зөрчил гаргаж халагдсан хүнийг төрийн албанд ажиллуулах”, 1.2.6-д “сонгуулийн төв байгууллага бүх шатны сонгуульд нэр дэвших ёс зүйн мэдүүлэг гаргах асуудлыг судалж шийдэх” гэснийг хасъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ.

Үүний дараа уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад 66,7 хувь нь дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтлоо. Хуралдаан 11 цаг 53 минутад өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович айлчилж байна
Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    7 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    10 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    11 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    15 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    27 мин
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
    30 мин
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
    37 мин
  • Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан товлогджээ
    43 мин
  • Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    43 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович айлчилж байна
    47 мин
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    16 цаг 31 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    16 цаг 49 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    17 цаг 11 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    17 цаг 22 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    18 цаг 19 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    19 цаг 26 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    19 цаг 48 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    21 цаг 10 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    21 цаг 41 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    21 цаг 48 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК