Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Амгаланбаатар: Зорилгынхоо төлөө зүтгэхэд их аз жаргал мэдрэгддэг

2015-3-27
0
ЖИРГЭХ

-О.Амгаланбаатар бизнесийн чиглэлээр сургууль төгссөн хэрнээ топ модель, амжилттай залуу жүжигчин болсон байна. Амьдрал өөрийг тань кино урлагт хэрхэн  хөтлөснийг ярьж өгөөч?

 

-Би их сургуулиа төгссөн жил дипломоо тоохгүй хаячихсан. Гэхдээ тэр жилдээ дипломноосоо ч илүү зүйлийг олсон гэж боддог. Ажил хайж явахдаа санамсаргүй рекламанд тоглохоор болсон юм. Дараа нь найз нөхдийнхөө хүрээллээр дамжуулан загварынхантай холбогдож загварын тайзанд гарч мөн тэр шугамаараа хүмүүстэй холбогдож явсаар эхний хоёр кинондоо тоглосон доо. Мэргэжил сонголт маань бол бизнес байсан, одоо ч тэр чиглэлээрээ ажиллаж байгаа. Би нэг эхлүүлсэн зүйлийнхээ төгсгөлийг үзэж дээд хэмжээнд нь тултал сайн хийх дуртай. Амьдрал намайг урлаг руу хөтөлсөн болохоор энэ төрөлдөө сэтгэл гарган ажиллаж жаахан ч гэсэн амжилт гаргамаар байна. Эхний хоёр кино буюу “Учиртай гурав”, “Тэнгри” киноны нээлтийн дараа найруулагчид маань шоолоод байсан. “Киноны дундуур Амгааг харсан чинь сандалны цаанаас зөвхөн толгой нь л ил гарчихсан үзэж байсан” гэж. Тэгтлээ ичээд сандалдаа шигдээд байсан хэрэг. Аргагүй урлагийн чиглэлээр туршлагагүй хүн учраас анхны кинон дээр хэцүүхэн л байсан. Гэхдээ нэгэнт энэ салбарт ороод ирснийх сайн юм хийх юмсан гэж боддог. Өөрөө өөрөөсөө ичихгүй, цэх суугаад үзчих хэмжээний дүр бүтээх юмсан гэж хичээж явна даа.

 

-Залуу уран бүтээлч хүний хувьд та юунаас хамгийн их аз жаргалыг мэдэрдэг вэ?

-Миний аз жаргалын хэмжүүр цаг хугацаа өнгөрөх тусам л өөрчлөгдөж байна. Жишээ нь нэг жилийн өмнө гэхэд би зугаа цэнгээн л миний аз жаргалтай амьдрал юм байна гэж бодож байлаа. Ийм амьдралын хэмнэлтэй хүн 1000 гаруй километрийн цаана, утасны сүлжээ ч үгүй Хөвсгөлийн тайгад хэдэн сараар амьдрах хэрэгтэй болсон. Тэгээд зураг авалтгүй үедээ тайгын онгон дагшин байгалийг харж ганцаараа олон зүйлийг эргэцүүлэн суудаг байлаа. Тэгж суухдаа ойлгосон. Би юуны төлөө амьдарч байгаагаа, хүний амьдралын аз жаргал юунд оршдог юм бол гэх мэтээр. Харин сүүлд хүний амьдралын хамгийн их аз жаргал бол гэр бүл гэдгийг ойлгосон. Би одоохондооо гэр бүл зохиож амжаагүй байгаа л даа. Тэгэхээр одоо бол миний хүсэл зорилго жаргалыг илүү мэдрүүүлж байна даа. Хүн ер нь өөрийнхөө хамгийн их сонирхдог зүйлийнхээ төлөө зорилго тавиад, цаг зав сэтгэл зүрхээ бүрэн зориулвал аз жаргал мэдрэгддэг юм билээ. Зорилготой хүн өглөө бүрийг инээж угтдаг гэдэг шүү дээ. Би одоо бол өглөө болгон инээж сэрж байна.

 

-Тэгвэл “Содура” кино бас Хөвсгөл нутаг таны амьдралд их нөлөө үзүүлжээ. Тайга руу явахын өмнөх О.Амгаланбаатарт ямар өөрчлөлт гарсан бол?

 

-Кино төсөл эхэлж байхад миний амьдралд их сонин эргэлт болсон юм. Удаан үерхсэн найз охиноосоо салаад сэтгэл жаахан хэцүүхэн байх үетэй “Содура” киноны зураг авалт давхацсан. Бухимдсандаа өөрийнхөө бурууг ч ойлгохгүй, тэр хүнийг л буруутгаж элдэв буруу зүйл хийх байсан байх гэж боддог. Харин ийм үед намайг кино багийнхан маань Хөвсгөл рүү аваад явчихсан. Тайгад удаан амьдарснаар өөрийгөө олж, төлөвшиж чадсан гэж боддог. Их хотын хөдөлгөөнт амьдрал, шоу цэнгээнээс холдож урлагийн хүмүүстэй гайхалтай байгальд амьдрах нь тун сайхан байсан. Би Амбий, Ариунбямба, Өөскө гээд гурван ахтайгаа нэг гэрт орж хамт байх хугацаандаа олон зүйл ярилцаж бие биедээ дэм болж байлаа. Тэгэхэд тэд нарын туулж өнгөрүүлсэн амьдралын хажууд миний асуудал бол инээдтэй жижигхэн зүйл байсныг би мэдэрсэн. Нэгдүгээрт, энэ бүхэн миний сэтгэл санаанд нөлөөлсөн. Хоёрдугаарт, тэр сайхан байгальд хүн муу юм бодоод гутраад сууна гэж байдаггүй юм билээ. Байгаль хүнийг эмчилдэг. Нэг их сайхан уул нуруу харчихаад “тэр үед ч ёстой онцгүй юм болсон шүү” гээд бодоод сууна гэж байхгүй. Сэтгэл ямар ч хэцүү байсан байгаль, ан амьтан тэр бүгдийг хараад сэргэчихдэг юм билээ.

 

Харамсалтай нь, намайг ингэж Хөвсгөлд үзэж харж, мэдэрсэн зүйлээ ярихаар зарим хүн огт итгэж өгөхгүй байгаа юм. “Энэ Амгаа олон жил шоу цэнгээн л гэж явсан, одоо юу хийх гээд гэгээрээд байгаа юм бол” гэх мэтээр яриад байгаа юм. Уул нь би яаж зөв, сайхан амьдрах учрыг арай гэж ойлгож эхлээд байгаа юм шүү дээ. Киноныхоо нээлтэн дээр нийт уран бүтээлчиддээ “намайг Хөвсгөл авч явсанд баярлалаа” гэж тусгайлан хэлнэ гэж бодож байгаа.       

    

-Итгэхгүй, ойлгохгүй байгаа хүмүүс нь таныг таньж мэдэж чадахгүй байгаа хэсэг байх л даа. Одоо ч хүний гаднах төрх, хувцаслалт гэх мэтэд сатаараад жинхэнэ хүнийг нь танихад багагүй хугацаа ордог болсон шүү дээ. Та ер нь хүн танихдаа хэр сайн бэ?

 

-Тэр тал дээр өөрийгөө дажгүй чадвартай гэж боддог. Би найзуудтайгаа ярилцаж суух дуртай. Найз нөхөд минь намайг гээд хүрээд ирдэг болохоор тэр тал дээр дажгүй юм болов уу гэж боддог. Ер нь цаг хугацаа өнгөрөх тусам хүний хэн бэ гэдгийг таньж сурдаг байх.

 

Харин өөрийгөө хүмүүст ойлгуулах тал дээр би өөрийнхөөрөө л байдаг. Анхнаасаа хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээгээд баг зүүж эхлэх юм бол өөрт хэцүү өрөөлд ч муухай. Надтай уулзаад хамтарч ажилласан хүмүүс “би чамайг зурагтаар хараад ийм хүн гэж бодоогүй” л гэдэг юм. Эргэн тойронд тийм багтай, хуурамч инээдтэй хүмүүс олон байхад би нэмэгдээд яах вэ дээ гэж боддог.  

 

-Гэхдээ үзэгчид таныг аль хэдийн таньдаг болчихсон, амжилттай яваа залуу хүн. Мөн таниас үлгэр дууриал авдаг хүүхдүүд ч байгаа. Тиймээс нийгэм өөрөө таныг гоё сайхан байлгахад шаардахгүй байна уу?   

 

-Тэр хамгийн хэцүү хэсэг нь. Монголын зах зээлд дан ганц урлагийнхаа чиглэлээр ажиллаад амьдрахад хэцүү. Хүмүүсийн хүлээдэг шиг тийм сайхан, тансаг байдлаар биеэ авч явахад жаахан төвөгтэй. Тэгэхээр би өөрийнхөө мэргэжлийн ажлыг давхар хийнэ гэж боддог. Нарантуул захаас очоод гутал авна, жижигхэн гуанзанд ороод хоол идэж энгийн байх болно. Харин энэ бүхэнд намайг илүү дутуу харж, шивэр авир яриа үүсэх вий гэж бодож амьдрах юм бол утгагүй шүү дээ. Тэгэхээр өөрийнхөөрөө амьдарсан нь дээр гэж боддог доо.    

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    7 цаг 11 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    7 цаг 42 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    8 цаг 24 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    8 цаг 50 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    10 цаг 13 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    10 цаг 40 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    11 цаг 2 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    11 цаг 48 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    12 цаг 3 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    12 цаг 12 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    12 цаг 25 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    12 цаг 29 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    12 цаг 38 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    13 цаг 11 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    14 цаг 15 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    14 цаг 24 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    14 цаг 28 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    14 цаг 28 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    14 цаг 32 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    14 цаг 45 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК