Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын нэрийн хуудас

2016-7-08
0
ЖИРГЭХ

"Эрдэнэтийн овоо"-ны орд газар шинэ төмөрлөгийн эрин Неогений галвын үед одоогоос 25-30 сая жилийн тэртээд геологийн тектоник хувирлын үйлчлэлээр үүсч тогтсоныг эрдэмтэд тогтоожээ. Улаанбаатараас баруун хойт зүгт 340 км, Дарханаас баруун зүгт 140 км, Булганы аймгийн төвөөс хойт үгт 60 км, Хангал, Чингэл, Цагаанчулуутын багавтар голуудын дунд ориших, далайн төвшнөөс дээш 1606 метр өргөгдсөн "Эрдэнэтийн овоо" хэмээх бэсрэг уул хөрсөн доороо эрдэс баяглагтай гэдэг нь эртнээс мэдэгджээ.

 

Эдийн Засгаар Харилцан Туслалцах Зөвлөлийн гишүүн орнуудтай геологийн салбарт хамтран ажиллах хүрээнд Монгол-Чехословакийн Засгийн газар хооронд 1963 оны зургаадугаар сарын 18-нд гэрээ байгуулсан юм. Ингээд хойтон жил нь Монгол-Чехословакийн хамтарсан геологийн анги Эрдэнэтийн овооны орчим дөрвөн гэр, дөрвөн майхантай судалгааныхаа ажилд орсон түүхтэй.

Чехословакийн багийг геологич Моймир Краутер, Эмануэл Каминск нар, Монголын хайгуулчдыг Чехословакт Карлын их сургуулийг төгссөн геологич Д.Цэрэндагва нар тус тус удирдаж байлаа. 1964-1968 онд хоёр улсын хамтарсан шинжилгээний анги Цагаанчулуут, Эрдэнэтийн овоо, Хөөврийн гол, Оюуттолгой зэрэг уртаараа 25 км, өргөнөөөрөө 3 км орчим газар судалгаа хийж Эрдэнэтийн овоо орчим хүдэржилт илүү байгааг тогтоожээ.

1968 онд Чехословакийн дотор Зөвлөлтийг эсэргүүцсэн "Прагын хавар" хөдөлгөөн өрнөсөн учир Чехословакийн тал хайгуул судалгааны ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болов. Монголын тал 1969 оны хоёрдугаар сарын 27-нд Зөвлөлтийн удирдлагад хандан Эрдэнэтийн овооны орд газрын хайгуул, судалгааг хамтран үргэлжлүүлэх санал тавьсан боловч тоймтой хариу өгөөгүй байна.

Харин Чилид төрийн эргэлт гарч Зөвлөлтөд нийлүүлж байсан зэс тасрахад манай хойд хөршид шинэ уурхай хэрэг болжээ. 1973 оны арваннэгдүгээр сарын 22-нд "Эрдэнэт" үйлдвэр байгуулах гэрээнд Монголын талаас Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Зөвлөлтийн талаас Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга И.Т.Новиков нар гарын үсэг зуржээ. Ингээд шинэ хот, баяжуулах үйлдвэрийн өртөг нь нэг тэрбум рубль болж хагасыг нь Монголын талд зээлдүүлж, түүнийгээ зэсийн баяжмалаар авахаар тохиролцжээ.

1973 оны арваннэгдүгээр сарын 18-нд Эрдэнэт хотын суурь тавих ёслолын цуглаан болж Зөвлөлтийн геологич А.П.Поляков анхны байшингийн улаан шугам татаж, эксковаторын машинч А.И.Лектев анхны хөрсийг хуулжээ. Хүн амын тоо, суурьшил хурдацтай өсөн нэмэгдэж байгааг харгалзан 1974 оны долоодугаар сарын 31-нд Эрдэнэт хороо байгуулах Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн №207 тогтоол гарсан юм. Үүнээс ердөө жилийн дараа буюу 1975 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Эрдэнэт хот байгуулах тухай 266 дугаар зарлиг батлагджээ.

Зөвлөлтийн тэргүүн Л.Брежнев БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойгоор Монголд зочлон ирж БНМАУ-ын Хүндэт иргэн цолоор шагнуулаад буцсанаас ердөө дөрвөн жилийн дараа эзгүй хоосон тал дээр нүсэр том үйлдвэр, цоо шинэ хот сүндэрлэн боссон юм. 1978 оны арванхоёрдугаар сарын 14-нд Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн нэгдүгээр ээлжийн нээлтийн туузыг Монголын төрийн тэргүүн Ю.Цэдэнбал хайчилжээ.

Өдгөө Эрдэнэт үйлдвэр жилд дунджаар 26 сая тонн хүдэр боловсруулж 23 хувийн зэсийн агуулга бүхий 530 000 орчим тонн зэсийн баяжмал, 47 хувийн молибдений агуулгатай 4 500 тонн гаргадаг орчин үеийн томоохон уулын баяжуулах үйлдвэр болжээ.

 

2016 оны зургаадугаар сарын 24-нд Орос-Монголын хамтарсан хоёр уул уурхайн (Эрдэнэт, Монголросцветмет) компанийн Ростехийн эзэмшилд байсан 49 хувийг Монголын зэс корпораци худалдан авснаар "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь Монголынх нь болсон юм. Газрын үнээс ухаж гаргасан хүдэр зэсийн баяжмал болтлоо бараг бүтэн өдрийн аялал хийдэг. Эхлээд аварга том "БелАЗ"-д таван минутын дотор 130 тонныг ачна.

 

Ингээд үйлдвэрийн зүг явна. Гэхдээ чамгүй урт зам туулна. Эрдэнэтийн овоо 25 км урт, 3 км өргөтэй. Түүн рүү шатлан буулгаж ухсан замаар явдаг. Анх энэ овоо далайн төвшнөөс 1606 метр өндөр байсан бол одоо 2500 м урт, 2000 м өргөнтэй газрын гадаргаас 150 м гүн болжээ.

Баяжуулах фабрик бол зэс, молибдений баяжмал боловсруулах үйлдвэрлэлийн чухал хэсэг. Зэс-молибдений хүдэр туузан дамжуулгаар хөвөрсөөр ган бөмбөлөг бүхий бутлуурт орно. Энэ том хүрдэн дотор олон зуун бөмбөлөг хүдрийг бутлан жижиглэдэг.

 

Тус үйлдвэр энэ ган бөмбөлөгөө өөрсдөө үйлдвэрлэдэг. Гал улалзуулсан ган цувимал галт бөмбөлөг болон хувираад цааш явж хөрсөн хойноо бутлагч руу шилжин ордог. Энд хүдэр бутлагдаад химийн боловсруулалтад орж зэсийн хөөсөрсөн баяжмал болж хувирна. Үүний дараа өтгөрүүлэх процессийг дамжин эцсийн бүтээгдэхүүн болдог. Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр бол орчин цагийн Монголын нүүр царай билээ.

Эрдэнэт үйлдвэрийг Зөвлөлтийн мэргэжилтнүүд бүтээн босгож, монгол залуусыг үйлдвэрлэлийн бүх л процесст дагуулан сургасан юм. Өдгөө уул уурхайн салбарт ажиллаж байгаа үнэдсний олон мэргэжилтэн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан залуус байдаг. Энэ удаа Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт он удаан жил ажиллаад нутаг буцах гэж байгаа мэргэжилтнүүдийг Монголын төр одон медалиар шагнажээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Сайхнаа (185.38.14.171)
    Женко хочит Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?
    2017 оны 06 сарын 25 | Хариулах
  • Чимдээ (192.160.102.168)
    Женкогийн Баттулгын оффшор дахь мөнгө 1,1 тэрбум доллар гэдэг бол хоёр ЭРДЭНЭТ үйлдвэрийг худалдаад авах мөнгө шүү дээ. Улстөрөөс бүр мөсөн зайлуулах хүн бол Халтмаагийн Баттулга мөн
    2017 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (149.202.98.161)
    Хүүүш ингэхэд Овоолсон шорооноос 1.1 тэрбум долларын Оффшор арай үүссийн биш биз???
    2017 оны 06 сарын 25 | Хариулах
  • Сайхнаа (109.163.234.2)
    Женко хочит Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?
    2017 оны 06 сарын 25 | Хариулах
  • xutxt (202.9.41.141)
    Oros mongoliin gants nairamdliin guur bolson uildwer yumsan. Elbegee terguutnuud orosoos mongoliig tusgaarlaad Haa holiin americtai naizluulaad yamarch nemergui. Odoo gantshan tomor zam l uldleedee.
    2016 оны 07 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    6 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    1 цаг 13 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    1 цаг 35 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    2 цаг 57 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    3 цаг 27 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    3 цаг 35 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    3 цаг 45 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    3 цаг 49 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    4 цаг 45 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    5 цаг 11 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    5 цаг 19 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    5 цаг 42 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    5 цаг 46 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    5 цаг 59 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    6 цаг 4 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    6 цаг 5 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 23 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    6 цаг 23 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    6 цаг 26 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    6 цаг 53 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК