Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хаврын хурдан морины уралдаан Монголын төрт ёсны түүхэн уламжлал мөн үү?

2025-1-28
0
ЖИРГЭХ

Хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах нь зөв, буруу гэх хоёр талын байр суурийг иргэд илэрхийлээд буй. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд морьтой иргэд "Хаврын уралдааныг зохион байгуулах нь зүйтэй" хэмээн Сүхбаатарын талбайд жагсаал өрнүүлсэн. Харин өчигдөр буюу даваа гарагт УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "Хаврын морин уралдаан бол Монголын түүхэн өв соёл биш" хэмээн эсэргүүцсэн билээ. Үүнийг дагаад Хаврын хурдан морины уралдаан Монголын төрт ёсны түүхэн уламжлал мөн эсэх асуудал хөндөгдөөд буй. Иймд уншигч та бүхэнд Хаврын хурдан морины уралдаан Монголын төрт ёсны түүхэн уламжлал мөн эсэх талаар дараах мэдээллийг хүргэж байна. 


2010 оны аравдугаар сард НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн Жагсаалтад "Монголын уламжлалт баяр болох Наадам" бүртгэгдсэн байдаг. Гэвч Хурдан морины уралдаан нь монголын ард түмний төрт ёсны өв соёлын үнэт баяр цэнгээн байх уламжлалт хэв маягаасаа илүү өргөн цар хүрээтэй болж, зөвхөн зун биш өвөл, хавар уралдаан зохиож, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлөхүйц байдлаар зохион байгуулагдах болжээ. 

Мөн Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй (1803-1920 оны) Наадмын баримтын нийт 381 цуглуулга дансыг шүүж үзвэл тухайн оныхоо 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан нь тодорхой харагдаж байна. Мөн Хан Хэнтий уулын аймгийн Галшар уулын хошууны дансыг шүүж үзэхэд мөн тухайн оны 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байжээ. Монголчууд 20-р зууны төгсгөлөөр өвлийг өнгөрөөж хаврыг угтаж, урт уяа сойлго хийж, холхон зайд морь уралдуулах заншил, арга барилд шинэчлэлт хийж эхэлсэн хэмээн үздэг. Хурдан морины хаврын уралдаан нь зарим газарт ахуйн хүрээнд зохион байгуулагдаж байсан ба 1995 оноос олныг хамарсан байдлаар зохион байгуулагдаж, 2004 оноос албан ёсны болгож Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагдах болжээ.

Үүнээс үзвэл хурдан морины уралдаан нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл мөн боловч өвөл, хаврын улиралд зохион байгуулах нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл хэмээн үзэх бодит үндэслэлгүй хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаанд дурджээ. 

ХАВАР ХУРДАН МОРЬ УНАХ НЬ ХҮҮХДИЙН АЮУЛТАЙ ХӨДӨЛМӨР МӨН ЭСЭХ

Хаврын хурдан морины уралдаан маш олон эрсдэлтэй нөхцөлд болж, энэ эрсдлийг үл харгалзан хүүхдээр хурдан морь унуулж байгаа нь хүүхдийг аюултай хөдөлмөр эрхлүүлж байна гэж үзэж болохыг НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгааны баримтууд нотолж байна. Хурдан морины уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэндэд шууд эрсдэл бий болгож байгаа болон сурч боловсрох эрхэд сөргөөр нөлөөлж байгаа байдал зэрэг нь ОУХБ-ын "Хүүхдийн аюултай хөдөлмөр" гэсэн ойлголтод шууд хамаарч байна.

УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН СУРЧ БОЛОВСРОХ ЭРХИЙН АСУУДАЛ

Хурдан морины хаврын уралдааны үеэр уралдаанч хүүхдүүд дор хаяж, 30 хүртэл хоногоор хичээлээс чөлөө авах, таслах байдал, эсхүл хичээлдээ явсан ч гэрийн даалгавараа хийхгүй байх нь их байдаг тул хоцорсон хичээлийг нөхөж заах, хоцрогдлыг арилгах арга хэмжээ авах нь сургууль болон багш нарын үүрэг хэдий ч багш нарын болон анги танхимын хүрэлцээ муу, цаг хугацааны асуудал зэргээс болоод боломжгүй байдаг, мөн давтлага хичээл хийлгэсэн ч үр дүн бага гардаг байна.

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ЭРХ, ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

1. Хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний хууль тогтоомж, дүрэм, журам 2015 оны 9 сарын 9-ний өдрийн байдлаар Монгол Улсад 569 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас 80 орчимд нь хүүхэд, хүүхдийн эрхтэй холбоотой зохицуулалт тусгагдсан байна. 

2. Хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах талаарх олон улсын эрх зүйн зохицуулалт Олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор хүүхэд бол эрх зүйн бие даасан субьект мен хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөх болсон. Монгол Улс нь хүүхдийн эрхийг хамгаалах тухай НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай 1989 оны Конвенцид 1990 онд, ОУХБ-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай (1999) 182 дугаар Конвенцид 2001 онд, Насны доод хязгаарын тухай (1973) 138 дугаар Конвенцид 2002 онд тус тус нэгдэн орсон байдаг. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙГ БИЙ БОЛГОЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД

Хүйтэн сэрүүн улиралд хурдан морины уралдаанд оролцож буй хүүхдийн эрүүл мэндийн эрсдлийг бий болгож байгаа хүчин зүйлүүдийг дараах байдлаар тодорхойлжээ. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллага дээр хийгдсэн судалгаа болон бэртэл гэмтэлд хийгдсэн дүн шинжилгээгээр хурдан морины уралдаанч хүүхдэд Толгой болон мөчдийн гэмтэл, Ясны хугаралт, Хөлдөлт, осголт, Амьсгалын замын өвчин, Дотор эрхтэний доргилт, өвчлөлт, Нүдний эвэрлэг бүрхүүлийн гэмтэл зэрэг бэртэл гэмтэл авдаг байна.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    1 цаг 10 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    1 цаг 41 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    2 цаг 23 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    2 цаг 49 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    4 цаг 12 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    4 цаг 38 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    5 цаг 0 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    5 цаг 46 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    6 цаг 1 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    6 цаг 11 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    6 цаг 23 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    6 цаг 27 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    6 цаг 37 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    7 цаг 9 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    8 цаг 14 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    8 цаг 22 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    8 цаг 26 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    8 цаг 26 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    8 цаг 31 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    8 цаг 43 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК