-
2019 оны 10 сарын 31
Шөнийн тарифын хөнгөлөлтөд тарифт электрон тоолууртай, цахилгааны төлбөрийн үлдэгдэлгүй хэрэглэгчид шууд хамрагдана.
-
2019 оны 10 сарын 31
Эрдэнэт үйлдвэрийн балансын бус хүдрийг ашиглаж катодын зэс үйлдвэрлэдэг “Ачит Ихт” компанийн байранд АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт нэгжлэг хийсэн мэдээлэл гараад байгаа юм. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, “Ачит Ихт” компанийг үүсгэн байгуулагч П.Цагаантай ярилцлаа.
-
2019 оны 10 сарын 31
БЗД-ийн 5 дугаар хорооны иргэдийн бүлэгтэй хамтран тус хорооны 43 дугаар гудамжийг жишиг гудамж болгон тохижуулж, 20 өрхөд нэвчилтгүй суурин нүхтэй ариун цэврийн байгууламж барьж өглөө.
-
2019 оны 10 сарын 31
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвийн үйл ажиллагааг шалгажээ.
-
2019 оны 10 сарын 31
УИХ-ын НББСШУ-ны Байнгын Хороо, ЭМЯ, НЗДТГ, МҮОНРТ, ХСҮТ, Худалдаа Хөгжлийн Банк хамтран “XXI зуун-Хавдаргүй Монгол” 1000 гэр бүлийн үндэсний зөвлөгөөнийг энэ сарын 30-нд Улаанбаатар хотод анх удаа зохион байгууллаа. МҮОНРТ, ХСҮТ найман жилийн өмнөөс “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг санаачилж, Монгол орон даяар хэрэгжүүлсэн билээ. Тэгвэл энэ жил ес дэх удаагаа өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулж буй юм.
-
2019 оны 10 сарын 31
1998 онд батлагдан гарсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ХЗДХЯ-аас ажлын хэсэг гарган боловсруулан ажиллаж байна. Үүнтэй холбоотой асуудлаар Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамираас зарим зүйлийг тодрууллаа.
-
2019 оны 10 сарын 31
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Шинэ технологи-эерэг хандлага соёлтой үйлчилгээ” ахуйн үйлчилгээний салбарын анхдугаар аяныг зохион байгуулсан билээ.
-
2019 оны 10 сарын 31
Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгааны хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2019 оны 10 сарын 31
09.30 цагт “Новотел” зочид буудалд “Уул уурхайн салбарын хөгжилд залуу инженерүүдийн оролцоо” хэлэлцүүлэг болно.
-
2019 оны 10 сарын 31
Өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.
-
2019 оны 10 сарын 30
Цахилгааны хөнгөлөлтөд нийслэлийн 116 мянган өрх, улсын хэмжээнд 160 мянган өрх хамрагдаж байна. Энэ хүрээнд ирэх сарын 1-ээс эхлэн оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэрэглээнээс хамаарч 50 хүртэлх хувиар хөнгөлөх аж. Ирэх оны хувьд 28 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр тооцоолжээ.
-
2019 оны 10 сарын 30
Асуудлыг хоёр талын хүчин чармайлтаар хамтран шийдвэрлэх талаар санал нэгдэв.
-
2019 оны 10 сарын 30
Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
-
2019 оны 10 сарын 30
Мэргэжлийн хяналтын байгууллагаас сайжруулсан шахмал түлш, уул уурхай, сургууль, цэцэрлэгт хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийж байна.
-
2019 оны 10 сарын 30
Дэлхий дахинаа жил бүрийн 10-р сарын 29-ны өдрийг тархины харвалттай тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Та тархины харвалтаас сэргийлж чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
-
2019 оны 10 сарын 30
Хүчний байгууллагуудын гүйцэтгэх ажиллагаагаар өчигдөр орой дөрвөн байршлаас гадаадын 500-гаад иргэнийг цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн саатуулсан. “Юнион бюлдинг”, “Ориентал”, “Кентавр”, “Амар” зочид буудалд байрласан эдгээр иргэд нь бүгд хятадууд байсан бөгөөд Монголын хилээр орж ирсэн өдрөө эдгээр буудалд байрласан байна.
-
2019 оны 10 сарын 30
Судалгаанд суурилсан их сургууль байгуулах талаар эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр буй. Дэлхийн жишигт судалгааны сургуулийг гурван аргаар байгуулдаг байна. Эрдэмтэн судлаачдын хувьд судалгааны сургууль байгуулах нь их сургуулийн боловсролын чанарыг сайжруулах чухал түлхэц болох талаар хэлж байна. Ингээд гавьяат багш доктор, профессор Д.Бадарчтай ярилцлаа.
-
2019 оны 10 сарын 30
Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгааны хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2019 оны 10 сарын 30
09.00 цагт МҮХАҮТ-д “Монголын эдийн засгийн чуулган 2019” эхэлнэ.
-
2019 оны 10 сарын 30
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их Нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.