Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НББХ: Ирэх оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

2024-10-24
0
ЖИРГЭХ

 

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 12.09 цагт 52.4 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 2025 оны төсөвт нийгмийн бодлогын чиглэлээр тусгасан онцлог арга хэмжээнүүдийн нэг нь төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэх хэмээн онцлов. Монгол Улсын Засгийн газраас нийт төрийн албан хаагчдын цалинг 2023 оны 7 дугаар сарын 1-нээс дунджаар 40 хувиар, 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар тус тус нэмэгдүүлсэн гэдгийг тодотгосон. Мөн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн төрийн захиргаа, төрийн үйлчилгээ болон улс төрийн албан тушаалын албан хаагч сум, тосгонд ажиллаж байгаа бол 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа бол 20 хувиар үндсэн цалингаас тус тус тооцож, орон нутгийн нэмэгдлийг 2024 оны 4 дүгээр сарын 1-нээс олгож байгаа аж. Ирэх 2025 оны төсвийн төсөлд 226.2 мянган төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ.

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. Монгол Улсын Их Хурлаас 2023 онд Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн баталсан бөгөөд эдгээр хуульд тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтооход баримтлах итгэлцүүрийг жил бүр шинэчлэх зохицуулалт тусгагдсан байна. Ирэх онд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 510.0 мянган иргэний тэтгэврийг инфляцтай уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэх, итгэлцүүр шинэчлэхтэй холбоотой зардлыг тус тус тооцож 2025 оны төсөвт тусгажээ. Түүнчлэн, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй халамжийн тэтгэвэр авагч иргэдийн тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг мөн тусгасан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх нийгмийн халамжийг сайжруулна гэж сайд танилцууллаа. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн насны онцлог, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тэдний хэрэгцээ, эм тарианы зардал бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зардалтай харьцуулахад өндөр байдаг тул нийгмийн халамжийн тусламж дэмжлэгийг хөгжлийн бэрхшээлийн онцлогоос хамаарч ялгаатай тогтоох шаардлагатай байдаг хэмээгээд, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй өрхийн орлогын баталгааг сайжруулах үүднээс тэдэнд олгодог амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 2025 онд 6 хувиар нэмэгдүүлнэ гэлээ. Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг уг нэмэгдсэн хэмжээнээс 30 хувиар өсгөхөд шаардагдах зардлыг ирэх оны төсөвт тусгасан гэлээ. Түүнчлэн, хараагүй болон хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдийн төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд үүсдэг хүндрэл, бэрхшээлийг арилгах зорилгоор боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын байгууллагуудад дохионы хэлмэрч, орчуулах үйлчилгээ авах зардлыг төсвийн төсөлд тус тус тусгасан байна.

Тэрбээр, Монгол Улсын 2025 оны төсвийн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлснээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг, суурь зарлага 32.0 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай байхаар байна хэмээлээ.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төсвийн төслийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад төвлөрүүлэх орлогын хэмжээ 1,649.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 560.8 тэрбум төгрөгөөр, Нийгмийн даатгалын сангийн орлогыг 1,050.5 тэрбум төгрөгөөр, Эрүүл мэндийн сайдын харьяа төсөвт байгууллагын өөрийн орлогыг 2.4 тэрбум төгрөгөөр, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын төсөвт байгууллагын өөрийн орлогын хэмжээг 35.5 тэрбум төгрөгөөр, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын орлогыг 0.2 тэрбум төгрөгөөр, бусад орлогыг 0.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төлөвлөсөн байна.

Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан гэж дүгнэж байна хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүд эрүүл мэндийн болон боловсролын байгууллагын ажилтнуудын цалин хөлс бага байгааг хөндөхөөс гадна боловсролын салбарын гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг зургаан хувиас илүү нэмэгдүүлэх боломжийн талаар лавлаж байлаа. Мөн эрүүл мэндийн салбарын байгууллагуудын гүйцэтгэлийн төлбөр, тус салбарын цахимжилт, эмийн жортой холбоотой үүсээд байгаа асуудлын талаар тодруулсан.

Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн албаны тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд орсон өөрчлөлтөөр ирэх жилээс эхлээд жил бүр үнийн өсөлттэй уялдуулж цалингийн суурь хэмжээ, тэтгэврийн суурь хэмжээн дээр нэмэгдэл тооцож байх болсон. Төсвийн тухай хуулийг 08 дугаар сарын 30-нд өргөн барьсан. Ирэх оны мөнгөний бодлогыг 10 дугаар сарын 1-нд өргөн барьдаг. Мөнгөний бодлогын зорилтот инфляцын түвшин 6 хувь гэж байгаа. Тийм учраас цалинг 6 хувиар нэмэхээр ирэх оны төсөвт тусгасан. Түүнээс дээш 8 гэвэл мөнгөний бодлогынхоо зорилтот түвшнийг үгүйсгэх болно гэсэн хариулт өгсөн.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Бид цаашдаа төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны тогтолцооны шинэчлэлийг ярих цаг болсон. Гүйцэтгэлийн урамшууллыг хавтгайруулан олгох бус бүтээмж дээр суурилсан урамшууллын тогтолцоог бий болгох ёстой. Бусад улс орнууд хамгийн өндөр гүйцэтгэлтэй, бүтээмжтэй ажилтнууд өндөр цалин авч байх тогтолцоо руу шилжсэн гэлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Цахим платформ болох Емонголиад эерэг, сул тал байна. Жирэмсний хяналт, дархлаажуулалт зэрэгт Емонголиа үнэхээр өгөөжтэй байна. Эмнэлгийн цаг захиалах, эмийн жорын тал дээр тийм ч оновчтой шийдэл биш байна. Емонголиа-гаар цаг захиалсан иргэдийн 40 орчим хувь нь захиалсан цагтаа ирдэггүй, эргээд хүндрэл үүсдэг. Эмийн цахим жорыг заавал Емонголиа-гаар өгч давхардал үүсэх шаардлагагүй гэж үзэж байна. Өнөөдөр манай улсад 2500 орчим эмийн сан ажиллаж байгаагаас 1400 нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эмийн санхүүжилт авдаг. Тийм учраас цахим жороо шууд эмийн сантай холбогдон дамжуулах боломж байгаа. Эрүүл мэндийн сайдын ажлыг авснаас хойш үүнд чиглэн ажиллаж байна. Ирэх 7 хоногт 1100 эмийн санд эмч нарын цахимаар бичсэн жор шууд очдог болно. Цаашдаа улсын хэмжээн дэх 2500 эмийн сангаас иргэд эмчийн цахимаар бичсэн жороор эмээ авдаг болно. Эмтэй холбоотой цахимжуулах асуудлыг ийнхүү шийдвэрлэнэ. Салбарын хэмжээнд цахимжилт гацаад байгаа асуудал бий. Өнгөрсөн хугацаанд маш олон төрлийн программ хангамж нэвтрүүлсэн ч хоорондын уялдаа холбоо, мэдээллийг солилцохтой холбоотой асуудал гарсан. Мэдээллээ солилцдог асуудлыг шийдэхийн тулд 4-5 хувилбараас сонгох болж байна. Ирэх оны нэгдүгээр сар гэхэд бид энэ асуудлаа шийдэж, иргэд өрхийн эмнэлэг дээрээ очиход эмч нь бусад эмнэлгүүдэд хийлгэсэн шинжилгээнүүдийг нь татан харах боломжтой болно. Анхан шатны өрх, сумын эмнэлгүүдийн программ хангамжийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй ирсэн. Тэрхүү асуудлыг мөн шийдвэрлэж ирэх оны нэгдүгээр улиралд бүх өрхийн болон сумын эмнэлгүүд бусад эмнэлгүүдтэйгээ холбогдож, шинжилгээний хариуг хардаг болно. Иргэд өрхийн эмнэлгээрээ дамжуулан  бусад эмнэлэгт үзүүлэх цагаа авдаг, цахимаар эмээ бичүүлээд хүссэн эмийн сангаасаа авах тогтолцоог бүрдүүлнэ гэлээ.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт 17 градус дулаан байна
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    4 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    11 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    14 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    17 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    18 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    47 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    57 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    16 цаг 34 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    17 цаг 5 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    17 цаг 47 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    18 цаг 13 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    19 цаг 36 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    20 цаг 3 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    20 цаг 25 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    21 цаг 11 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    21 цаг 26 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    21 цаг 36 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    21 цаг 48 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    21 цаг 52 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    22 цаг 2 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК