Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Томуугийн үндэсний XI зөвлөгөөн болж байна

2024-10-22
0
ЖИРГЭХ

Дэлхий дахины болон Монгол Улсын томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, өвчлөлийн цаашдын хандлага, эрүүл мэндийн салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл, салбарын бэлэн байдлыг хангах, томуугийн тандалтыг бэхжүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах талаар хэлэлцэх “Томуугийн үндэсний арваннэгдүгээр зөвлөгөөн” өнөөдөр /2024.10.22/ “Корпорайт Конвейшн Центр”  зочид буудлын хурлын танхимд эхэллээ.
Энэ удаагийн зөвлөгөөн Томуугийн үндэсний төв байгуулагдсаны 50 жил, Томуугийн лабораторид суурилсан тандалтын тогтолцоо үүсэж хөгжсөний 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог болж байгаа юм. Уг зөвлөгөөнд 21 аймаг, есөн дүүргийн ЭМГ, ЭМТ, НЭ, БОЭТ, өрх, сумын ЭМТ болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дарга нар, тархвар судлагч, вирус судлагч эмч зэрэг 270 гаруй хүн оролцож байна.

Зөвлөгөөнийг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичиг Д.Очирбат мэндчилгээ дэвшүүлснийг тус яамны Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд уншиж танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Академич П.Нямдаваа тэргүүтэй үе үеийн эрдэмтэн, доктор, эмч, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд “Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лавлагаа лаборатори нь вирусийн геномын бүрэн дараалал тогтоох шинжилгээг хийх чадамжтай болж, харуулдан тандалтын нэгжүүдийн үйл ажиллагаа тогтвортой ажиллаж байгааг дурдав.

Мөн томуугийн тандалтын мэдээллийн тогтолцоонд 2009 оноос эхлэн эрүүл мэндийн салбартаа анхдагч болох онлайн-вэб-д суурилсан тогтолцоог бүрдүүлж чадсан нь мэдээллийг цаг хугацаанд нь авах, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, аймаг бүр өөрсдийн томуу, томуу төст өвчний өвчлөлийн түвшинг үнэлэх боломжоор хангагдсан” талаар онцоллоо. Түүнчлэн ДЭМБ-ын Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте оролцогсдод цахимаар мэндчилгээ дэвшүүлж, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, ШУА-ийн гишүүн, доктор, профессор П.Нямдаваа нар үг хэлэв.  

Жил бүр томуу, томуу төст өвчин нь хүн амын дунд дэгдэлт үүсгэж, эмнэлгийн орны ачааллыг ихэсгэх, үүнтэй холбоотой эмч мэргэжилтнүүдийн хомсдол үүсэх, эцэг, эхчүүд, асран хамгаалагчдын ажлын ирц буурах зэргээр улс орны нийгэм эдийн засаг, эрүүл мэндийн салбарт нэлээн дарамт учруулдаг.   

Тиймээс томуу, томуу төст өвчин болон томуугийн болзошгүй цартахлаас сэргийлэх, бэлэн байдлаа хангаж ажиллах нь эрүүл мэндийн байгууллага төдийгүй  бусад салбарууд, ард иргэдийн үүрэг, хариуцлага болж байна. Зөвлөгөөнийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа удирдаж, “Томуугийн тандалтыг тогтолцоо үүсэж хөгжсөн түүх” ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа, “ДЭМБ-аас баримталж буй ТТӨ-ний дэгдэлтийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний бодлого чиглэл” ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн П.Дуламрагчаа, “Монгол Улсын хэмжээнд ТТӨ-ний дэгдэлтийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлого, чиглэл” сэдвээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлогын газрын дарга Р.Гантуяа нар илтгэл тавьж, мэдээлэл өглөө.
Хоёр өдөр үргэлжлэх тус зөвлөгөөнд ДЭМБ, ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагууд, АШУҮИС-ийн төлөөллүүд оролцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм. Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь улирлын томуугийн вакцинжуулалт бөгөөд жил бүр эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулан дархлаажуулдаг. Томуугийн улиралд нийт 300,000 хүн тун вакцинаар улсын хэмжээнд 6 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдүүдийн 50 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 30 хувийг  вакцинжуулахаар зорьж, амжилттай зохион байгуулсан.

Иймд энгийн сэргийлэлтийн арга болох амны хаалтаа тогтмол зүүх, гараа угаах, зай барих, аль болох олон хүн бөөгнөрсөн газраар зорчихгүй зэрэг нь халдвар дамжин тархахаас сэргийлэх үр дүнтэй арга бөгөөд ард иргэддээ энэ аргыг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхийг зөвлөгөөнд оролцогсдын зүгээс уриалж байлаа. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт 17 градус дулаан байна
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    28 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    29 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    32 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    51 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    58 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    1 цаг 1 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    1 цаг 3 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    1 цаг 4 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    1 цаг 33 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 43 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    17 цаг 21 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    17 цаг 52 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    18 цаг 34 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    19 цаг 0 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    20 цаг 23 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    20 цаг 50 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    21 цаг 11 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    21 цаг 58 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    22 цаг 13 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    22 цаг 22 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК