Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Төрбат: Бүх нийтийн цахим ур чадварыг сайжруулах сургалтад 70 мянган иргэнийг хамруулж, 816 сургагч багшийг бэлтгээд байна

2025-1-22
0
ЖИРГЭХ

21 дүгээр зууны энэ эрин үед цахим ертөнц хөгжиж хэдхэн жилийн өмнө бид бүхий л төрийн үйлчилгээг цаг заваа зарцуулан өөрийн биеэр очиж авдаг байсан бол одоо ухаалаг утас, E-Mongolia аппликэйшн байхад л асуудлаа хялбархан шийддэг болсон. Төрийн үйлчилгээ цахимжсан нь маш олон талын хэмнэлтийг бий болгож байгаа ч иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт, үйл ажиллагаа нь яах аргагүй хамгийн чухал нэгэн хэсэг болж байна. Тиймээс “И-Монгол академи” УТҮГ-аас иргэдийн цахим ур чадварыг хэрхэн дээшлүүлж буй энэ талын эрдэм шинжилгээ, судалгаа, шинжилгээний чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, Олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбаттай ярилцлаа.

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе.

  • Иргэдийн цахим ур чадвар гэж яриад байгаа тэгэхээр энэ ур чадварыг яагаад дээшлүүлэх ёстой юм бэ? Цахим ур чадвар гэж яг юуг хэлээд байна. Энэ асуултаар өнөөдрийн яриагаа эхлүүлье.

Монгол Улс 2020 онд “Цахим үндэстэн болно” гэсэн зорилго дэвшүүлэн зорин ажиллаж байна. Тиймээс бид нийтээрээ цахимаар мэдээллийг ойлгох, цахим ур чадварыг эзэмшүүлэх, иргэдээ бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарсан. Цахим ур чадвар гээд ярихаар хэт албаны сонсогдож байгаа ч энгийн үгээр хэд хэдэн өөр нэршил бий. Англи хэлний “Digital literacy” гэдэг үгийг монголчлоод цахим ур чадвар, тоон ур чадвар гэж өөр өөрөөр нэрлэх болсон.

“И-Монгол академи” УТҮГ нь байгуулагдаад 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Цахим ур чадварыг дээшлүүлнэ гэдэг тухайн цахим мэдээллийг ойлгох, хэрэглэх чадвартай иргэдийг бий болгохыг хэлж байгаа юм. Жишээлбэл: Иргэдийн өргөн хэрэглээ болсон ухаалаг утсыг ашиглан энгийн хэрэглээнд бүх зүйлийг хялбараар шийдэх, орон зай, цаг хугацаанаас үл хамаарч хүссэн мэдээллийг авч ашиглахаас эхлээд дижитал дээр суурилсан бүх зүйлийг ойлгох, хэрэглэх чадварыг хэлж байгаа юм.

  • Орчин үед ихэнх иргэд ухаалаг утас ашиглаж байна. Цахим ур чадварыг сурахад заавал сургалт авах шаардлагатай юу? Юу нь хүндрэл бэрхшээлтэй байдаг юм бэ?

Орчин үеийн нийгэмд ухаалаг утас, компьютер зэрэг цахим төхөөрөмжүүдийг ашиглах нь өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болж байна. Хүмүүсийн дийлэнх нь цахим ур чадварыг бие даан сурч байгаа хэдий ч зарим тохиолдолд албан ёсны сургалтын хөтөлбөр шаардлагатай байдаг. Сургалт зохион байгуулахад иргэдийн идэвх оролцоо дутмаг, цаг зав хомс байдгаас үүдэн мэдээллээс хоцордог үүнээс үүдээд цахим залиланд өртөх, хувийн мэдээллээ алдах, шинэ техник технологийг ашиглаж чадахгүй хоцрогдол үүсэх сул тал үүсдэг.

  • Танай байгууллагын зүгээс иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг хэзээнээс эхэлсэн бэ? Одоогийн байдлаар хэр их хүмүүст сургалт ороод байна. Үр дүнгийн талаар.

Манай байгууллагын хувьд бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2022 оны гуравдугаар сараас эхлэн зохион байгуулж одоог хүртэл нийтдээ 70,000 гаруй иргэнд танхим, цахим хосолсон байдлаар хүргэсээр байна. Сургалтаас гадна нийт 816 цахим ур чадварын сургагч багшийг өнгөрсөн хугацаанд бэлтгэсэн. Сургагч багш нар маань дүүрэг, хороо, аймаг, сумдынхаа иргэдэд цахим ур чадварын сургалтыг заах боломжийг бүрдүүлж өгсөн. Мөн 2024 онд цахим ур чадварын үндэсний аяныг нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрсэн. Тус аяны хүрээнд цахим ур чадварын сургалт, үйл ажиллагааны мэдээллийг хүргэх, сургалтын материал, видео хичээлүүдийг байршуулах зорилгоор www.digital.edu.mn веб сайтыг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байна.

  • Цахим ур чадварын сургалтыг тэгэхээр яг ямар судалгаа шинжилгээ дээр үндэслэж ямар зорилтот бүлгийн хүмүүст зориулж явуулдаг вэ?

2021 онд хуучнаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар /Одоогийн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам/, Үндэсний статистикийн хороотой хамтран Монгол Улсын хэмжээнд өрхийн МХХТ-ийн хэрэглээ, хүртээмжийн судалгаа хийсэн байдаг. Тус судалгаагаар Монгол Улсын тоон бичиг үсэг тайлагдалт 43.8 хувьтай гарсан. Монгол Улсын хүн ам 3.4 сая гэж тооцоход үүний тал хувьд ч хүрэхгүй байгаа нь тийм ч хангалттай үзүүлэлт биш юм. Үүнийг нэмэгдүүлэх тал дээр манай газар голлож ажилладаг. Мөн 2021 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Зорилтот бүлгийн иргэдийн цахим ур чадварыг үнэлэх чанарын судалгаа авсан байдаг. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрх, шилжигч өрх, хөдөөгийн болон алслагдсан өрх зэрэг таван голлох төрөлд мэдээллийн хуваагдалд илүүтэй өртөж, цахим ур чадвар доогуур хэмжээнд байгаа гэсэн судалгааны үр дүн гарсан.

Олон улсад бүх нийтийн цахим боловсролыг дээшлүүлэх DIGCOMP, Digital literacy Global framework /DLGF/, International Computer Driving license /ICDL/, Microsoft Digital literacy course, IC3 Digital Literacy зэрэг ур чадварын бүтцийн хүрээ байдаг. Дээрх бүтцийн хүрээнүүд нь дотроо мэдээлэл өгөгдөлтэй ажиллах, мэдээллийн аюулгүй байдал, цахим засаглал асуудал шийдвэрлэх гэх зэрэг цогц чадамжуудыг багтаасан байдаг бөгөөд улс орон өөрсдийн онцлогт тохирсон цогц чадамжуудыг тодорхойлсон байдаг.

Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 141-р тогтоолоор бүх нийтийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээ”-г 6 тэргүүлэх чиглэлтэй, мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/57 тушаалаар “Албан болон албан бус боловсролын сургалтаар иргэдийн эзэмшвэл зохих мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн хүрээ”-г 12 чадамжтайгаар боловсруулахад манай байгууллагын сургалтын нэгж голлох байр суурьтай ажиллаж батлуулсан.

Ингэснээр төрийн албан хаагч, оюутан, залуус, сурагч, ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад гол баримтлах бичиг баримттай болсон байна.

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд E-Mongolia системийг хэрэглэхэд хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлсэн бэ? Яаж зохицуулагдсан байгаа вэ?

Манай байгууллагын статистик мэдээнээс харахад E-Mongolia системийг 1,951,000 иргэн хэрэглэж байгаагаас 52,143 хэрэглэгч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. МУ-ын хэмжээнд 115,115 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 45.2 хувь нь E-Mongolia систем ашиглан төрийн үйлчилгээ авч байна. Эдгээр ХБИ нь системд нэвтэрснээс хойш нийт 2,096,697 үйлчилгээ авсан бол 2024 оны байдлаар 899,116 үйлчилгээ авсан байх жишээтэй.

Манай сургалтад хамрагдаж байгаа иргэдийн хувьд ихэнхдээ насанд хүрсэн хүмүүс байдаг учраас удаан цагаар суух боломж хомс байдаг. Сургалт дунджаар хоёр цаг орчим үргэлжилдэг. Аль болох онол болон практикийг хослуулан сургалт явуулахыг хичээдэг. Тусгай хэрэгцээт иргэдийг сургалтад хамруулах үедээ дохионы хэлмэрчтэй хамтран ажилладаг.

Манай газар харааны бэрхшээлтэй сургагч багштай. Тус сургагч багш маань сургалт зохион байгуулахаас гадна харааны бэрхшээлтэй хүн дэлгэц унших программыг ашиглаад мэдээлэл бүрэн авч чадаж байна уу? гэдгийг тест хийж боловсруулалт, хөгжүүлэлт дээр зөвлөмж өгч ажилладаг. Үр дүнд нь E-Mongolia аппликейшн болон веб сайт аль аль нь дэлгэц уншигч программаар уншигддаг болсон. Харааны бэрхшээлтэй иргэн дэлгэцийн хүссэн газар хүрэхэд тэнд байгаа үг, өгүүлбэр тухайн хүнд уншигддаг болсон юм. 

Тэгш хүртээмжийн тал дээр “Веб контентын хүртээмжийн удирдамж (WCAG)” дэлхийд нийтээр хүлээн зөвшөөрсөн хүртээмжийг нэмэгдүүлэх стандарт бөгөөд үүнийг боловсруулахдаа интернэт хэрэглэгчийн онцлог, төхөөрөмжийн төрөл, интернэтийн хурд зэргийг тусгасан байдаг. Энгийнээр хэлбэл, энэ зөвлөмжийн дагуу ажилласан бол тэгш хүртээмжийг бүрдүүлсэн гэж үндсэндээ тооцдог.

Цаашид эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хэрхэн ажиллах вэ?

“И-Монгол академи” УТҮГ үндсэн болон дэмжих системүүдийг хөгжүүлэх, систем хоорондын интеграцийг хийх, сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна байгуулагдсан цагаасаа хойш эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг давхар хийсээр ирсэн. Дурдахад;

  • Олон улсын Шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн бага хурал (ICSET 2023)-д “Бүх нийтийн МХХТ-ийн чадамжийн бүтцийн хүрээ” сэдэвт өгүүллийг илтгэж, олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн. Тус хурал нь 2011 оноос эхэлж зохион байгуулагдсан бөгөөд ХБНГУ, Франц, БНХАУ, Монгол, Йордан, Алжир, Япон, Казахстан, Бүгд Найрамдах Узбекистан Улс оролцсон.
  • ХБНГУ-ын Лаута/Лабуш (Lauta/Laubusch) хотын IBS сангаас 13 дахь жилдээ зохион байгуулсан “Олон улсын компьютерын шинжлэх ухаан, боловсролын технологийн симпозиум (ISCSET)”-д “The ICT Competence Framework for Formal and Non-formal Educational Training in Mongolia” сэдэвт илтгэлийг гурван удаагийн шүүмжээр сайжруулан олон улсын IEEE стандартыг хангасан тул хэлэлцүүлж, scopus-д бүртгэлтэй сэтгүүлд нийтлүүлсэн.
  • 2024 оны 4 сарын 24-нд “Нээлттэй Боловсрол 2024” Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдсан. Нийт 16 илтгэл хэлэлцүүлэгдсэн.
  • 2024 оны 5 сарын 29, 30-нд Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл арга зам-2024 таван байгууллагын хамтарсан эрдэм шинжилгээний хурлаар “Хүүхдийн академик үгийн нөөцийг тогтоож, үгийн санг түвшинд оноох судалгааны зарим үр дүн”, “Үндэсний бичиг аппликейшны туршилтын үр дүн” сэдэвт өгүүллүүдийг хамтран бичиж, хэлэлцүүлсэн.
  • 2024 оны 3 сарын 23-нд зохион байгуулагдсан “Сургалт-Судалгаа-Хөгжил 2024” эрдэм шинжилгээний хуралд “Монгол Улсын албан болон албан бус боловсролын сургалтаар иргэдийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээг боловсруулсан байдал” сэдэвт өгүүллийг бичиж, илтгэсэн.

Эдгээр олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний ажлуудад оролцож байсан туршлагатай дээрээ үндэслээд E-Mongolia системийн өгөгдөлд суурилж, төрийн үйлчилгээний цахимжилтийн талаар өгүүлэл, нийтлэл бичих, хурал, зөвлөгөөн, симпозиумд илтгэл хэлэлцүүлэх, статистик үр дүнг олон нийтэд сонирхолтой олон төрлийн контент байдлаар таниулах, нийтлэх  зэргээр академик түвшинд ажиллахаар 2025 онд төлөвлөөд байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Rainer Moura (38.146.57.197)
    Crypto Consulting Recovery Experts Lost Recovery Masters Lost Recovery Masters centers its expertise on financial fraud and ethical hacking services, focusing much of its resources in fighting binary options scams, a pervasive threat to individual investors and financial institutions alike. With a proven track record of success and a commitment to transparency, Lost Recovery Masters provides personalized support throughout the recovery process, keeping clients informed every step of the way. Contact details: Email: Support@lostrecoverymasters.com Website: https://lostrecoverymasters.com/
    2025 оны 01 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    2 цаг 25 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    2 цаг 56 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    3 цаг 38 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    4 цаг 4 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    5 цаг 27 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    5 цаг 54 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    6 цаг 15 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    7 цаг 2 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    7 цаг 16 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    7 цаг 26 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    7 цаг 39 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    7 цаг 42 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    7 цаг 52 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    8 цаг 24 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    9 цаг 29 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    9 цаг 38 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    9 цаг 41 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    9 цаг 41 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    9 цаг 46 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    9 цаг 58 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК