Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Батгэрэл: Ногоон барилгын журам батлагдсанаар барилгын салбарт ногоон зээлийн хүртээмж нэмэгдэнэ

2025-2-05
0
ЖИРГЭХ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 108 дугаар тушаалаар “Ногоон барилгын үнэлгээ (BESTGER)-ний аргачлал” /БД 25-102-24/ барилгын дүрэм, 2024 оны 153 дугаар тушаалаар “Ногоон барилгын (BESTGER) гэрчилгээ олгох журам”-ыг тус тус баталсан. Ногоон барилгын үнэлгээний аргачлал, гэрчилгээжүүлэх журмыг олон нийтэд сурталчлах, нэвтрүүлэх, хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Ногоон барилгын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэлтэй ярилцлаа.


 -Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө уншигчдад та өөрийн хариуцаж буй байгууллагын үйл ажиллагааны талаар товч танилцуулахгүй юу?

-Ногоон барилгын хүрээлэн эгнээндээ 70 гаруй гишүүдийг нэгтгэсэн олон нийтийн гишүүнчлэлтэй байгууллага. Байгууллагын эрхэм зорилго Монгол Улсад ногоон барилга гэж ойлголтыг тодорхойлох, ногоон барилгын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой болгох, ногоон барилгын талаар олон нийтэд мэдлэг олгож түгээн дэлгэрүүлэх, барилгын салбарыг илүү хүрэн барилгаас ногоон барилгад шилжүүлэх юм. Бид энэ эрхэм зорилгоо биелүүлэхдээ гишүүддээ тулгуурлан ажилладаг, мөн бусад байгууллагатай хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж ирлээ.

Манай гишүүдийн дунд барилгын  компаниуд, материал үйлдвэрлэгчид, барилгын салбарын төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, оюутнууд, банк санхүүгийн байгууллагууд багтсан. Түүнчлэн олон улсын зөвлөхүүдийн танхимтай.

Ногоон барилгын хүрээлэн сүүлийн жилүүдэд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Герман Монголын сургууль, ШУТИС-н Барилга Архитекторын сургууль болон Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

-Ногоон барилгын тухай: “Ногоон” барилга гэх ойлголтыг олон хүн мэддэг болсон. Манай улсад ногоон барилгын гэрчилгээ олгох журам батлагдсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Ногоон барилгын асуудал бол барилгын салбарын тулгамдсан асуудлуудын нэг юм. Ногоон барилга гэх ойлголтыг ерөнхийдөө олон хүн мэддэг, сонссон байдаг. Гэхдээ илүү тодорхой, гүнзгийрүүлсэн мэдлэг мэдээлэл дутмаг хэвээр байна.

ХББОСЯ-тай хийсэн санамж бичгийн хүрээнд бид сүүлийн 2 жилийн хугацаанд олон улсад түгээмэл ашиглагддаг ОУСК-ийн EDGE, АНУ-ын LEED, Германы DGMB, Английн BREEM зэрэг үнэлгээний системүүдийг харьцуулан судалж, Монгол Улсын үндэсний ногоон барилгын үнэлгээний (BestGER) аргачлалыг боловсруулан барилгын дүрэм болгож батлууллаа. Мөн энэхүү аргачлалаар үнэлэгдсэн барилгад ногоон барилгын гэрчилгээ олгох журмыг боловсруулж өнгөрсөн оны 12 сард ХББОС-н яамны сайдын тушаалаар батлуулсан.

Ногоон барилгын үнэлгээний аргачлал болон ногоон барилгын гэрчилгээ олгох журам батлагдсан нь олон жил хүлээгдсэн ногоон барилга гэж ямар шалгуур хангасан барилгыг хэлэх вэ гэсэн ойлголтыг тодорхой болгож албан ёсоор баримтжуулсан үйл явц болсон гэж харж байна.

Манай улсад ногоон барилгын гэрчилгээ олгох журам, ногоон барилгын BestGER аргачлал батлагдсантай холбоотой бидэнд маш олон асуултууд ирж байна. Бас энэ талаар сургалт авъя, мэдээлэл авъя гэсэн хүсэлтүүд ирж байна. Бидэнд ирж байгаа асуултуудын хамрах хүрээ, асуултуудын олон янз байдлыг харахад ногоон барилга гэх ойлголтыг олон нийт төдийлөн сайн ойлгохгүй байгаа нь харагдаж байна. Бидний хувьд үндэсний ногоон барилгын үнэлгээний аргачлалаа түгээн дэлгэрүүлж олон нийтэд хүргэх, энэ тал дээр мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах хэрэгцээ шаардлага гарч байгаа. 

-Журмын хэрэгжилт: Энэхүү журмыг баталснаар ямар ахиц, амжилтууд гарч байна гэж үзэж байна вэ?

-Ногоон барилгын журам батлагдсанаар барилгын салбарт ногоон зээлийн хүртээмж нэмэгдэнэ. Мөн түүнчлэн эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, амьдрах орчин таатай барилга байгууламжийн тоо нэмэгдэнэ гэж харж байна. Бид энэ журмыг олон нийтэд болон холбогдох хамаатай байгууллагуудад хүргэхийн тулд сургалт уулзалтуудыг олон удаа хийж байна, цаашид ч хийнэ. Сүүлийн үеийн мэдээнээс хуваалцахад бид Тогтвортой санхүүжилтийн холбооны боловсруулсан ногоон таксономид ногоон барилгатай холбоотой заалтуудыг тодорхой болгож оруулах, мөн банкны холбоо, арилжааны банкуудтай хамтарсан уулзалт хийж мэдээлэл хүргэлээ. Тэгэхээр энэ бол нэг удаагийн уулзалтаар шийдэгдэхгүй цаашид хамтарч ажиллаж, эргэх холбоотой байж ажил хэрэг болж эхэлнэ. Журам боловсруулж байх явцад бид арилжааны банкуудтай нэг нэгээр нь тусгайлан уулзаж ярилцан санал бодлыг нь авч байсан. Одоо харин банкны холбоо, тогтвортой санхүүжилтийн холбооны нийт гишүүдтэй нэгдсэн уулзалт хийж байгаа нь журам батлагдсаны хүрээнд бүгдээрээ нэг гараанаас нэгэн зэрэг эхлэх бололцоо гэж харж байгаа. Тэгэхээр ногоон зээл ямар шалгуураар яаж олгох вэ гэдэг нь тодорхой байхын бол аливаа харьцуулалтыг хийхэд амар болно, бас энэ ногоон зээлийг үр ашигтай ашиглах, тэр үр ашгийг илүү сайн байлгахад төрийн зүгээс ямар холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгаа зэрэг нь тодорхой болно. Саяхан Улсын их хурлын ногоон санхүүжилтийн ажлын  хэсэг”-ийн ажлын хүрээнд манайхаас “Ногоон барилгын гэрчилгээ олгох журам”-н талаараа мэдээлэл хүргэсэн. Тус уулзалтад санхүүгийн байгууллагууд болон Дэлхийн банк зэрэг газрууд оролцож хамтарсан уулзалт хийж мэдээлэл солилцсон байгаа.

–BesTGER гэрчилгээний талаар: Журмын хүрээнд тусгагдсан гол заалтууд юу вэ. BESTGER гэрчилгээ олгох үйл ажиллагаа хэзээ эхлэх төлөвтэй байна вэ?

Ногоон барилгын гэрчилгээ олгох журам үнсэн 4 бүлэгтэй. Ногоон барилгын гэрчилгээний төрөл, ангилал, хугацаа, ногоон барилгын (BestGER) гэрчилгээ олгох үйл явц, гэрчилгээ сунгах, оролцогч талуудын эрх үүрэг энэхүү журмаар тодорхойлогдсон. 

Ногоон барилгын үнэлгээний аргачлал  ХББОСЯ-аас батлагдсан хөтөлбөрийн дагуу 2025.03.01 -ээс хэрэгжихээр заагдсан байгаа. Түүнээс өмнө бид хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангахаар эрчимтэй ажиллаж байна.

–Гэрчилгээний шат дараалал: Төлөвлөлт, угсралтын шат, ашиглалтын үе шатуудад гэрчилгээ олгох тухай дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү.

-Ногоон барилгын шалгуур үзүүлэлтүүд барилгын үе шатуудад хэмжиж, баталгаажуулж болох байдлаараа ангилагдсан.   Барилгын зураг төсөл төлөвлөлтийн үе шатанд хамаарах шалгуур үзүүлэлтүүдийг төлөвлөх, барилгыг барих үе шатанд хамаарах шалгуур үзүүлэлтүүдийг барих үе шатанд, ашиглалтын үе шатанд хамаарах шалгуур үзүүлэлтүүдийг ашиглалтын үе шатанд үнэлнэ. 

Барилга байгууламжийн төлөвлөлтийн үе шатанд ногоон барилгын шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг  Урьдчилсан гэрчилгээгээр баталгаажуулна.  Харин барилга байгууламж төлөвлөх, барих, ашиглах бүх үе шатуудад ногоон барилгын шалгуурыг бүрэн хангасан байдлыг Ногоон барилгын (BestGER) гэрчилгээгээр баталгаажуулна.

-Нөлөөлөл ба үр дүн: Гэрчилгээ олгож эхлэлээр ямар нөлөөлөл, өөрчлөлт, үр дүн гарна гэж таамаглаж байна вэ?

Ногоон барилгыг сайн дураараа, өөрийнхөө хүсэл эрмэлзлэлээр барьсан тодорхой сайн жишээнүүд байгаа. Хувь хүмүүс болон компаниуд сайн дурын үндсэн дээр өөрсдийн манлайллаар барьсан ногоон барилгууд хараахан албажаагүй байна, хэрвээ ногоон барилгын гэрчилгээ авбал тэдгээр манлайлагчид маань албан ёсоор энэ бол ногоон барилга гэдгээ баталгаажуулах батламжтай нэг үгээр хэлбэл баттай итгэл үнэмшилтэй болоход хэрэгтэй. Тэгэхээр ногоон барилгын гэрчилгээ олголт бол албажуулах үйл явц.

Нөгөө талдаа ногоон барилгын гэрчилгээтэй болсноор миний үл хөдлөх хөрөнгө төдий чинээ үнэ цэнтэй юм байна, банкуудтай харьцахад ийм дүрэм журмаар ажиллах ёстой юм байна гэдэг нь тодорхой болно. Тэгэхээр аливаа зүйл ойлгомжтой байвал хэрэгжихэд сайн нөлөөтэй, гэрчилгээ олгож эхэлснээрээ бүх зээл олгох болон үл хөдлөх хөрөнгө арилжаалах , түүний үнэ цэнийг хадгалах процесс тодорхой болоход дөхөмтэй юм.

-Хувь хүмүүсийн оролцоо: Хувь хүмүүсийн хувьд ногоон барилга барихдаа ямар шат дамжлага, шалгуур хангаснаар гэрчилгээ авах боломжтой вэ?

Ногоон барилгын захиалагч ямар ч хүн байж болно, хувь хүн, байгууллага, төрийн байгууллага гэх мэт.

Ногоон барилгын гэрчилгээ дэлгэрэнгүй болон хялбаршуулсан гэсэн 2 төрлөөр олгогдоно. Хувь хүмүүсийн хувьд ногоон барилга барихдаа хялбаршуулсан үнэлгээний шалгуурыг хангана. Хялбаршуулсан үнэлгээний аргачлал нь 2 бүлгийн 12 шалгуур үзүүлэлттэй. Шалгуур үзүүлэлт бүр оноотой ба 100 хүртэл оноо авах боломжтой. 

Амины орон сууц шинээр барих эсвэл одоо амьдарч байгаа байшингаа эрчим хүчний хэмнэлттэй, саарал ус ашигладаг гэх зэргээр ногоон барилга болгож сайжруулснаар ногоон барилгын хялбаршуулсан гэрчилгээ авах боломжтой.

Харин  хувь хүмүүс дангаараа барилгын төсөл хэрэгжүүлэх тохиолдолд тухайн барилга байгууламж нь амины орон сууц биш олон нийтийн зориулалттай хороолол, агуулах гэх мэт бусад төрлийн барилга бол ногоон барилгын дэлгэрэнгүй гэдэг гэрчилгээ авах бололцоотой.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд голчлон төвөгшил өндөртэй барилга байгууламж барьдаг, энэ тохиолдолд дэлгэрэнгүй гэрчилгээ авах боломжтой.  

–Төслийн цар хүрээ: Ногоон барилгын гэрчилгээг томоохон төсөл, бүтээн байгуулалт, амины орон сууцуудад олгох боломжийн талаар…

-Ногоон барилгын  гэрчилгээ авах төслийн цар хүрээ ямар ч байж болно. Ногоон барилгын хялбаршуулсан гэрчилгээг амины орон сууц, харин дэлгэрэнгүй гэрчилгээг ямар ч хэмжээний төсөл бүтээн байгуулалт болох орон сууц, хотхон хороолол, худалдааны төв, спорт комплекс, уурхайн камп, аялал жуулчлалын камп зэрэг бүхий л барилга байгууламжид авах боломжтой. Гол нь тухайн барилга байгууламж ногоон барилгын дэлгэрэнгүй болон хялбаршуулсан үнэлгээний шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай.  

 Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    4 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    35 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    1 цаг 17 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    1 цаг 43 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    3 цаг 6 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    3 цаг 32 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    3 цаг 54 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    4 цаг 40 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    4 цаг 55 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    5 цаг 5 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    5 цаг 17 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    5 цаг 21 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    5 цаг 31 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    6 цаг 3 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    7 цаг 8 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    7 цаг 16 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    7 цаг 20 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    7 цаг 20 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    7 цаг 25 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    7 цаг 37 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК