-
2013 оны 8 сарын 07
Япон улс Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн том хөлөг онгоц бүтээснээ өчигдөр нээлээ. “Изумо” хөлгийг байлдагч хөлөг онгоцны дайралтын эсрэг болон хилийн бүсийн ажиглалтад ашиглах аж.
-
2013 оны 8 сарын 07
Тунисын нийслэлд арван мянга гаруй босогчид Исламын Засгийн газрыг огцрохыг шаардан жагсаалд нэгджээ. Бардогийн талбайд цугласан олон “Ард түмэн энэ дэглэмийг огцрохыг хүсч байна” хэмээн хашгирсан байна.
-
2013 оны 8 сарын 07
Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуденд орогнол олгосон Москвагийн шийдвэрийг үл харгалзан АНУ болон ОХУ дээд түвшний хэлэлцээрүүдээ ирэх баасан гарагт хийх болно хэмээн АНУ-ын эрх баригчид мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 07
Судлаачид БНХАУ-д шувууны ханиад анх удаа хүнээс хүнд халдсаныг тогтоожээ.
-
2013 оны 8 сарын 06
БНХАУ ганц хүүхдийн бодлогодоо томоохон өөрчлөлт оруулж магадгүй талаар эх сурвалж мэдээллээ. Хятадын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний комисс хосуудад хоёр хүүхэдтэй болох боломж олгох ёстой тухай саналыг эрх баригчдад тавьсан байна.
-
2013 оны 8 сарын 06
АНУ-ын цэргийн онгоц өчигдөр Окинава арал дахь цэргийн баазын нутагт осолдсон байна. Япон болон Америкийн талын мэдэгдсэнээр онгоцонд явсан багийн дөрвөн гишүүн бүгд амьд гарсан байна. Гэсэн хэдий ч нэг нь маш хүнд бэрэтл авчээ.
-
2013 оны 8 сарын 06
ОХУ ирэх есдүгээр сард Протон-М пуужингуудыг хөөргөж магадгүй хэмээн Оросын Сансар судлалын Роскосмос агентлаг мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 06
Amazon.com сайтыг үүсгэн байгуулагч Жефф Безос “Washington post” компанитай тохиролцоонд хүрсэн тухайгаа мэдээллээ. Тэрээр тус компанийн сониныг 250 сая ам.доллараар худалдан авахаар болсон байна.
-
2013 оны 8 сарын 06
Өчигдөр Японы ард түмэн Хирошима хотод дэлбэлсэн атомын бөмбөгт амиа алдсан хүмүүсийг хүндэтгэн дурслаа. 1945 оны наймдугаар сарын зургааны өдөр АНУ улс Хирошима мужид атомын бөмбөг хаяснаас хойш 68 жил өнгөрч байна.
-
2013 оны 8 сарын 06
Камчаткийн Шивелуч галт уулын идэвхжилтийн үнсний хаялт далайн түвшингээс зургаан км-ийн өндөрт хүрчээ. Үнсэн үүл Камчаткийн булангаас зүүн өмнөд хэсэгт 50 км зайтай тархан, сарниж байгаа аж.
-
2013 оны 8 сарын 06
Өндөр шатамхай, идэмхий химийн бодис ачиж явсан галт тэрэг АНУ-ын Лузиана муж улсад замаасаа гарчээ. Галт тэрэг Лузианагийн нийслэл Батон Роуг хотоос 100 км зайд орших Лавтелл хотод замаасаа гарсан байна. Ингэснээр ачааг тээвэрлэж явсан вагоны 76 цувааны 26 нь унажээ.
-
2013 оны 8 сарын 06
Шинэ Зеландын “Fonterra” компани өчигдөр ботулизмын халдвартай сүү худалдаалж байсан тухайгаа тайлбар хийлээ. Ботулизмын халдвартай сүү ууснаар хүний мэдрэлийн төв системийг хордуулахад хүргэдэг байна.
-
2013 оны 8 сарын 05
Гондурас улс гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хүмүүжүүлэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн учраас тус улсын 24 шоронд хоригдлууд нь эрх мэдлээ тогтоосон тухай Хүний эрхийн байгууллага мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 05
Солонгосын дайны дараа цэргүүдэд урам хайрлаж буй Мэрилин Монрогийн хэзээ ч олонд дэлгэгдээгүй зургуудыг дуудлага худалдаанд оруулахаар боллоо.
-
2013 оны 8 сарын 05
Японы зохион бүтээгчид саяхан уусан согтууруулах удааны хэмжээг илрүүлдэг цаг бүтээсэн нь хэрэгчлэгчдийн анхаарлыг татаж байна. “Kisai Intoxicated” хэмээн нэрлэгдсэн уг цаг хэрэглэгчдээ их, бага хэмжээгээр согтууруулах ундаа уусны дараа жолоо барих боломжтой эсэхийг хэлж өгөх аж.
-
2013 оны 8 сарын 05
Австралийн Ерөнхий сайд Кевин Рудд ирэх сарын долооны өдрийг сонгуулийн өдөр болгон зарлалаа. Тэрээр зургаан долоо хоногийн өмнө Хөдөлмөрийн намынхны санал хураалтаар Ерөнхий сайд асан Жулия Гиллардыг ялснаар түүний ажлыг залгамжлан авсан юм.
-
2013 оны 8 сарын 05
Өчигдөр Ираны шинэ Ерөнхийлөгч Хассан Роухани Сири улс болоод тус улсын Ерөнхийлөгч Башар Ал Ассадыг өөрийн ах шигээ санаж дэмжихээ илэрхийлсэн байна.
-
2013 оны 8 сарын 05
Бахрейны эрх баригчид Аль-Кайда, Хезболла зэрэг террорист халдлагуудтай холбогддог бүлэглэлүүдийн веб сайтад нэвтрэхийг хоригложээ.
-
2013 оны 8 сарын 05
Израйль, Палестин улсууд өнгөрсөн долоо хоногт энх тайвны хэлэлцээгээ эхлүүлсэн билээ. Өргөн хүрээний асуудлыг ярилцах найрамдлын хэлэлцээрүүд хоёр талын бүс нутагт хэд хэдэн удаа болох юм. Дараагийн хэлэлцээ Израйльд зохион байгуулагдах бөгөөд энэ сарын хоёр дахь долоо хоногт болно хэмээн Израйлийн талаас хэлэлцээрийг ахлагч Тзипи Ливни мэдээллээ.
-
2013 оны 8 сарын 05
Өмнөд Америкийн Коста Рика улсын эрх баригчид нэгэн сонирхолтой мэдээлэл хийлээ. Тэд ирэх жилээс бүх амьтны хүрээлэнгээ хааж, амьтдыг торноос нь суллан зэрлэг байгальд нь тавихаар болжээ.