Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тархиндаа 10 литр шингэнтэй охин хандивын хүчээр хардаг болжээ

2013-8-28
0
ЖИРГЭХ

    Ой гарантай хэрнээ харь гарагийн хүн шиг харагддаг Роона охины түүх дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Энэтхэгийн зүүн хойд хэсэгт байдаг зэлүүд тосгонд төрсөн Роона Бегум охин тархины усжилттай төржээ. Хүүхдүүд тархины усжилттай төрөх нь тийм ховор үзэгдэл биш ч Роона охины хувьд хэтэрхий хүнд туссан байна. Түүний тархи тэр чигээрээ усаар дүүрсэн тул эмч нар хэдхэн сарын настай гэж эцэг, эхэд нь хэлжээ. Өдөр ирэх тусам түүний толгой томорч даагдахын аргагүй болсон бөгөөд тойргийн хэмжээ нт 94 см болжээ. Мөн тархинд нь 10 литр орчим шингэн хуралдсан байна. "Түүний толгой томрох тусам тэр идэх хүсэлгүй болж, зүгээр л үхлээ хүлээн хэвтэх болсон. Тиймээс түүнийг асрах эсвэл өөр газар руу авч явна гэдэг хүндрэлтэй болсон" гэж аав Абдул Рехман ярьжээ.
130815014849-india-swollen-baby-1-horizontal-gallery
130815014849-india-swollen-baby-1-horizontal-gallery

   Мөн охины толгой томрох тусам арьс нь сунаж, юм харах боломжгүй болсон байна. Роонагийн аав 18 настай бөгөөд тоосгоны үйлдвэрт ажиллаж, өдөрт 3 доллараас бага цалин авдаг аж. Харин ээж  Фатима нь "Ийм том толгойтой болохоор хүмүүс түүнийг хараад айдаг. Бидний ганц үр шүү дээ" хэмээн өгүүлжээ.

   Зэлүүд, бөглүүд тосгонд амьдардаг энэ гэр бүлийнхэн ийнхүү хүнд өвчин туссан охиноо эмчлүүлж чадахгүй байсан ч өнгөрсөн дөрөвдүгээр сард аз тохиожээ. Хоёр норвеги оюутан тэдний тосгоноор дайрахдаа "хачин жигтэй" охины зургийг авсан байна. Тэд уг зургийг интернетед байрлуулж, хүмүүсээс хагалгаа хийх мөнгө хандивлахыг хүсчээ. 1600 доллараас эхэлсэн хандивын мөнгө наймдугаар сар гэхэд 60 мянган доллар болтлоо өссөн байна. Энэ мөнгөөр хагалгаа хийлгэхээр Роона охиныг Нью Дели дэх "Фортис" эмнэлэгт авчирсан аж. Түүнийг харсан эмч нар эхлээд шоконд орсон бөгөөд тархины усжилттай хүүхэд олныг эмчилж байсан ч ингэтлээ томорч, хүндэрснийг харж байгаагүй хэмээн уулга алджээ. Тиймээс Роонагийн хувьд мэс засалд орно гэдэг аз сорьсон бас амь дүйсэн хэрэг болохыг эмч нар гэрийнхэнд нь хэлсэн байна. Ямартаа ч бүр хүндрэхээс нь өмнө оюутнуудын явуулсан мөнгөөр охинд хагалгаа хийжээ. Таван хагалгааны дараа 94 см тойрогтой байсан толгой нь 58 см болжээ. Хэвийн хүүхдийн толгой 38-48 см байдаг аж. Роонагийн толгойд байсан 10 литр шингэн багассан тул одоо охин толгойгоо чөлөөтэй хөдөлгөж байгаа гэнэ. Хамгийн азтай нь охин харж чаддаг болсон бөгөөд байнга инээмсэглэж, орчин тойронтойгоо танилцаж эхэлсэн байна. 
130815014849-india-swollen-baby-1-horizontal-gallery
130815014849-india-swollen-baby-1-horizontal-gallery
130815014849-india-swollen-baby-1-horizontal-gallery

   Тосгондоо ирснийхээ дараа Роона охин бусдын анхаарлын төвд оржээ. Түүний ээж Фатима "Роона өсч том болохоороо уншиж, бичдэг болно. Бид хоёр /аав, ээж нь/ бичиг үсэггүй хүмүүс. Охины минь амьдрал биднийхээс илүү гэрэл гэгээтэй байгаасай" гэжээ.

   Гэхдээ Роона охин одоо бүрэн эдгээгүй байгаа. Энгийн хүүхэд шиг, эрүүл саруул болохын тулд тэр хэд хэдэн хагалгаанд орох шаардлагатай байгаа юм. Өнөөдөр "CNN" сайтын нүүрэнд гарсан энэ нийтлэл олон хүний анхаарлыг татаад байгаа бөгөөд охинд туслах хандивын санг өсгөнө гэж уг нийтлэлийг бичигч найдаж байгаа аж.
Б.Баяр
0
ЖИРГЭХ
Санал болгох
9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (202.126.90.58)
    ¿õòýë ¿ð õàðàì ãýã÷ýýð ààâä ýýæäýý èðñýí æààõàí îõèí ýäãýýñýé
    2013 оны 08 сарын 28 | Хариулах
  • chinbaatar (124.158.111.64)
    sak
    2013 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (180.149.93.40)
    buren edgereeseei chin setgeleesee husii daa
    2013 оны 08 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    9 цаг 7 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    10 цаг 9 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    10 цаг 41 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    10 цаг 48 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    11 цаг 0 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    11 цаг 1 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    11 цаг 28 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    13 цаг 25 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    13 цаг 52 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    13 цаг 59 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    14 цаг 20 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    14 цаг 33 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    14 цаг 45 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    15 цаг 2 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    15 цаг 3 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    15 цаг 10 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    15 цаг 18 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    15 цаг 22 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    15 цаг 29 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    15 цаг 39 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК