Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Насанбуян: Багшийнхаа тоглолт нь дээр шинэ дуугаа хамтран дуулна

2015-4-06
0
ЖИРГЭХ

        Энэ удаагийн дугаартаа Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуянтай ярилцлаа.

 

-Төрсөн нутагтаа очиж тоглолт хийсэн тухай сонслоо. Энэ аялан тоглолтын тухай асуултаар ярилцлагаа эхэлье?

 

-Өнгөрсөн 2014 онд бие даасан анхны тоглолтоо “Би...” нэртэйгээр Улаанбаатар хотдоо хоёр өдөр амжилттай тоглосон. Энэ тоглолтоо өөрийнхөө төрсөн нутагт, мөн ойрхон хотуудад тоглох нь зүйтэй гэж бодсон юм. Энэ сарын 18-нд Баянхонгор аймагтаа очиж тоглочихоод ирлээ. Нутагтаа ойрд очоогүй байсныг ч хэлэх үү их санасан байна. Сурч төгссөн цэцэрлэг, сургуулиараа орж багш нартайгаа уулзлаа. Хичээлдээ явдаг байсан замаараа алхаж үзлээ. Хүүхэд насны дурсамж сэргээд их сайхан санагдсан. Сурагч байхаасаа улсын уралдаанд оролцдог байсан тухай минь багш нар минь дурсан ярьж байлаа. Тоглолтын дараа хүмүүсийн  сэтгэгдэл маш өндөр байсан. Нутгийн минь тэнгэр яалт ч үгүй охиноо харж үзсэн байх. 18-нд хоёр удаа тоглосон. 40-өөд дууг амьдаар дуулахад хоолой минь хүртэл ядарч цуцсангүй. Тоглолтыг минь үзсэн багш нар, нутгийнхандаа баярласнаа илэрхийлэх нь зүйтэй. Надад маш их урам хайрлалаа.

 

-Хүүхэд байхдаа алхдаг байсан замаараа дахин алхахад ямар санагдаж байв. Тэр үед мөрөөдөж байсан мөрөөдөл нь өнөөдөр биелэлээ олж уу?

 

-Тийм шүү. Хүн ер нь хүсэл мөрөөдөлтэй байх юм амьдрал нь зорилготой байдаг юм шиг санагддаг. Хүүхэд байхдаа МУГЖ Б.Сарантуяа багшийнхаа тоглолтыг Баянхонгорын театрт үзчихээд л “Би яг ийм дуучин болно” гээд л өөртөө амлаж байсан. Сая тоглолтоо яг тэр театрт тоглолоо. 1995 онд дууны тэмцээнд оролцож, анхны алтан медалиа бас л тэр театрын тайзан дээр гардаж авсан. Миний урлагийн хүн болох гарааг тавьсан тэр л алтан тайзан дээр дахин гарч тоглоход их сайхан санагдлаа. Ямартай ч багадаа дуучин болохыг мөрөөдөж алхсан тэр охин өнөөдөр өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж, тодорхой хэмжээний амжилт гаргаад явж байна. Мэргэжлийн уран бүтээлч болчихоод нутагтаа тоглолт хийхэд ямар сайхан санагдсан гээч.

 

-МУГЖ Б.Сарантуяа багштайгаа анх яаж танилцсан юм бэ?

 

-“Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээний үеэр анх танилцсан. Багш маань шилдэг 15 оролцогчдын гала концертыг үзэхээр, түрүүлсэн оролцогчид шагналыг нь гардуулахаар ирсэн байсан л даа. Тэр үед намайг дуулахыг харчихаад тайзны ард ирээд их гоё дотно яриа өрнүүлж байсныг санадаг юм. Тэр өдөр багшийн утасны дугаарыг авч үлдсэн. Дараа нь бичүүлсэн байсан ганц хоёр дуунуудаа сонсгож, цаашдаа надад заавар, зөвлөгөө өгч байгаач гэж гуйсан. “Би тан шиг дуучин болохыг мөрөөддөг” гэдгээ ч хэлчихсэн. 2007 онд “Хайрламаар” аялан тоглолтондоо намайг авч явсан. Дараа нь 2012 онд “Аргагүй монгол аялгуу” аялан тоглолтонд ч оролцсон. Европын орнууд, Азийн зарим орнууд, Америкт тоглосон тоглолтуудад нь ч хамт явсандаа баярладаг. Багшийнхаа 70 гаруй тоглолтонд оролцож, дуулахаас гадна зохион байгуулалтанд нь оролцсон доо. Тэр хэрээрээ би туршлагажиж яваа байх.

 

-Надад заавар, зөвлөгөө өгөөч гээд гуйхад нь хэрхэн хүлээж авсан бол?

 

-Эхэндээ нааштай хүлээж аваагүй ээ. Нэлээд их утасдуулсан, арван мессеж бичихэд нэг удаа хариу ирдэг байлаа. Яахав намайг үнэхээр хүсч байна уу, эсвэл түр зуур сонирхож байна уу гэдгийг тэгэж шалгаж байсан юм билээ. Тэрийгээ дараа нь надад хэлсэн. Миний хувьд багаасаа шүтдэг байсан дуучин минь учраас “Тэнгэрийн умдаг атгалаа” гэдэг шиг боломжийг алдахыг хүсээгүй. Хүссэн зүйлийнхээ төлөө тууштай зүтгэсээр байсан. Өнөөдөр тэр зүйлийнхээ үр дүнг зах зухаас нь үзэж байна.

 

-Багшийнхаа ямар дуунд хамгийн дуртай вэ?

 

-Анх “Хайрын бурхан” дууг нь сонсоод тэр уран бүтээлчид дурласан. “Миний дуу” дуунд нь бас маш их дуртай.

 

“Өчнөөн орой зөвхөн өөрийн тухай би

Чив чимээгүйхэн бодолд автан хэвтлээ

Өнгөрсөн бүхнээ эргэн санахад одоо

Бүхий л хүслээ гүйцээсэн шиг санагдана 

Амьдрал намайг дуунд уяраажээ...” гээд их гоё үгтэй дуу. Ер нь би ч гэсэн мэргэжлийн сургуулийг нь төгссөн, мэргэжлийн уран бүтээлчийн хувьд багшийгаа техник сайтай, дууг үнэхээр зүрх сэтгэлээсээ дуулдаг дуучин гэж боддог. Багшаасаа суралцах зүйл маш их байдаг шүү.

 

-“Universe best songs” тэмцээнд оролцсоныхоо дараа Солонгос руу сургуульд явсан шүү дээ. Гэтэл яагаад дундаас нь хүрээд ирэв?

 

-Сурсан. Тэнд сурч байх хугацаанд аялан тоглолтоор маш их явж хичээлээ цалгардуулсан тал бий. Бас өөрийнхөө хоёр дахь сингл цомгийн ажлын монголд эхлүүлэхээр зориг шулуудаад тэндэх асуудлаа шийдээд ирсэн. Одоо энэ цомгийнхоо ажлыгүргэлжлүүлээд явж байна. Энэ цомгийн эхний дуу өнгөрсөн 2014 онд “Нойргүйдэл” нэртэйгээр цацагдсан. Хоёр дахь “Бороо” дууны клип бас үзэгчдэд хүрсэн. Одоо гурав дахь дуугаа дүрсжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.

 

-Улсын филармонийн босгыг хэрхэн давсан бэ?

 

-Мэргэжлийн сургуулийг нь төгссөн л юм чинь мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллах хэрэгтэй. 2009 онд сургуулиа төгссөнийхөө дараа хэсэг гадагшаа явж ажилласан. 2010 ны сүүлээр ирээд Улсын филармонид дагалдан дуучнаар орсон юм. Одоо бол филармонийн гоцлол дуучин. Мэдээж өгөх ёстой шалгалтаа өгөөч, заасан шалгууруудыг хангаж байж энэ байгууллагад харъяалагдах болсон доо.

 

-Босго их өндөр байв уу?

 

-Тэгэлгүй яахав. Тийм ч амар байгаагүй.

 

-Анхны тоглолтоо яагаад заавал энэ цаг үед хийхээр зориглов. Арай эрт, эсвэл арай хожуу гэж санагдаагүй юу?

 

-Соёл урлагийн их сургуулийг 2009 онд төгсөхдөө тайлан тоглолтоо хийж үзсэн юм. Улсын филармонид хийж байлаа. Тухайн үед энэ филармонийн дуучин болно гэж зүүдлээ ч үгүй. Тэгэхээр анхнаасаа ерөөлтэй ч байсан юм шиг. Энэ тоглолтын тухайд яахав цагийн юм цагтаа гэдэг шүү дээ. Мэргэжлийн уран бүтээлч болсноо хүмүүст харуулахыг хүссэн. Тэр чинээгээрээ мэргэжлийн тоглолт үзүүлэхийг хичээлээ. Аливаа зүйл цаг хугацаатай шүү дээ. Тохироо нь тэр цаг болохоор бүрддэг. Энэ тоглолтын хувьд тийм л байсан.

 

  -Багаасаа дуучин болохыг мөрөөддөг байсан л юм чинь анхны тоглолтынхоо тухай бас мөрөөдөж л байсан байж таарна. “Би...” тоглолт мөрөөдсөнөөр нь болж чадсан уу?

 

-Ер нь бодож байсан санаануудаа гаргаж чадсан шүү. Анх Улсын филармонид орохдоо Баянмонгол джаз оркестрын дуучнаар орж байлаа. Тийм ч болохоор анхны тоглолтоо джаз, мюзикл маягийн тоглолт байлгах хүсэл байсан. Би өөрөө ч бүжиглээд дуулах дуртай. Тэр талаараа бусдаас ялгарахыг хүсдэг. Тоглолтон дээрээ ч дэлхийн алдартай “Chicago” мюзиклийн хэсгийг оркестртой дуулсан. Үүнийгээ цааш цаашдын тоглолтондоо уламжлал болгохыг хүсч байгаа. Түүнийхээ суурийг тавьсан гэхэд болно. Зүгээр нэг фонаграм тавьж дуулахаас илүүтэй оркестртой дуулахыг илүүд үзсэн. Миний тоглолтонд Баянмонгол джаз оркестр, симфони оркестрийн утсан хөгжимчид, Үндэсний ардын дуу бүжгийн чуулгын бүжигчид гээд 40 гаруй уран бүтээлчид тайзан дээр ажилласан шүү дээ. Ард нь “Apple” продакшн, “Sara’s music production”, Улсын филармони гээд маш том баг ажилласан.

 

-Бие даасан уран бүтээлч байх, Улсын филармонийн уран бүтээлч байх хоёрт ялгаа байна уу?

 

-Асар том ялгаа бий. Улсын филармони маш олон жилийн түүхтэй, их айл. Энэ их айлын тогоонд багтаж, өчүүхэн хэсэг нь болон явж байгаадаа баярладаг. Энэ нэр хүндээ өндөрт өргөж явах юмсан гэж хичээдэг. Чөлөөт уран бүтээлч байна гэдэг ямар нэгэн цаг наранд баригдахгүй гэдгээрээ л давуу байх. Гэхдээ эргээд нас өндөр болоод ирэхийн цагт улсаас ямар нэг тэтгэмж авах боломж байхгүй л болно. Үүнээс гадна гадаадын орнуудад очоод өөрийгөө танилцуулахад монголын дуучин гэхээс илүү “Би Монгол улсын филармонийн гоцлол дуучин” гэж хэлэх асар их ялгаатай байдаг. Хүмүүс ч их өөрөөр хүлээж авдаг. Тэгэхээр асар их нэр хүнд, хариуцлага надад оногдож байгаагийн шинж.

 

-Монголдоо танигдахаас гадна олон улсын тавцанд гарах юмсан гэсэн бодол уран бүтээлч бүрт байдаг байх. Таны хувьд энэ тал руу ямар алхмууд хийж байна вэ. Өнгөрсөн сард гэхэд л танай филармонийн дуучин Н.Наранбаатар олон усын тэмцээнээс гран при шагналыг нь аваад ирлээ?

 

-Уран бүтээлч бүрт тийм мөрөөдөл бий. Надад ч бий. Өмнөө том зорилготой байж байж түүндээ тэмүүлж, өөрийгөө хурцалж, хөгжүүлнэ. Тэр хэрээрээ дэвшинэ. Ер нь энэ асуудлыг хэдэн жилийн өмнөөс л бодож байгаа юм. Удахгүй хүсэл мөрөөдөл минь биелж эхлэх байх гэж найддаг.

 

-Одоо аялан тоглолтоор хаагуур явах вэ?

 

-Ойрын тоглолтуудын төлөвлөгөө гарчихсан байна. Манай филармонийн хамт олон 2015 оны эхний улирлын нээлтээ монгол уран бүтээлүүдээр эхэлсэн. Мөн МУГЖ Б.Сарантуяа багш маань энэ сарын 20-нд төрсөн өдрийнхөө уламжлалт тоглолтыг хийнэ.  Энэ тоглолтонд оролцоно. Харин энэ тоглолтын дараа өөрийнхөө “Би...” тоглолтыг Дархан, Эрдэнэт, Зүүнхараа хотуудад тоглохоор төлөвлөсөн байгаа.

 

-Хоёр дахь цомгийн ажил хийгдэж байгаа гэлээ. Ингэхэд энэ цомог хэзээ сонсогчдын гарт хүрэх вэ. Ямар төрөл жанраар, хичнээн дуутай цомог болж байгаа бол?

 

-Анхны цомгоо 2011 онд “Хэзээ ч мартагдашгүй” нэртэйгээр, есөн дуутайгаар гаргасан. Харин энэ удаа таван дуунаас бүрдсэн сингл цомог гаргана. Цомгийн продьюсераар Б.Наранзун ах ажиллаж байна. Уран бүтээлчийнхээ хувьд өмнөхөөсөө өөр зүйлийг сонсогчдод хүргэхийг зорьж байна. Би яг өөртөө тохирсон, өөрийнхөө дууг л олж дуулахыг хичээж байна. Цөөн бөгөөд чанартай уран бүтээл хийх ёстой.

 

-Дуулах дууныхаа сонголтыг хийхдээ багштайгаа хэр зөвлөдөг вэ?

 

-Зөвлөлгүй яахав. Тэрнээс гадна ямар продьюсертай хамтарч ажиллаж байгаагаас бас шалтгаална. Багш надад дуулах дуу, дуулалт тал дээр өөрийнхөө санаа, зөвлөгөөг байнга өгдөг шүү. Энэ дашрамд дуулгахад багштайгаа хамтарч нэг уран бүтээл туурвисан байгаа. Тун удахгүй төрсөн өдрийн тоглолт нь дээр нь анх удаа хамтран дуулах болно. Би өөрийнөө урлагийн карьеерыг үнэ цэнэтэй, чанартай, бат бөх байгаасай гэж хүсдэг. Энэ ч утгаараа яарахгүй байна. Аль болох сайн сонголт хийж, сайн дуулалт үзүүлэхийг хүсч байна даа.

 

Ярилцсан: А.Халиун

urlag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    6 цаг 26 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    6 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    7 цаг 39 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    8 цаг 5 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    9 цаг 28 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    9 цаг 55 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    10 цаг 16 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    11 цаг 3 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    11 цаг 17 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    11 цаг 27 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    11 цаг 40 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    11 цаг 43 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    11 цаг 53 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    12 цаг 25 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    13 цаг 30 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    13 цаг 39 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    13 цаг 42 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    13 цаг 42 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    13 цаг 47 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    13 цаг 59 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
  • АНУ, Ираны нөхцөл байдал улам хурцдав
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК