Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Итгэлт хамбын тухай сонирхолтой баримтууд

2016-4-30
0
ЖИРГЭХ

Тэрбээр одоогийн Буриадын БНУ-ын Иволгийн районы Оронгойн Өлзий Дов гэдэг газар 1852 онд төрсөн бөгөөд багадаа эцэг эхээс өнчирч, Батбазар гэдэг айлд таван жил хонь хариулжээ. 1904 онд Янгажин дацангийн ширээт лам болж шинээр Чойрын, Диваажин хэмээх хоёр дугана бариулсан бөгөөд Орос-Японы дайнд үрэгдсэн олон мянган буриад залуусын хойтоход зориулсан энэ буяны ажилд хувиасаа 15 мянган рубль гаргаж байжээ.

 

1913 оны хоёрдугаар сард Романовын угсааныхан Оросын төр барьсаны 300 жилийн ойг Санкт-Петербургт нижгэр тэмдэглэхэээр болж гадаад дотоодын ихэс дээдсийг олноор урихад тэдний дунд Буриадын хамба Итгэл багтжээ. Хамбыг дагалдан Цүгэлийн дацангийн ширээт лам Г.Бадмаев, Буриадын шашин сүмийн мяндагтан Гомбо, Цогтбадамжав нарын олон санваартан Санкт-Петербургт айлчлан очсон байна. Итгэл хамба хоёрдугаар сарын 22-нд Николай II хааны өргөөнд ёслолын хүлээн авалтад оролцож Буриадын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэн үг хэлсэн бөгөөд дараагийн хоёр өдөр нь Санкт-Петербургийн буддын ганц сүм Дүйнхорын дацанд хааны өлмий батдахын ерөөл айлтгаж ном хурсан байдаг. Үүнээс нэлээд хэд хоногийн дараа буюу гуравдугаар сарын 19-нд хамба бараа бологчдын хамтаар Цагаан хаанд бараалхжээ. Хамба хааны гэр бүлд ихээхэн бэлэг сэлт өргөсний дотор Николай хаанд том мөнгөн цар, хатан хаан Александра Феодоровнад мөнгөн Цагаан Дарь эх бурхан, дөрвөн охинд нь жижиг хэмжээтэй мөн ийм хүрэл бурхан, хунтайж Алексейд найман мутартай мөнгөн бурхан барьсан байна.

 

Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Итгэл хамба Верхнеудинск хотод “Буриад зоны нийгэмлэг” гэдгийг байгуулан алдар хүнд, хөрөнгө чинээ бүхий 120 буриад эрхэмийг элсүүлсэн бөгөөд энэ нийгэмлэг фронтод байлдагсдад туслахаар 130 мянган рубль, хүнсний зүйл, хувцас, эм бэлдмэл цуглуулан илгээснээс гадна цуглуулсан хөрөнгөөрөө фронтын бүст цэргийн хээрийн эмнэлэг байгуулсан гэдэг. Мөн 1915 онд Итгэл хамба, нэртэй лам нарын нэг Хишигтийн Дамбыг дагуулан Буриадын дацангуудаар тойрч өглөг цуглуулсан бөгөөд олсон мөнгөөрөө гутал хувцас, бөс даавуу, цагаан хэрэглэл, тамхи, жимс, сахар, өдөр тутмын хэрэглээний эд зүйлс авч Улаан өндөгний баяраар фронтод илгээж байжээ. Үүгээр зогсохгүй фронтод буй эмнэлгүүдэд ажиллуулахаар Ерөөлт хамба тэргүүтэй оточ нарыг явуулж байв. Дайтаж буй цэргүүд, тэдний ар гэрийнхэнд үнэтэй тусламж үзүүлсэнийг нь талархаж эзэн хаан II Николай, Итгэл хамбыг Гэгээн Аннагийн II зэргийн одонгоор шагнасан гэдэг.

 

Дэлхийн нэгдүгээр дайны үед Итгэл хамба Буриадын Бүрэнхаан уулыг тахихад уригдан очжээ. Лам нар 108 хонины толгойгоор уг уулыг тахиж байж. Хамба үүнийг үзээд ихэд хилэгнэж “Ямар хатуу хада уула гээшэб, 108 амитанай ами тапалха. Тархи эдихэ гээ haa, маа минии тархи эди!” хэмээн тэдгээр хонины толгойг авч чулуудаж байжээ. Үхтэлээ айсан лам нар номоо ч хурж чадсангүй. Үүнээс хойш уг догшин хайрханд зөвхөн цагаан идээ өргөн тахидаг болсон гэдэг.

 

Итгэл хамба 38 настайгаасаа жанч халах хүртлээ 50 гаруй ном бичжээ.

 

Буриад зон түүнийг үнэнхүү дээдлэн шүтдэг байсан бөгөөд Дэлхийн нэгдүгээр дайнд явсан буриад залуус фронтод байхдаа хамба ламаа санагалзаж нэгэн дуу зохиосноо амьд буцаж ирсэн нь Итгэл хамбад дуулж өгөхөд хамбын сэтгэл ихэд хөдөлсөн гэдэг. Тэр дуу нь ийм үгтэй:

Хаан Германида сэрэгтэй байна
Хамага орхижо мордоболди,
Хамба багшынгаа юроолоор,
Харижа бусахамнай болтогой.
Баруун Германида сэрэгтэй байна
Баранаа орхижо мордоболди,
Багша хамбынгаа юроолоор
Бусажа ерэхэмнай болтогой.
Энэ Германида сэрэгтэй байна
Элдин нютагаа орхижо мордоболди.
Этигэлэй хамбын юроолоор
Эрьеже бусахамнай болтогой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.9.40.19)
    ИТГЭЛ хамба ивээх болтугай юу хүссэн есөн хүслийг минь биелүүлэх болтугай ум мани бадмэ хум
    2017 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (59.153.113.121)
    Итгэлт хамба бүгдийг ивээх болтугай Ум а гүрү шира дара ди мам суухаа
    2017 оны 09 сарын 25 | Хариулах
  • Zochin (83.35.39.134)
    Ug unende bol sharild morgox n baitugai boog shuten bishrex ch buruu um bgaan
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
    • mmmmm
      bitgii solior
      2016 оны 05 сарын 03
  • Зочин (202.21.106.102)
    Энэ жуулчний компаниуд больмоор юм. Шарилд моргоод сайжрана гэж байх уу
    2016 оны 05 сарын 01 | Хариулах
  • хэхэ (59.153.112.122)
    үнэхээр л ид шидтэй юм бол оросуудыг нутгаасаа хөөгөөд гаргах хэрэгтэй юм байгаам даа
    2016 оны 05 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    11 цаг 9 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    11 цаг 27 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    11 цаг 50 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    12 цаг 1 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    12 цаг 58 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    14 цаг 5 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    14 цаг 26 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    15 цаг 48 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    16 цаг 19 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    16 цаг 26 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    16 цаг 36 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    16 цаг 41 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    17 цаг 36 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    18 цаг 3 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    18 цаг 11 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    18 цаг 34 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    18 цаг 38 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    18 цаг 51 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    18 цаг 56 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    18 цаг 57 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК