-
2013 оны 9 сарын 26
Өнгөрсөн мягмар гарагт Пакистаны баруун өмнөд хэсэгт 7.7 баллын хүчтэй газар хөдөлснөөр ихээхэн гамшиг учруулаад байгаа билээ. Хор хохирлын тухай мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг татаж буйгаас гадна хүчтэй газар хөдлөлтийн тухай бас нэгэн сонирхолтой үйл явдал хэвлэлийн халуун сэдэв болжээ.
-
2013 оны 9 сарын 26
Сомалийн исламын цэргийн бүлэглэл Ал-Шабааб дахин их цус асгаруулсан халдлага үйлдэнэ хэмээн заналхийллээ. Энэхүү мэдэгдлийг бүлэглэлийн толгойлогч Ахмед Абди Годане хийсэн байна.
-
2013 оны 9 сарын 26
ОХУ-ын хамгийн хүчирхэг эрийг дахин хуримласан гэх мэдээлэл Оросын хэвлэлүүдэд цацагдах боллоо. Ерөнхийлөгч Владимир Путиныг олимпийн наадмын хэмнэлт гимнастикийн алтан медальт Алина Кабаеватай гэрлэсэн хэмээн бичиж байна. 31 насны зөрүүтэй хосын гэрлэх ёслол Оросын хойд хэсгийн Валдай хотын Валдай нуурын ойролцоо орших “Иверски” хийдэд нэлээд нууц хэмжээнд болсон хэмээн хэвлэлүүд бичжээ.
-
2013 оны 9 сарын 26
Өчигдөр НҮБ-ын шинжээчид Сирийн нийслэл Дамаск хотод эргэн очжээ. Тэд Сири улсыг химийн зэвсэг хэрэглэсэн гэх бүх баримтуудыг шинжилж нягтлах зорилгоор очсон байна.
-
2013 оны 9 сарын 26
Венесуэлийн Засгийн газар байнгын хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын хэрэггүй шат дамжлагуудыг танахаар болжээ. Энэ нь нэн шаардлагтай бараа бүтээгдэхүүнүүдийн хомсдолд орсонтой холбоотой аж.
-
2013 оны 9 сарын 26
Мягмар гаргийн өдөр эхэлсэн 7.7 баллын хүчтэй газар хөдлөлт Пакистаны Балокистан хотод ихээхэн сүйрэл учруулж байна. Гамшигт амиа алдагсдын тоо 328-д хүрсэн бөгөөд 440 гаруй хүн гэмтэж бэртээд байна хэмээн эрх баригчид мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 25
-
2013 оны 9 сарын 25
-
2013 оны 9 сарын 25
-
2013 оны 9 сарын 24
АНУ-д Чингис хаан гэгч этгээд ял авсан тухай анхаарал татам мэдээлэл “Dailymail” сайтад нийтлэгджээ. Нью-Йорк хотын Брүүклиний оршин суугч 24 настай Чингис хааныг хар тамхи, дээрмийн хэрэгт буруутган 15 жилийн ял оноосон байна.
-
2013 оны 9 сарын 24
Кенийн нийслэл Найробийн дэлгүүрт зургаан террористыг устгасан хэмээн Кенийн үндэсний телевиз өчигдөр мэдээллээ. Тус улсын хамгаалалтын хүчнийхэн террористуудыг устгасан байна.
-
2013 оны 9 сарын 24
АНУ-ын ашгийн төлөө бус байгууллага тус улсын нисэгчгүй онгоцны дайралтуудад амиа алдсан Пакистаны иргэдийг нэрлэх төслийг өчигдөр эхлүүлжээ.
-
2013 оны 9 сарын 24
Дэлхий нийтийн хэмжээнд ХДХВ-ээр халдварлагчид болон энэ өвчинтэй холбогдон амиа алдагсдын тоо эрс буурсан хэмээн НҮБ-аас өчигдөр мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 24
БНХАУ-ын хамгийн баян хүн зүүн хойд хэсгийн Киньдао мужийг кино хот болгож, хятад маягийн Холливүүд барих гэж байна хэмээн барууны хэвлэлүүд бичжээ. Тэрээр энэ төсөлд нийтдээ 50 тэрбум юань буюу 8.2 тэрбум ам.доллар зарцуулах гэж байна.
-
2013 оны 9 сарын 24
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын албан ёсны түүхийн номны нэг бүлгийг өөртөө зориулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Удахгүй хэвлэгдэх энэхүү номыг тус улсын ерөнхий боловсролын сургуулиудад сурах бичиг болгон ашиглах аж.
-
2013 оны 9 сарын 24
“Apple” компани өнгөрсөн баасан гарагт худалдаанд гарсан iPhone5S болон 5C загваруудаасаа гурав хоногийн дотор есөн сая ширхгийг худалдаалсан хэмээн мэдээллээ. Энэ нь “Apple” хийгээд бусда ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн хувьд нээлтийн долоо хоногтоо хамгийн олныг борлуулсан рекорд болоод байна. Үүний улмаас “Apple”-ийн хувьцаа өчигдөр 6 хувиар өссөн байна.
-
2013 оны 9 сарын 24
Ираны Гадаад хэргийн сайд Нью-Йорк хотноо үргэлжилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дахь хуралдааны үеэр дэлхийн зургаан том оронтой цөмийн хөтөлбөрийнхөө талаар хэлэлцэхээр болжээ.
-
2013 оны 9 сарын 24
Цөмийн дайн болох, эсвэл тэнүүлч од дайран өнгөрөхгүй л бол манай дэлхийд ирээдүйн 1.75 тэрбум жилийн дотор амьдрал үргэлжилсээр л байна хэмээн Их Британийн эрдэмтэн мэдээллээ.
-
2013 оны 9 сарын 24
Египетийн шүүх Исламын ахан дүүсийн бүхий л үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргажээ. Шүүх засаглалын эрх баригчид дээрх исламын хөдөлгөөн нь засгийн газрын бус байгууллага бөгөөд төрийн салбар болох боломжгүй тул ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарлаж байна.
-
2013 оны 9 сарын 24
Иран болон ОХУ-ууд шинээр атомын цахилгаан станц барих хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай “Press TV” мэдээллээ. Хэлэлцээрийг хоёр талын эдийн засгийн хамтарсан хороо саяхан баталсан хэмээн Ираны атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Али-Акбар Салехи мэдэгдсэн байна.