Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Лүндэг: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг салбарын бүх хуультай уялдуулах шаардлагатай байгаа нь судалгаанаас харагдлаа

2024-10-25
0
ЖИРГЭХ

 

УИХ-ын даргын 2024 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэгээс зарим зүйлийг асууж тодрууллаа.


-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн талаар ажлын хэсэг байгуулах зайлшгүй шалтгаан, нөхцөлийг та юу гэж дүгнэж байна вэ?

-Нэгдүгээрт, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төслийг багцаар нь боловсруулж, шинэчлэх тухай агуулгыг тусгасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний хороо ажиллаж байгаа. Байгаль орчныг хамгаалах талаарх дэлхий нийтийн ойлголт, хандлага ихээхэн өөрчлөгдөн шинэчлэгдэж байна.

Эдгээр асуудлын хүрээнд байгаль орчны салбарын хуулиудыг цогцоор нь харж, шинэчлэх шаардлага гарч байна.

Хоёрдугаарт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг 1995 онд баталсан. Үүнээс хойш хуульд 30 орчим удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн.

-Ажлын хэсгийн хувьд үйл ажиллагаагаа хэр өргөн хүрээнд хэрэгжлүүлэхээр төлөвлөсөн бол…?

 -Ажлын хэсгийн эхний хуралдаанаар бид байгаль орчны салбарын хуулийн уялдаа холбоо, давхардал, хийдэл, зөрчлийн талаарх нарийвчилсан судалгаатай танилцлаа. Судалгааг их сургуулийн эрдэмтэн, судлаачид сүүлийн хоёр жилийн турш хийсэн байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг салбарын бүх хуультай уялдуулах шаардлагатай байгаа нь судалгаанаас харагдлаа. Учир нь ус, ой, газар гээд салбарын нэг асуудлын эрх зүйн харилцааг зохицуулж байгаа эдгээр хуулиуд цаад утгаараа байгаль орчныг хамгаалах асуудалтай холбогддог. Тэгсэн атлаа хууль хоорондын уялдаа холбоо сул, зүйл, заалтын давхардал, хийдэл, зөрчилтэй байна. Иймд бид Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг салбарын бусад хууль тогтоомжтой хэрхэн холбогдож буйг судлан, давхардал, хийдлийг нь арилгаж, ерөнхий хуулиа цогцоор харж, ямар чиглэлээр яаж ажиллах вэ, эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах вэ гэдэг том зураглалаа гаргана. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах шаардлага ч гарахыг үгүйсгэхгүй. Иймд ажлын хэсэг үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлж, салбарын хуулийн талаар олон талт судалгаа хийнэ. Цаашлаад ой, цөлжилт, хөрсний бохирдол ямар түвшинд байгааг нарийвчлан судлах, газар дээр нь ажиллах ч шаардлага гарна.   

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг Монгол Улсаар хязгаарлалгүй, дэлхий нийтийн чиг хандлагатай уялдуулах хэрэгтэй. Учир нь олон улсын болон ялангуяа Ази тивийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх томоохон хуралд монголын шар шороон шуургын асуудлыг хөндөн ярьдаг болсон. Түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсон. Үүнд Монгол Улс ямар үүрэг оролцоотой байх вэ, дэлхий нийтийн чиг хандлагын өөрчлөлтөд олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд хууль эрх зүйн орчноо хэрхэн сайжруулах вэ гээд ажлын хэсгийн ажлын цар хүрээ ч өргөжихийг ч үгүйсгэхгүй.

-Хууль хэрэгжээд 30 гаруй жил болсон ч нийт газар нутгийн 76 хувь нь цөлжилттэй гэж судалгаанд дурджээ. Нэг талаас хуулийн хэрэгжилтийн үр дүнг харуулж байна. Ажлын хэсгийн санал, дүгнэлт Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээ, нөгөө талаас  иргэдэд ээлтэй байх хүлээлтийг үүсгэх нь дамжиггүй?

-Аливаа асуудал олон талтай. Газрын цөлжилт, бэлчээрийн доройтол гэсэн сөрөг үр дагаврууд салбарын хууль эрх зүйн зохицуулалт дутуу, хэрэгжилт хангалтгүй байгаатай нэг талаас холбоотой.

Гэхдээ дэлхийн дулаарал, уур амьсгалын эрчимтэй өөрчлөлт байгаль орчны төлөв байдалд ч нөлөөлж байна. Жил бүр ган, зуд, хуй салхи, далайн шуурга зэрэг гамшгийн давтамж нэмэгдэж, хүн ам, эдийн засагт асар их хохирол учруулж байна. Дэлхий нийтээрээ энэ асуудлыг анхаарч, тэмцэж байна. 

Монгол Улсын ч байгаль, эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон салбарын нэгдсэн эрх зүйн зохицуулалтыг хийх, шаардлагатай болжээ. Ер нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль бол хүн, байгальтай зөв зохистой харьцах харилцааг зохицуулдаг. Тэгэхээр ажлын хэсэг санал, дүгнэлтээ боловсруулахдаа асуудлыг цогцоор нь харж, нухацтайгаар шинжлэн судалж, долоо хэмжиж нэг огтлох зарчмаар хандана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт 17 градус дулаан байна
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Nancy (194.110.13.81)
    Greetings everyone, I wanted to share my heartfelt gratitude for Dr. Wale, who saved my marriage from the brink of divorce. My husband and I were experiencing significant issues that were tearing us apart, and he was even considering filing for divorce. Feeling desperate, I turned to the internet in search of a solution. That’s when I came across Dr. Wale's details and read about how he had helped many others restore their relationships. I decided to contact Dr. Wale, and to my amazement, within less than 12 hours, my husband had a change of heart and canceled the divorce proceedings. Now, my husband and I are living together in peace and harmony, and it’s all thanks to Dr. Wale for helping us mend our marriage. If you're facing similar challenges, I highly recommend reaching out to Dr. Wale. You can contact him via call or WhatsApp at +2348135877290, or email him at everlastingspellcast@gmail.com. For more information, you can also visit his website at https://everlastingspellcaster.website2.me/
    2024 оны 10 сарын 26 | Хариулах
  • ужуж (59.153.115.18)
    Энэний царайг харахаар л гомдоод байдаг юм. Иймэрхүү царайтай монгол эрээс Нийгмийн сайн сайхны төлөө реформ нтр хийх гэх мэт олигтойхон юм гарч байхыг харсан уу та нар ер нь?
    2024 оны 10 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    4 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    11 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    14 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    17 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    18 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    47 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    57 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    16 цаг 34 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    17 цаг 5 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    17 цаг 47 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    18 цаг 13 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    19 цаг 36 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    20 цаг 3 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    20 цаг 25 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    21 цаг 11 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    21 цаг 26 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    21 цаг 35 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    21 цаг 48 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    21 цаг 52 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    22 цаг 1 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК